Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Wednesday, February 16, 2011

Хүсэл, шуналын талаар С.Бямбын бүтээлээс тольдлоо


 Найруулагч, зураглаач С.Бямбын “Хүсэл, шунал” кино өнгөрсөн жил Солонгосын Пусан хотноо болсон олон улсын кино наадмын үеэр нээлтээ хийсэн билээ. Дэлгэцнээ гарсан даруйдаа Тайванийн Олон улсын кино наадмаас “Азийн хараа” гран при шагнал хүртсэн энэхүү бүтээл ирэх долоо хоногт “Тэнгис” кино театрын дэлгэцнээ гарах гэнэ. С.Бямба 1999 онд “Гоо марал” кино наадмын тайзнаас анхны шагналаа авч байлаа. Энэ бол С.Бямба, Питер Бросенс нарын хамтран бүтээсэн “Монголын яруу найраг” кинонд өгсөн монголчуудын үнэлгээ юм.


Олон улсын кино наадамд олон удаа оролцсон С.Бямбыг гадаадын сонин, сайтуудад “Азийн авьяастан” хэмээн тодотгон бичдэг. Тэрбээр Питер Бросенс, Жессика Вүүдуорт нарын “Хадаг”, Томас Блэймсийн “Нялхас” кинонд зураглаачаар ажиллаж байсныг хэлэхэд илүүдэхгүй байх. Сонирхуулахад 1936 онд “Монгол хүү” кино Америкийн кино академийн тодруулсан “Гадаадын 10 шилдэг кино”- ны тоонд багтаж байжээ.

Яг энэ үед монгол киноны нэр хүнд маш өндөрт гарсан боловч Монголын кино урлаг Америкийн кино академитай холбогдсон энэ киноны тухай Монголын ард түмэн сайн мэдээгүй юм. Дараа нь 2004 онд Д.Бямбасүрэнгийн “Ингэн нулимс” кино Америкийн кино академийн шагнал гардуулах ёслолд гадаад хэл дээрх шилдэг киноны төрөлд Оскарын шагналын төлөө өрсөлдсөн нь бас үнэмлэхгүй амжилт байв. Харин одоо зураглаач С.Бямбын бүтээлүүд дээрх хоёр киноны амжилтад дүйж очоод байгаад талархууштай.

Харин С.Бямба ахаас ярилцлага авсныхаа дараа "Хүсэл, шунал" киноных нь нээлтэнд очсон юм. Мэдээж баримтат киног театрт үзэж байгаагүй 80, 90-ээд оныхон бидний хувьд энэ нээлт хачирхалтай хэрэг байсан юм. Баримтат кино үнэнийг өгүүлдэг тул сэтгэлийн утсанд хайр гамгүй хүрдэг ажээ. Энэ киноны гол дүр болох Жигжидийн биндэр болон түүний аав Биндэр нар амьдралаа зино урлагт бүрэн зориулсан тул тэдний уран бүтээлийг харьцуулах маягаар киногоо бүтээсэн нь сайн санаа байлаа. Энэ чинь л уран бүтээлч хүний гярхай ажиглалт юм шүү дээ. Магадгүй Монголын кино урлагт энэ баримтат кино "тийрэлт" өгөх нь дамжиггүй... Мөн киноны дараа үзэгчдийн сэтгэл хөдлөлийг харах нь энэ киноны үргэлжлэл мэт санагдсанаа нуух юун. Монголын кино урлагийн тухай үнэн дүрсээр өгүүлэх энэ киног театрт үзсэнийхээ дараа Ж.Биндэр гуайн нэгэн адил халаглах сэтгэл төрсөн билээ.

No comments:

Post a Comment