Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Tuesday, June 8, 2010

Орчин цагийн үлгэр

Эртээ урьдын цагт гэж эхэлдэг үлгэр сонсож өссөн бид шинэ үеийн үлгэрийн тухай огт сонсож байгаагүй ээ.
Тиймээс л одооний хүүхдүүд аль хэзээний үлгэрийг шинэ хэвлэгдсэнээр нь унших нь элбэг. Үлгэрийн ном зохиодог залуусаас асуухад “сэдэв дууссан, шинэ үеийн үлгэр хийхэд хэтэрхий “хүнд”” гэх маягаар асуултаас бултсан юм. Харин саяхан youtube.com сайтад “Монгол хүний үнэ цэнэ” нэртэй хүүхэлдэйн кино нэмэгджээ. “Тэмүүн” энимэйшн студиэр овоглосон уг хүүхэлдэйн киног Мэндээ гэгч залуу зохиож, зурсан бөгөөд одоогоор 8700 хүн үзжээ. Кинонд зудад малаа алдсан айл хот бараадаж байгаа талаар өгүүлдэг бөгөөд амь зуухын эрхэнд хэрхэн тэмцэж байгааг дүрсэлнэ. Эмгэнэлтэй төгсгөлийн талаар энд өгүүлэхийн оронд youtube.com сайтад зочлохыг урьж байна.

1 comment:

  1. аанхан, үнэхээр юм бодогдуулахаар сайн хийжээ...

    ReplyDelete