“Universe Best songs” нэвтрүүлгийн хөтлөгч П.Одгэрэл өмнө минь
сууж байна. Өнөөдөр бусдаас онцгойрч, эрч хүчтэй харагдахыг хүссэн
болохоороо улаан өнгийг сонгосон гэнэ. Түүний өмссөн улаан корсет этгээд
загварын гоёмсог ээмэгтэй нь хэрхэн хосолж байгааг ажиж суухдаа өчигдөр
орой мэдээ уншиж байгаа костьюмтай, албархуу төрхийг нь бодлоо.
Одгэрэл “Би дүр төрхөө өөрчлөх дуртай шигээ дотоод ертөнцөө ч бас
өөрчилж сурсан хүн байх аа” гэж ярьж байлаа.
Үргэлж шинийг сэрж, мэдэрдэг мэргэн уншигч Таны оюуны таашаалд энэхүү блогоо "нэмэрлэж" байна. Энэхүү блогт би өөрийн ярилцлагаас сорлон, хадгалдаг билээ. 2005 оноос эхэлсэн энэ ажлаа нэлээд олон удаа завсарлаж байлаа. Улам улам дотогшоо алсарсаар байгаа оюун санаа хийгээд агуу их бүхэнд тэмүүлэх гүн гүнзгий "дурлал" минь намайг утга зохиол, яруу найраг болоод шинжлэх ухаан, далдын ертөнцийн нууц бүхэнд шимтүүлсэн. Би утга зохиол, сэтгүүл зүй гэсэн хоёр сонголтын тэг дунд нь гацсан нэгэн билээ
Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...
Tuesday, May 25, 2010
Э.Балжинням: Сүхбаатарын талбайд ч хөлбөмбөгийн дэлгэц байрлуулахыг үгүй гэхгүй
Бэлтгэлийн
хувцас өмссөн нуруулаг хүнийг хараад шууд л хөлбөмбөг тайлбарлагч
Балжинням мөн болохыг танив. ТВ9 сувгаар шөнөжин хөлбөмбөг “ярьж” суудаг
энэ хүн арваадхан хоногийн дараа болох дэлхийн хөлбөмбөгийн аварга
шалгаруулах тэмцээнийг С1 телевизээр шууд тайлбарлан, дамжуулах юм.
Түүнтэй хөлбөмбөгийн талаар хөөрөлдлөө...
Monday, May 24, 2010
Ц.Сумъяахүү: Японы хөгжил Манга-наас хамаардаг
Японы хөгжил Манга-наас хамаардаг гэсэн яриа сонсоод Монголын манга сонирхогч охид, залуустай уулзсан юм. Тэдний ярианаас манга хүний төлөвшилд нөлөөлдөг тухай олж мэдэв. Ингээд би Монголын анхны манганы ном зурсан 21 настай Ц.Сумъяахүүтэй танилцлаа. Тэрбээр Соёл эрдэм сургуулийн япон хэлний орчуулагчийн ангийн оюутан бөгөөд 17 настайдаа “Тулгуур зүрх” номынхоо зохиолыг бодож олжээ. “Дэлхий даяар манга сонирхдог. Манга зурснаар зорилгодоо тууштай ханддаг болдог” гэж бидний яриа эхэлсэн юм.
Saturday, May 22, 2010
Амай: Би нэг нууц хэлье, Монгол орон хамгийн сайхан нь
69 орноор аялахад дөрвөн жил, зургаан сар зарцуулсан тэрбээр өөрийгөө дэлхийг тойрсон гэж ярихыг хүссэнгүй. Харин, “Би бүх газрын тухай бичиж, тэмдэглэхийг хүсээгүй ээ. Миний очиж үзээгүй олон газар үлдсэн. Тэр бүхнийг өөр монгол залуу нээгээсэй гэж хүсэж байна. Би ганцаараа аялаад, бүх улс орныг дуусгачихаж болохгүй ш дээ гэж бодсон” гэж ярьж байлаа. Амай Монголд ирээд, анх удаа сонинд ярилцлага өгч байгаа нь энэ…
Wednesday, May 12, 2010
Амайгийн эх орондоо ирэх болсон зургаан шалтгаан
Дэлхийг тойрох аялалд гарсан Амай эх нутагтаа хөл тавилаа. 2005 оны арваннэгдүгээр сард хилийн дээс алхсан тэрбээр дөрвөн жил зургаан сарын турш 69 орноор аялсны эцэст өчигдөр Монголдоо ирлээ. Амай аян замын тэмдэглэл хөтөлж байсан тул түүнтэй хамт дэлхийг тойрсон уншигчид бий. Тэгвэл Амай хамгийн сүүлд блог дээрээ “Би Монгол руу гарахдаа бүх мөнгөө төгрөгөөр солиулаад, хэтэвчиндээ нэг юань үлдээсэн. Дээр нь “миний аяллын хамгийн сүүлчийн гадаад мөнгө” гэж бичээд, хадгална хэмээн бичжээ. Амайгаас ярилцлага авах гэж хамт яваа найзтай нь утсаар холбогдсон боловч утасны сүлжээ унаад байсан тул бидний яриа тасарлаа. Тэд одоо Сайншандад яваа. Амай одоо эх орныхоо өнцөг булан бүрт аяллаа үргэлжлүүлэхээр зэхээд байна.Тиймдээ л энэ бямба гаригт нийслэлийн төв талбайд айлчлах нь хойшлогдсон. Энэ талаар зохион байгуулагч Б.Тодролоос лавласан юм.
Subscribe to:
Posts (Atom)