Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Tuesday, April 13, 2010

Рагу: Монголчууд дууны эффект, цуурайнд дуртай






"Universe best songs 2010" тэмцээний шүүгч Рагутай уулзахаар "Prosound" студид зочиллоо. Ногоон модон хаалга нь их зузаан тул дуу чимээ нэвтрүүлдэггүй гэнэ. Түүнийг "Дэв" киноны дууг бичиж байхад нь очсон минь энэ. Рагу монголоор давгүй ярьчихдаг хэдий ч өөрийгөө буруу илэрхийлэхээс эмээж байгаагаа нуугаагүй юм. Бидний яриа англи, монгол болон дохио зангааны хэлээр ийнхүү үргэлжиллээ. 


-Энэ жил Рагу их хатуу байх шиг санагдсан. Сүүлийн үед их ууртай харагдаад байгаа.
-Хатуу байх хэрэгтэй. Өнгөрс өн жил 300 оролцогч шалгуулсан бол энэ жил 700 болсон. Өдөр бүр 100 оролцогчийн дуулахыг сонсоно гээд бод доо. Төрөл бүрийн “Титаник”, Уитни Хьюстон, Жастин Тимбэрлэйк, Ма риан Кери сонсож байна. Их хэцүү. Тэгэхээр тэр олон дуучнаас үнэхээр сайныг нь шилж үлдээх чухал. Тэгэхээр эхний шалгаруулалт хатуу байх ёстой. Харин дараагийн үед зөөлөн байж, зөвлөгөө өгч, тусалж дэмжихийг бодно.

-Энэ жил урьдынхаасаа шалгуур өндөртэй гэж хэлж болох нь ээ?
 -Тийм ээ. Өрсөлдөгч олон байх тусам тэмцэл ширүүсдэг юм чинь. Энэ жил хэнэггүй нөхдүүд олон байгааг үзэгчид анзаарсан байх аа. “Чи тэнцсэнгүй” гэхээр инээгээд л гараад явчихаж байгаа юм. Зарим нь хэлээ гаргана. Өнгөрсөн жилийн оролцогчид сэтгэлээр их унасан харагддаг байсан. Ихэнх нь дахин шалгуулж байгаа.

 -Та хүмүүсийг хэт доош нь хийх, өөлөх хэрэггүй зүйлийг нь дахин дахин хэлдэг гээд хүмүүс дургүйлхэж байна лээ.
-Тийм гэж үү. Би өөрийгөө зөвлөгөө өгөөд байна гэж бодсон шүү дээ. Дутагдлаа хэлүүлэх дургүй хүмүүс бий. Гэхдээ дутагдал гэдэг зүйлийг хэлж байж л засна шүү дээ. Өмнө нь хасагдаж байсан хүүхдүүд хаана алдаж байгаагаа сонссон учраас хурдан сайжирсан байх гэж боддог.

 -Танд хэдэн төрлийн үнэлгээ байдаг вэ?
 -Маш сайн. Энэ жил чиний жил биш. Караоке дуучин. Маш муу. Найдваргүй... Ийм таван үнэлгээ байгаа.

-Сургуулилалт хийвэл дуулчихаар оролцогчийг та шууд хасчихсан. Яагаад?
 -Би авьяастай хүмүүсийг нүдээ аньж байгаад хасчихдаг юм биш шүү дээ. “Энэ жил чиний жил биш” гэж хэлдэг. Тэдэнд сургуулилалт хэрэгтэй.

-Манай залуусын дууны сонголтыг их шүүмжилж харагддаг…
-Нэгэн хэвийн дуу сонгодог. Жас тин Тимбэрлэйкийн дуу доогуур өнгөтэй байхад С.Жавхлан их өндөр өнгөөр дуулдаг. Энэ чинь монгол хэмнэл. Монгол хэв маяг. Дэлхийн хэмнэлтэй адилгүй.

 -Тэгэхээр улс үндэстний хэл дууны аялгуунд нөлөөлдөг гэсэн үг үү?
-Нөлөөлнө. Маш их нөлөөлнө. “Титаник” киноны дууг монгол хэлээр хэзээ ч дуулж болохгүй. Монголчууд өндөр өнгөөр дуулах дуртай. Хүмүүс нь ч тийм дуу сонсдог.

 -Манай зарим хамтлагийн дуучид энэ тэмцээнд ороод хасагддаг.
-Тэр дуучинд аав, ээж нь “Чи гоё дуулдаг” гэж хэлдэг. Найз нөхөд нь дуулахыг нь дэмждэг. Тэгэхээр өөрийгөө дуулж чаддаггүй гэдгийг яаж мэдэх билээ. Хэн нэгэн түүнд хэлэх хэрэгтэй. Харин ойр дотных нь хүмүүс яагаад ч юм хэлдэггүй. Нуудаг.

-Тэгэхээр бид муу дуучны дууг сонсоод байна гэсэн үг үү?
-Үгүй. Хэн сайн дуучин гэдгийг хүмүүс мэддэг. “Камертон” хамтлаг 24.000, Болд 18.000 үзэгч цуглуулж байсан удаатай. Тэд үнэхээр сайн учраас тийм олон үзэгч цугларсан. Харин караоке дуучид хэзээ ч том концерт хийж чаддаггүй шүү дээ. Зөвхөн найз нөхөд, гэр бүлийнхээ хүрээнд тоглолт хийчихээд өөрийгөө дуучин гэж нэрлэж болохгүй.

-Ер нь огт мэдрэмжгүй хүн гэж байдаг юм уу?
-Байхгүй ээ. Хүн бүр мэдрэмжтэй төрдөг.

-Тэгвэл та яагаад хүмүүсийг “мээд-рэмж” байхгүй гэдэг юм бэ?
-Хөгжмийн мэдрэмж байхгүй гэсэн юм. Хүн болгонд өөр өөрийн мэдрэмж, онцлог бий. Тэр нь хөгжмийнх, уран зургийнх гээд аль нь ч байж болно шүү дээ. Дууны мэдрэмж багатай хүн дуучин болно гэдэг хэцүү. Бараг боломжгүй.

-Мэдрэмжийг бий болгоно гэж байх уу?
 -Мэдрэмж төрөх нь бий. Байгалиас заяана гэсэн үг. Заримдаа жаахан хүүхдүүд хүмүү сийг алмайруулдаг шүү дээ. Энэ энгийн хэрэг биш. Төрөлхийн авьяас гэж байдаг юм билээ.

-Та өөрийнхөө хөгжмийн мэдрэмжийг хэр үнэлдэг вэ?
-Сайн гэж боддог. Үүнийг сонсогчид хэлэх байх.

-Та өөрөө үнэхээр тийм мэдрэмжтэй хүн юм бол үлгэр жишээ болохоор дуу дуулж, хийж болдоггүй юм уу?
-Би дуу дуулахаас илүү сонсохдоо сайн. Продюссер гэдэг чинь өөр мэргэжил. Би заавал дуулах албагүй. Сайн уран бүтээл бүтээхийн тулд продюссерийн ажил надад хангалттай. Тэрнээс биш би мэдрэмжтэй, би дуучин болно гээд байж болохгүй шүү дээ.

-Та монголд ирээд ямар уран бүтээл дээр ажилласан бэ?
-“Киви” хамтлагийн “Hot line”-аас эхлээд хэд хэдэн дуу бий. Дуучин Д.Болд, Э.Агиймаа, “3 охин” хамтлагтай хамтарч ажилласан. Монголчууд ерөнхийд өө нэгэн хэвийн дуу сонсдог. Харин би олон төрлийн дуунд дуртай. Үргэлж шинэ хэмнэл эрэлхийлдэг. Энэ миний амьдралыг сайхан болгодог.  

-Улс үндэстэн бүр өөр өөрийн гэсэн аялгуутай. Тэгвэл бүх үндэстэнд таалагдах дуу гэж байх уу?
-Хэцүү. Монголын цаг уур, газар нутгийн онцлогт зарим дуу тохирохгүй.

 -Монголчууд зүйр үг, яруу найраг сонсож өсдөг. Гэтэл одоо дэлхийн дуу хөгжмийн чиг хандлага яриа маягийн өгүүлэмжтэй болсон...
-Тийм шүү. Яриад л, яриад л байдаг. Би гэрээсээ гарлаа, тэгээд бүсгүйтэй танилцлаа, шууд дурлалаа гэх мэт… Хүүрнэн өгүүлэх маягтай. Монголчуудын хэлний онцлогоос хамаараад ч тэр үү эвгүй сонсогдох тохиолдол байдаг. Үүнд үг сонголт бас их нөлөөтэй гэж боддог юм.

-Та үнэхээр л мундаг юм бол өөр том оронд очиж ажиллахг үй яагаад заавал жижигхэн Монголыг сонгосон юм бэ?
-Миний найз нарын дунд нэртэй, мундаг продюссерүүд бий. Би тэдэн шиг “том” ажил хийж болох л байсан. Гэхдээ би одоо энд, Монголд байна. Энд надад эхнэр, хоол, хувцас, ажил, гэр байна. Хэд хэдэн найзтай болсон. Өөр юу хэрэгтэй юм бэ. Энэ бүхэн миний амьдрал. Надад таалагддаг амьдрал. 

-Яагаад монгол хүнтэй гэр бүл болоо вэ?
-Би эхнэрээ сонгож, аль нэг үндэстэнтэй гэр бүл болно гэж тооцоолж, төлөвлөөгүй. Бид хэзээ, хаана, хэнтэй учрахаа мэддэггүй. Гэнэт нэг хүнтэй учирсан нь монгол хүн байж таарсан. Бид Лондонд танилцсан юм. Тэр их сайхан, мэдлэг боловсролтой эмэгтэй. Хайр сэтгэлд гарал угсааны зааг байдаггүй шүү дээ.

-Таны эхнэр тэмцээнийг шүүх арга барилын чинь талаар ярьдаг уу?
 -Үгүй ээ. Энэ бол миний ажил. Миний ажлыг яаж хийх юм бэ. Хүмүүс өөр өөрсдийнхөө ажлыг л хийдэг шүү дээ. Тэгээд ч эхнэр маань дуу хөгжмийн холбогдолтой ажил хийхгүй. Миний эхнэр найдваргүй дуучин. Тэр ингэж хэлээд инээсэн юм. Маш чангаар, их удаан инээсэн. Магадгүй тэр эхнэрээ төсөөлөөд, өхөөрдсөн байх аа. Надад яг тэгж харагдсан.

-Цаг орой болчихож. Ингэж ажиллаад, гэртээ харих гүй болохоор эхнэр чинь дуудахгүй байна уу?
 -Тэр Лондонд байгаа. Сургуульдаа явсан. Амралтаараа ирдэг юм. Энд байх хугацаанд нь би ажлаа дуусгаад, хамтдаа байдаг. -Энд ирэхээсээ өмнө ямар ажил хийж байв? -Их олон зүйл хийж байсан. Оюутан байхдаа хоёр, гурван ажил хийх хэрэгтэй байсан. Лондонд сурдаг байсан юм. Тэнд амьдрах өртөг өндөр. Доод тал нь хоёр ажил хийхгүй бол сургалтын төлбөр, байр хоолны асуудал жаахан хүнд. Алиалагч ч хийж явлаа. Сингапурт телевизийн компани, хөгжмийн студид ажиллаж байсан. Олон ч зүйл сурлаа. Тэнд олон орны хүмүүс ажилладаг. Монголоос Ариунаа, Чинбаа гээд олон хүн байсан.

 -Ингэхэд та яг ямар мэргэжилтэй хүн бэ?
-Архитектурын чиглэлээр сурч байлаа. Гэхдээ өөрийнхөө сонирхолд хөтлөгдөөд хөгжмийн холбогдолтой мэргэжилд суралцсан. Урьд нь Сингапурт хөгжмийн чиглэлээр сурч, төгссөн болохоор хүндрэлтэй зүйл байгаагүй. Гэхдээ аав, ээж маань их уурласан. Хөгжмийн продюссер мэргэжилтэй, ерөнхийдөө студийн дизайн, хөгжмийн найруулга, ажилчидтай хамтран ажиллах гээд ер нь техникийн бүхий л талын ажил хийчихнэ шүү.

-Тэгээд яагаад мэргэжлээрээ ажиллахгүй байгаа юм бэ?
 -Хэн намайг мэргэжлээрээ ажил лахгүй байгаа гэж хэлсэн юм бэ. Би Монголд ирээд хэд хэдэн интерьер гаргасан шүү дээ. “B production” болон Чукагийн “Up” студийн интерьерийг би хийсэн. Энэ өрөө, манай студийн засал чимэглэл ч бас миний дизайн. Түүний ажлын өрөөг ажиглах зуур тэр надад шинэхэн уран бүтээлээ сонир хуулсан юм. “Шуранхай” хамтлаг, дуучин Д.Болдтой хамтран дуулжээ. Уртын дуу мэддэг хэдий ч цоо шинэ санагдсан юм.

-Энэ их гоё дуу юм аа. Хит болох болов уу?
-Болно байх аа. Би энэ дууг чанартай болгох гэж хоёр сар хичээсэн. Одоо л яг болох гэж байна.

-Хүмүүс нэг дуугаа олон дахин сонссоор байгаад дасчихдаг. Тэгээд сайн мууг нь ялгахаа больдог юм шиг санагддаг. Гэтэл та удаан сонсох тусам сайн бүтээл хийнэ гээд байх юм.
-Сонсох тусам илүү сайжрах ёстой. Шинэ дууг сонсоод, зарим хэсэг нь уйтгартай санагддаг. Харин ингэж хийсэн бүтээлээс өө хайгаад олдохгүй л болов уу…

-Би Болдыг хэрхэн дуулдгийг мэднэ. “Шуранхай” хамтлагийн өнгө төрх ч бас тодхон. Уртын дуу, ятга зэргийг ч бас сайн мэднэ. Гэтэл та энэ бүхнийг нийлүүлээд, яаж цоо шинэ өнгө дуугаралт гаргаж чадав аа?
-Би шинэ төрлийн аялгууг ардын урлагтай хольсон. Монгол ардын дуу, хөгжим надад маш их таалагддаг. Гэхдээ бүгдэд таалагдуулахын тулд шинэ үеийн хөгжимтэй хослуулах хэрэгтэй байсан. Би бодсоноо хийж чадсан.

-Одоо хөгжмийн төрөл жанр бүгд зохиогдоод дуусаж байх шиг байна. Дахиад шинэ аялгуу гарна гэдэг хэцүү юу?
-Тийм. R&B урсгалын бүх аялгуу, төрөл хэлбэр нь дууссан. Харин одоо бусад нь дуусах дөхөж байгаа. Мэдээж тэр болтол шинэ уран бүтээл туурвих хэрэгтэй шүү дээ.

  -Монголчууд ямар аялгуунд дуртайг ажиглав уу?
-Тийм ээ. Би олж харсан. Янз бүрийн эффект, цуурайнд дуртай юм билээ. Тал нутгийн хүмүүс болохоор цаанаасаа энэ аялгуунд татагддаг. Хадан дунд хашхирахаар цуурайтдаг. Монголд олон хад байдаг юм билээ. Уртын дуу ч гэсэн цуурай, эффектүүдтэй их адилхан болохыг анзаарсан.

 -Та тэгвэл Монголын үндэсний хөгжим рүү довтлохоор шийджээ?
-Тийм ээ. Би Монголын үндэсний хөгжим ятга, хуучир, хөөмий, морин хуурын аялгуунд дуртай. Уртын дуу ч бас үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Би үүнийг шинээр нээхийг хүсэж байгаа юм.

-Харин орчин үеийн хөгжмийн тухай яривал ямар байна вэ?
 -Монголын хөгжмийн зохиолчид Азидаа хамгийн алдартай нь. Сайн дуучин цөөхөн байдаг ч, хамтлагууд нь тааруухан. Магадгүй Б.Бадар-Ууганы үед Монголын урлаг одоогийнхоос сайн байсан байж мэднэ. Учир нь монголчууд 1980-аад оны “Битлз” зэрэг хамтлагийг сайн мэддэг хэдий ч, түүнээс хойшхи үеийг мэдэхгүй юм шиг ээ. Сүүлийн үеийн хип хоп хамтлагууд хөгжмийнхөө түүхийн талаар сайн мэдэхгүй байна. Гадаад дууны клипэнд гардаг шиг ганган машин хөлөглөж, гаазтай ундаа сороод явахыг хип хоп гэдэггүй шүү дээ. Хөгжмийн талаар илүү мэдлэгтэй болъё гэвэл түүхийг нь судалж үзэх нь чухал. Түүх нь хаанаас үүсэлтэй, ямар алдартай хүмүүс байдаг гээд л. Хуучин юмнаас шинэ юм гарч ирдэг гэдэг утгаар түүхийг нь мэдэж байж л хөгжинө гэж боддог.

 -Та өөрөө манай үндэсний язгуур урлагийг судалсан уу?
-Судалсан. Хэрвээ судлаагүй бол аль хөгжмөөс ямар дуугаралт гарч, хэрхэн хөглөгдөхийг мэдэхг үй шүү дээ. Энд ирээд нэлээд хэдэн жил боллоо. Хэд хэдэн бүтээл туурвилаа. Харин одоо л дөнгөж үндэсний урлагаар орчин үеийн бүтээл туурвиж байна. Өнгөрсөн хугацаанд би судалгаа хийсэн. Би уран бүтээлд дуртай. Тийм болохоор өөрөө чанартай уран бүтээл хийхийг хүсдэг. Уран бүтээл үүрд үлддэг шүү дээ.

Рагугийн “Мээд-рэмж” гэдэг үг залуусын дунд хит болж, түүний ярианы өнгийг дуурайж ярих хүн олширсныг гайхах зүйлгүй боллоо. Энэ бол түүний оргиналь хэв маяг. Түүний тод, чанга инээд найрсаг занг тодотгож, буруу хэлсэн үгийг нь залруулж байлаа. Би түүнийг үнэлж эхлэв. Сингапураас ирсэн, “Universe Best Songs” тэмцээний шүүгч, хүмүүсийн урмыг хугалдаг хүн гэдгээс өөрөөр төсөөлж байсан гүй ээ. Харин түүнтэй уулзмагцаа хөгжимд үнэнчээр “дурласан” болохыг нь анзаарсан юм. “Харанга” хамтлагийн дуу эгшиглэхэд, түүний харцанд дурлалын оч харвах шиг гялалзсан юм шүү....

Туc сайтад тавигдсан материал нь хэвлэл мэдээллийн "Монгол ньюс" группын өмч бөгөөд хуулийн дагуу хамгаалагдсан ба цааш нь хуулбарлан ашиглахыг хориглоно.

Уншигчдын сэтгэгдэл

mgl 2010 оны 10 сарын 08 22:45
ene nuhur chin hen um be haltaasan um uhsenee hiigeed mgl d bj bgaan be manaihan gej gadnii hun harahaaraa bugusiig n dolooh shahah um aa ene hun chine tegeed music iin talaar sain medeh um uu nadaa lav er taalagdsangui uursnuu shuuj boloogui um bhdaa mgl d oligtoi shuuj chadah hun oldsongui u unen doroi bn daa mgl. Heleh ugch alga haltaasan haltar tsariatai nuhur mgl d od bolchih um daa ene baruund bol hugiin novshnuud l bdg shdee hezee iim boltsiin teneg haltaruud manaihan eniig iim bolgoson doo zailuulaachee naad teneg haltaraa bur oi gutchihlaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

Hi 2010 оны 09 сарын 06 20:51
 MONGOLd hereg bolj medeh zaluu shuu.Yadaj horgui yum.gazar uhaad ustgaj hataagaad baihgui.MONGOLd yum hiij buteeh setgeltei ajilsan baihadl bidnii nohor shuu.Amjilt husie!!!Ragu

London 2010 оны 08 сарын 10 21:10
Ragu gej hen yuum be?

zochin 2010 оны 07 сарын 20 18:23
uneheer temtseen shuuj l baigaa yum bol shuugch shig l baih yostoui yaj baigaa ni medegdehgui hudlaa booronhiilood muu humuust goridlogo toruuleed baidag shuugchdeer ch yahav dee

zochin 2010 оны 07 сарын 20 18:21
alivaa uraldaan temtseeniig shuuj baigaa shuugchid ch eej aav ni ch huuhduudee duulj chadahgui baihad goyo baina saihan baina geseer baigaad nogooh ni terend ni itgeed shuumjilj helsen huniig buruutgadag muuhai zan mongolchuudad uneheer baidag shu

uyanga 2010 оны 05 сарын 03 08:41
ene chin london giin luter italy restaurantded zoogch hiij bsan zaluu sh dee,tend bas ajildag bsan mongol ohintoi syyld suugad mongol yavsan yum bna lee.manaihan orovdoltoi ch yum aa daa

bugi 2010 оны 05 сарын 02 19:15
ragu chi zailaa mongolchuudaa biti ingej tuilshiraachee gadaad gexeer l mundag xvn bish shvv dee bidniig gadaadad ochixod yuun shvvgch baitugai iim temceench vzvvlexgvishdee ene xoortson noxriig xooj ywuuluul yaasiin mongolchuudaa mongolooroo goeiildoo

Зочин 2010 оны 04 сарын 26 15:01
Рагу үнэн хэлдэг шдэ,харин манайхан шууд хэлдэг хүнд угаасаа дургүй бдаг.гадаад дууны тэмцээн юм чинь гадаад хүн бх хэрэгтэй биздэ,үнэндээ ихэнх оролцогчид маань тухайн хэлээ ядаж гадарлах ч гүй,юуны тухай дуулаад байгаагаа ч мэдэхгүй байж дуулах гээд онигоотоод байгаа шүү дээ.

Bayaraa 2010 оны 04 сарын 26 02:04
Ragu ih mundag sain uneneer n shuudeg. Mongolchuud bidend tusalj mergejliin zuvulguu egch baigaa mash sain zaluu. Bid tuuniig demjij tuunees ihiig suraltsah heregtei. Duulahiig ch meddeggui baij manaihan denduu ih zantai. Shuumj sonsoh durgui. Odoo uurchlult hiih tsag bolson!

Зочин 2010 оны 04 сарын 24 07:18
dolgion odoo bolyo. mongolchuudyg duulaahaar yarvaagaad l ehelne. neg muu tosgony heden haltar orosuudyg duulaad ehlenguut nudne sergeed irne. ta haana tursun bolood ingeed bgaa yum. er ni ch tegeed ene temtseen bol mongolyn zaluuchuudad zoriulsan arga hemjee shuu!!!

Зочин 2010 оны 04 сарын 23 18:47
Би яагаад ч юм Рагутай их санал нийлээд байдаг юм. Мэдэхгүй ээ, би мээд-рэмжгүй ч байж болно. Гэхдээ манайхан манж занд дургүй гэх мөртлөө, өөрсдөө их манж зан гаргадаг улс шүү. Шуудхан үгэнд дургүй, заавал нэг эвий минь, за яахав, болгоё энэ тэр гээд байхаар чинь баахан авьяасгүй хүмүүсийн амьдралыг насаар нь тоглож хаяна шдээ.

Зочин 2010 оны 04 сарын 22 22:45
Ene haltar zaluu odoo hen yum be. Singagiin neg gudamjinii produser mongold ireed od bolchih yumaa.Yadaj mongol heliig min gutaagaad baih yum.

Зочин 2010 оны 04 сарын 22 20:06
dolgion ahad 1 yum helehed ta orosoor yarihgaad baival 100% yri bitgii hoyryn hoorond mongol heliig buzarlaad bai.ariunaa bol bur hereg alga. dolgoinyg dagaj tenegteed.mongolooroo l bai l daa.

zulaa 2010 оны 04 сарын 22 14:56
nadad bol Ragu dajgvi sanagddag buurunhiilj shvvdeggvi shuud vneniig ni heldeg ter ni ok

ali ni unen yum be 2010 оны 04 сарын 22 14:28
Дээр нэг ярилцлаган дээрээ эхнэрийг нь монголын нэг хөгжмийн хүн танилцуулсан Стрингсд анх харсан гээд байсан чинь одоо болсон Англид танилцсан болоод явчихлаа. Энэ сонингууд худлаа юм бичээд байдаг юм уу энэ өөрөө ингэж худлаа яриад байдаг юм уу.

TUUL 2010 оны 04 сарын 22 11:58
 RAGU--D. Yuunii omno buhel buten ulsiin tom temsteenii shuugcheer ajiilaj baigaa ni aztai saihan hereg gedgiig helehiin yaldamd ene ulsiin heliig saihan surah shaardlaga tand baigaag duulgaya. Uzegchiin huvid tanii hazgai buruu yarij baigaa ene baidal dotriig mini muuhairuulj baina. Yadaj bainga helj toti shig davtaj baigaa heden ugee saihan tseejleed heleed surchih heregtei sh dee, bidnii mongolchuudiig denduu ul toomsorloj ch baigaa yum shig setgegdel torj baina. ALI ESVEL zugeer l siahan angliar yari, orchuulagch zaluu saihan orchuulj bainalee, nogooteiguur manai mnglchuud hezeeneesee helnii chadvartai humuus, tul tanii yarij baigaag tovoggui oilgoj medeh yum. TA surah argaa medehgui baigaa bol MUIS-iin helnii beltgeld 1 jil surahad l hangalttai sh dee. DAHIJ L IIM MUUHAI BAIDLAAR MONGOL HELEER BUU yariasai.

TUUL 2010 оны 04 сарын 22 11:52
herev surah argaa olohgui bgaa bol MUIS-iin gadaad oyutnii beltgel angid neg jil surahad bolno shuu dee. arai l denduu hainga, bas buduuleg handaj yarij bnalee, bainga davtagddag heden ug hellegee ch gesen saihan tseejleed togtoogood yarival sainsan, ESVEL ZOVHON ANLGIAR YARI. RAGUgiin mngloor helj baigaa zovlolgoog hen ch oilgoj huleej avahgui, buyu oilgoj huleej avah ch bolomj baihgui baina.

tuul 2010 оны 04 сарын 22 11:49
Ragu-d heleh heden ug baina. Yuunii omno chi buhel buten ulsiin ner hundtei temtseeniig shuuj baigaa bol ene ulsiin heleer tsever saihan yarij surah heregtei. Esvel ogt mngoloor yarihgui orchuulagchaaraa damjuulj yarih heregtei. Buruu hazgai teneg hun shig yum mongoloor yariad bgaa ni yordoo taalagdahgui buur dotor muuhai bolgodog. Mongol heleer yarij chadahgui baij yuun ch olon demii yum yarih durtai yum dee, mongolchuud helnii chadvartai tul barag chamaig angliar yarisan ch oilgono, buu sanaa zov, orchuulj baigaa zaluu sain orchuulj bnalee.

Зочин 2010 оны 04 сарын 22 11:04
heden mangar orosuudyg oroltsuulj temtseenii ner hundiig guttaalaa!!!

zori 2010 оны 04 сарын 22 09:08
hm muu suguud....kkk bidendee l yum meddeg hun tsaadah chine uursduu yu ch medehgui baij gadnii hun geheer l muu bdimuu harin ch naad zaluu chine dajgui mongolsog hun ariunaa fuck you! dolgio bas zail! tsaaashaa muu suguud........kkk

as 2010 оны 04 сарын 22 04:28
Humuusee ehleed duuniihaa temtseenii neriig n oilgood avchih !!! Gadaad duu duuldag temtseen shude


ъкд 2010 оны 04 сарын 22 00:42
би бол лаг л гэж хэлнэ. ариунаа харин бишээ.долгион бас мундаг.

sod 2010 оны 04 сарын 21 18:40
harin tiimee. buhel buten uls undestnii soeliin uegiig zalgamjlah zaluuhuudiin temtseeniig gadnii zugeer l neg bolowsrol bagatai baagiigaar shuulegh sanaag hen ni gargasan um bol. herew bi Ariunaa bsn bol shuud l bi iim temsteeniig iim huntei zeregtsej shiihgui. bi urlagiin huntei shuunee geh bsiim.

SOD-d 2010 оны 04 сарын 21 18:54
Er n heneer ch shuulgesen yadag um. Chi yasan shaadag gar ve ? Mergejiliin ur chadvaraaraa songogdood huniig shuuh n aris ungu, garal ugsaatai hamaagui shdee. Ene enetheg baagii chini Mongoldoo hamgiin bolovsroltoi orchin ueiin sound engineer ni um shuu dee. Enenees Medremjtei duunii engineer gui mongolchuudiin hohi baihgui u. Ta nar tehed surjigneed uhchihgeed baihiin, ineed hurchlee

sod 2010 оны 04 сарын 21 18:40
harin tiimee. buhel buten uls undestnii soeliin uegiig zalgamjlah zaluuhuudiin temtseeniig gadnii zugeer l neg bolowsrol bagatai baagiigaar shuulegh sanaag hen ni gargasan um bol. herew bi Ariunaa bsn bol shuud l bi iim temsteeniig iim huntei zeregtsej shiihgui. bi urlagiin huntei shuunee geh bsiim.

sod 2010 оны 04 сарын 21 18:40
harin tiimee. buhel buten uls undestnii soeliin uegiig zalgamjlah zaluuhuudiin temtseeniig gadnii zugeer l neg bolowsrol bagatai baagiigaar shuulegh sanaag hen ni gargasan um bol. herew bi Ariunaa bsn bol shuud l bi iim temsteeniig iim huntei zeregtsej shiihgui. bi urlagiin huntei shuunee geh bsiim.

ragud 2010 оны 04 сарын 21 18:35
Havirgatai sholnii nertei haltar aa, mongolchuudiig doromjildog chi hen be, alna aa

aaa 2010 оны 04 сарын 21 17:17
ene uneheer chadaltai zaluu. mongoldoo l deeguurt oroh producer shuu.

Sh 2010 оны 04 сарын 21 15:31
Ter ch bur yag unen, burhangui gazariin bumba galzuurna gej eniig heldeg baih. Tehdee BURHANGUI gazariin bumba gedgiig davtaad helye, nuguu aimar tom od Ariunaa ni suuchihaad haraalguulaad l ichihgui suugaad l baiga biz dee. Temtseen shuuchih hen baigaa yum manaid? Yamar saindaa l ene haltar manaid od bolhov dee, ehleed uursdiiguu sain shuumljiltsgeeye

T 2010 оны 04 сарын 21 14:58
umkhii haltar har haraagui pizda zailaaraa, taaraldah yum bol alna aa muu gichiig

Зочин 2010 оны 04 сарын 21 13:47
зайлаарай, чи


bayar 2010 оны 04 сарын 21 12:47
ene muu tendee hench medehgui lalar bgaa daa zailaasai

Mu10Z0 2010 оны 04 сарын 21 12:44
za yur ni bol bi uneheer gaihaj bn. haanaas, yu hiideg yadag hun ni Mongold irchiheed Mongol humuusiin duunii temtseeniig shuugeed bgaag uneheer oilgohgui bn. uur iim show uzej bhad bugd l tuhain ornii uuriinh ni humuus shuuj bdag. getel Mongold neg sonin nuhur irchiheed l chi tiim, iim geed bgaa ni uneheer taalagdahgui bn. tegsen murtluu Uhnaa guai bolohoor hundlungiin shuug ch hiij bh shig. ter arai dendenee. harin bairiig ni solichihvol bolj bn. durguilhej buhimdaad bh zuil alga. Manaihan gej gadaad hun geheer l gots, sodon, mundag gej boddogoo bolimoor yumdaa gej, Bi Ragu-giin oroltsson nevtruulegiig uzsen. neg duu duulchih gesen duulahgui, barag l l chadahgui geed bsan. tiim l lag yum bol duulah l heregtei, nemeed helehed tiim l surhii yum bol nutagtaa ochood temtsenn shuu, od turuuleh heregtei. chadahgui bolood l MNG-d irsen bh. Бурхангүй газарын Бумба галзуурна гэдэг үг байдагдаа. ЗАЙЛ

ebe 2010 оны 07 сарын 26 19:44
enuunii neg talaar unen l dee. uneheer zaluusiin oyun sanaand nuluuluh duuchin hamtlag mongold garch ireegui shuu dee. pink floyd led zeppelin shig. bgaa hed ni arhi piwo surtalchlaad l. gants gaigui hamtlag ni dandaa har tamhiig aldarshuulna. nisvanis.

No comments:

Post a Comment