Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Friday, May 11, 2012

РОК ПОПЫН НАМУУХАН ЭГШИГ

     
Огт өөрчлөгддөггүй хүн байх юм аа. Байдраг надад тэгж л санагддаг. Арваадхан насандаа харж байсан Байдраг ахын төрх энэ олон жилийн туршид огтхон ч хувираагүй мэт. Намирсан урт үс, хар хүрэм, бариу өмд, мөнгөн гинж нь цаанаа л нэг донжтой. Тэгсэн хэрнээ даруухан. Магадгүй хэт даруу. Гэсэн ч энэ байдал нь түүний өвөрмөц хүн болохыг нууж үл чадна. Хурц, бардам байдал “ханхалсан” энэ хүний харц гал цогоор дүүрэн байдаг. Гэхдээ хоолой нь нэг л намуухан. Яг л “Нар ойрхон жаргадаг”, “Үл таних эмэгтэй”, “Чамайг хайраар дутаалуу” дууны аялгуунд тэр өөрийгөө шингээсэн мэт. Ярилцаж байхдаа тэр нөгөө л янзаараа миний өөдөөс харан сууна. Томоотой, яриасаг энэ хүн тайван хэрнээ тод нэгэн аж. “Чингис хаан” хамтлагт 14 жил зүтгэсэн түүнтэй Эрдэнэт хотод хийж буй тоглолтынх нь үеэр уулзсан юм. 






-Сүүлийн үед хамтлаг дуучид шинэ уран бүтээл туурвихгүй хэрнээ тоглолтоо хийгээд байх юм. Та үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ. Танай хамтлаг ч шинэ дуу дуулаагүнэлээд удлаа. -Хамтлаг болгонд дотоод менежмент бий. Хэт их уран бүтээлээр бөмб өгдөөд байвал хүмүүс ч гэсэн дуртай биш байх. Бид хотод нэг их тог лолт хийдэггүй ч орон нутагт хоёр, гурван жилдээ нэг удаа заавал тоглодог. Үзэгчид “Чингис хаан” хамт лагийн “Заяа”, “Хундагаа өргөе”, “Анд минь чи хаалгыг минь тогш” зэрэг сэтгэлд хоногшсон дууг сонсох гэж л ирдэг юм шиг санагддаг шүү. Тэгэхээр уран бүтээлийнхээ тоог олшруулахгбайгаа нь бидний бодлого юм уу даа.

-Шинэ цомгийнхоо талаар сонирхуулаач. -Бид Японд болох “Хаврын баяр”-“Sweetymotion” хамт лагийнхантай орол цож ирээд энэ цомгоо сонсогчдод хүргэнэ. -Та ойрд харагдсангүй. Хамтлаг, дуучдын тоглолтын анонс, цомог дээр нэр тань би чээстэй байх юм. -Үндсэн мэргэжил маань арын албанд хуваарилагддаг тул хүмүүсийн анхааралд өртөхгүй байгаа хэрэг. Хамтлаг, дуучдын дууны найруулга, цомгийг хүмүүст хүргэж байгаа болохоор уран бүтээлээс огтхон ч холдоогүй. Одоо “Про саунд” студид ажиллаж байгаа.

-Рагу та хоёр тэс өөр тэмптэй хэрнээ сайн нэгдэж чаддаг юм шиг санагдсан. Дуучин С.Нарангийн шинэ дууны найруулгыг хийсэн байна лээ. -Бид хоёр ажлын шаардлагаар л хамт ажиллах болсон.

-“Чингис хаан” хамтлаг ч гэсэн танаас тэс өөр “өнгөтэй”. Та яагаад өдий хүртэл энэ хамтлагийн нэг хэсэг хэвээрээ байгаа юм бэ? -Манай хамтлаг софт рок хамтлаг. Аялгуу нь тэр чигтээ Жар галсайхан ахынх. Энэ аялгуу л “Чингис хаан” хамтлагийн өнгө төрх учраас бүгд л тогтсон хэмнэл, стилиэ “дагадаг”. Нэг дуу бүтээх гэж бүгд л хүчин зүтгэнэ. Бүгдийнх нь авьяас, сонирхол тухайн уран бүтээлдээ шин гэдэг. Тэгэхээр энд Байдраг гэдэг хүний сонирхлыг онцолж ярих хэрэг гүй. Угаасаа хүн бүрийн мэдрэмж, хөгжим сонсох түвшин өөр. Яг түүн шиг Байдраг гэдэг хүний сонирхол, хөгжмийн үнэлэмж гэж бий.

-Хүмүүс өөрийнхөө дуу хоолойг л нийтэд хүргэхийг хүсдэг. Харин та яагаад арын албанд ажиллаад байгаа юм бэ? -Би урлагт зүрх сэтгэлээ зориулсан уран бүтээлч хүн. Харин урлаг гэдэг зүйлийг нэр төр олохдоо “ашиглаж”, бизнес болгосон хүмүүс ма найд олон болж. Тийм хүмүүс надаар ч үйлчлүүлж байсан. Би өөрийг өө тэднээс өөр гэж боддог. Тэр ч утгаараа өөрийнхөө дуу хоолойг зогсоо зайгүй ард түмэнд түгээгээд байх цаг зав хомс. -Яагаад зав багатай гэж? -Зөвхөн өөрийгөө таниулах гэж хөөцөлдөж болно. Гэхдээ би өө рийн гэсэн ажилтай, “Чингис хаан” хамтлагт сэтгэл санаагаа бү рэн зориулдаг. Рок попын тогоонд “буцалж” байгаа хүмүүст ч гэсэн чадах чинээгээрээ хүчин зүтгэнэ. Үлдсэн жаахан цагаа хувийн хэрэгцээндээ зарцуулна даа. Тэгээд ч уран бүтээлээр өөрийгөө илэрхийлнэ гэдэг миний араншинд нэг их зохихгүй л дээ. Дутагдал гэх нь ч хаа шаа юм. Гэхдээ л даруу байх нь таалагддаг.

-Хүмүүсээс “ирдэг” сөрөг дайралтад яаж ханддаг вэ. Уран бүтээлчид цахим хуудсан дахь сэтгэгдлийг хамгийн том дайралт гэдэг. -Тийм дайралтад нэг их өртөж байсангүй ээ. Нууцлагдмал байдаг болохоор сөрөг хандлага бага байдаг. Бусад уран бүтээлчтэйгээ харьцуулахад нэр цэвэр. Харин “үүдний” уран бүтээлчид маань үргэлж л хүмүүсийн анхааралд байдаг болохоор хэл аманд өртдөг. Гайхах зүйл ч биш. Шоу ертөнц шүү дээ. Хар, цагаан янз бүрийн сурталчилгаа байдаг болохоор л уран бүтээлчид унаж босож, урагшилж, хөглөгдөж байдаг. Ер нь хараад байхад сэтгэгдэл бичдэг хүмүүсийн сэтгэлгээ нэг л биш ээ.

-“Арын албанд ажиллана гэдэг ашиглуулж байгаа хэлбэр юм” гэж нэг кинонд гардаг. Танд тиймэрхүү мэдрэмж төрдөг үү? -Үгүй шүү. Харин ч эсрэгээрээ. Продюсер гэдэг уран бүтээлчдийг удирдан залж, аль замаар ямар хурдтай явахыг зохицуулдаг хүн. Харин дуучид чинь гүйцэтгэгчид. Энгийн хүмүүсийн нүдэнд дуучид л гол дүр болж харагддаг. Үнэндээ арын албаныхан хэчнээн чухал болохыг дэлхий нийтийн уран бүтээлээс харж болно.

-Тэгэхээр дуучид бамбай болж байна уу? -Тийм байж болно ш дээ.

-Таны хүрэхийг хүсэж буй “цэг” хаана вэ? -Хүн бүхэн өөр өөрийн гэсэн үзэлтэй. Тэр үзэлдээ тохируулан амьдардаг. Бас урагшлах гол хүчин зүйл нь хүсэл мөрөөдөл. Надад ч гэсэн бусдынх шиг хүсэл, зорилго бий. Би аливаа зүйлийн туйл руу тэмүүлдэг хүн биш. Өөрт байгаа, өөрийн бий болгож чадах зүйлдээ сэтгэл ханамжтай байгаа цагт болно шүү дээ. Заавал оргил руу улайран тэмүүлэхийн оронд бие хаагаа бодоод, аажуухан явж байсан нь дээр. Цаг нь болохоор хүрэх ёстой газраа хүрч л таарна шүү дээ.

-Та урлагт, тэр дундаа рок попын ертөнцөд хөл тавиад хэчнээн жил болчихов оо? -Хамтлагтаа 14, рок попын ерт өнцөд 17 жил зүтгэжээ. Энэ хугацааны ихэнхийг дууны най руулга хийж, вакуум орчинд өнгөрөөлөө. Өдөр болгон чанга дуутай нөхцөлд ажиллана гэдэг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг юм билээ. Гэхдээ мэдээж орчныхоо хор нөлөөг бууруулах арга хэмжээ авна. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг дээ. Хүн эрүүл үедээ л сайхан дуу, хуур, шинэ сэргэг аялгуу бүтээдэг шүү.

-Аялгуу ер нь хаанаас гардаг юм бэ? -Хөглөгдсөн сэтгэл зүрх нээс. Амьдралын баяр баясал, уйтгар санаашрал бүхэн түмэн янзын хөгтэй. Тэдгээрээс мэдэрч чадсан хэмжээгээрээ шинээр найруулдаг юм. Хүн бүхний дотор сай хан аялгуу эгшиглэж байдаг. Түү нийгээ бусдад хүргэнэ гэдэг амаргүй. Харин өөрийн сэтгэлээс урсан гарч буй аялгууг засварлан, гоёчилж чадах л юм бол хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндөнө шүү дээ. Яг л төгөлдөр хуурынхаа даруулыг дарж байхдаа бусдын сэтгэл дэх товчлуурыг эгшиглүүлнэ гэсэн үг юм даа. Түүнээс гадна дадал зуршил гэж бий. Бэлтгэлтэй тамирчин шиг л болчихсон. Гарт орчихсон ажил болохоор заавал онгод хүлээнэ гэж үгүй. Ажил л бол ажил. Цагт нь багтаагаад хийх ёстой тийм л ажил.

-Гэнэтийн “даалгавар” олон байдаг бололтой. -Янз бүрийн захиалагч ирнэ. Цаг хугацаа нь тулсан жүжиг, киноны дуу гээд л... Ер нь уран бүтээлчдэд өөр өөрийн гэсэн араншин, ажиллах техник гэж бий.

-Хувь хүний зан чанар уран бүтээлд нөлөөлдөг юм шиг ээ. -Нөлөөлөлгүй яах вэ. Би өөрөө их тайван хүн болохоор удаан хэмнэлтэй дуу бүтээхдээ сайн. Ма най уран бүтээлчид ч гэсэн тэгж дүгнэдэг. Гэхдээ би хурдан хэмнэлтэй, хүчтэй дуу бүтээх дуртай. Хамгийн сүүлд дуучин С.Наран эгчид “Монголоороо омогшье” гэдэг дуу бүтээж өгсөн. Шинэ цомогт нь орсон байгаа.

-Таныг илэрхийлж чадах уран бүтээлийг нэрлээч гэвэл... -Миний зохиосон бүх л дуунд намайг илэрхийлэх зүйл шингэсэн байгаа. Уран бүтээлч хүн орчиндоо зохицон хувирч, дүр бүтээдэг юм. Би ч гэсэн тийм. Тайзны хөгжимчин бол жүжигчин л гэсэн үг шүү дээ.

-Сүүлийн үед манайхан хуучны дуу сэргээдэг болжээ. Та ч гэсэн нэлээд олон дуу шинэчлэн сэргээсэн. Дахиад сэргээчих юмсан гэж боддог дуу бий юү? -Энэ нь дэлхий нийтэд түгээмэл байдаг чухал урсгал юм. Бас шинээр гарч ирж буй хамтлаг, дуучдын нэг менежмент гэж хэлж болно. Тэд хуучны уран бүтээлийг өөрийн хөө өнгөөр шинэчлэн най руулж олон нийтэд танигдах гэдэг. Энэ нь ч үр дүнтэй. Манай “Чингис хаан” хамтлагийн дуунууд гэхэд л “СоёлЭрдэнэ” хамтлагийн хит дуунууд. Ямар аз, тохиолоор “эцэг” Жагаа ах маань энэ дуунуудыг дуулж, 15 жил болсон юм, бүү мэд. Бид өнөөдрийн тайзан дээр тэр мун даг хүмүүсийн дууг өнгөрсөн үед нь үлдээлгүйгээр авчирсан маань бурхны хишиг л юм даа. Багадаа сон сож өссөн дууг өөрийнхөөрөө найруулж, үзэгчдэд хүргэхэд хувь нэмэр оруулж байгаа нь надад том завшаан юм даа.

-Та яаж яваад “Чингис хаан” хамтлагтай холбогдсон юм бэ? -Хөгжим бүжгийн коллеж төгсөөд, СУИС-д элсэж байх үед маань “Чингис хаан” хамтлаг даралтат хөгжимчин хайж байсан юм. Тухайн үед рок, амьд хөгжмийн чиглэлийн төгөлдөр хуур, даралтат хөгжмийн анги гэж байгаагүй. Зөвхөн сонгодог, орчин үеийн эстрад гэсэн хоёр урсгалын л хөгжимчин бэлтгэдэг бай лаа. Тэр ч бүү хэл зурагтаар хөгж мийн нэвтрүүлэг гарахгүй шүү дээ. Манай гэрийнхэн урлагийн хү- мүүс. Тиймээс би багаасаа эстрад, жааз хөгжмийг сонирхож өссөн. Тэр л хүсэл, сонирхол маань намайг хөт өл сөн юм. Жагаа ахын хамтлагт оро хоосоо өмнө Хөгжим бүжгийн коллежийн хэдэн найзуудтайгаа хамтлаг байгуулж байлаа. Амжилт олоогүй ч гэсэн хүүхэд насны минь сайхан дурсамжуудын нэг дээ. Байдраг ахыг би их сонин хүн гэж боддог. Харахад, ярихад, уран бүтээлийг нь сонсоход ч нэг л өөр болох нь анзаарагддаг юм. Түүнтэй ярилцаж суух зуураа сонирхол татаад бай х “шинж тэмдэг” эрээд олсонгүй. Зүгээр л аль нэг гэгээтэй өнгөөр түү нийг төсөөлж болмоор. Харин тэр энэ тухай сонсоод инээмсэглэж, “Уран бүтээлч хүн болгонд сонин зүйл бий. Тархи хөгжмийн тал руугаа хөгж өөд эхлэхээр сэтгэхүй нь жирийн хүмүүсийнхээс өөр болох тал байдаг байх” гэж хэлсэн юм.

-Танаас ордны чинь шинж чанар тод ажиглагдаж байна. Үхрийн ордныхон гэрсэг, нямбай, нууц хадгалж чаддаг гэдэг. -Ордны нөлөө бий, бий. Гэнэтийн өөрчлөлтөд дургүй, тууштай гээд л... Чи үхрийн ордны тухай сайн мэдэж байх шиг байна. (инээв)

-Урлагийн хүмүүс ямар нэгэн зүйлд итгэж, түүнийхээ хүчийг авдаг тухай түүх олон. Танд тиймэрх үү сахиус маягийн зүйл байдаг уу? -Байлгүй яах вэ. Өдий хүртэл намайг тэжээж, олон хүнд үр шимээ өгч буй нэг зүйл бий. Энэ ажилтай холбож өгсөн багш, найз, урам зориг минь гэх үү дээ. Өөрийн гэсэн багш, тоног төхөөрөмж байгаагүй, компьютер дөнгөж Монголд орж ирж байсан үе юм даа. Тэр үед би “Ямаха ФО99” гэдэг 16 замаар бичдэг да рал тат хөгжимтэй болж байлаа. Япо ноос манайд тусламжаар орж ирсэн, банкны өрөнд хураагдсан байсан. Одоогийнхоор бол супер “Casio”. Банкныхан ашиглаж мэдэхгүй болохоор хэрэгтэй хүнд нь өгчихье гэж байсан юм. Би үнэхээр авахыг хүсэж байсан ч 4000 “ногоон”-оор хөгжим худалдаж авна гэдэг мэдээж хэцүү. Харин банкныхан надад их сайхан санал тавьж, хүүгүй зээ лээр худалдаж авах боломж олгосон. Лизинг л гэсэн үг. Ийм сайхан аз тохиож, би оюутан байхдаа хөгжимтэйгөө “учирсан” юм. Тэгээд хөгжмөө оролдоод л байдаг байлаа. Хүүхдийн дууны тэмцээнд оролцож буй хүүхдүүдэд гадаад дууны ая дууриан хийж өгөх ажилтай ч болсон. Яваандаа хөгжмөө гартаа оруулж дууны найруулга хийх хэмжээнд хүрсэн дээ.

-Тэр хөгжим одоо байгаа юу? -Байгаа. Одоо болтол хэрэг лээнээс гараагүй. Би тэр хөгжмөө одоо ч ашигладаг. Үнэхээр мундаг эд байгаа биз.

-Шинэ уран бүтээлчдийн талаар ямархуу бодолтой байдаг вэ? -Монгол хүн гэдэг чинь байгалиасаа л мундаг шүү дээ. Үнэлэмж тааруу болохоос биш мэдрэмж, хоолойн цар хүрээ сайтай. Манайхны дунд зөв замаар явж буй дуучид байхад замаа олоогүй хүмүүс ч бий. Ер нь хаанаас эхлэхээ мэдэхгүй бол цаг хугацаа алдах гэмтэй. Хэн авьяастайг ард түмэн шүүчихдэг болохоор урлаг өршөөлгүй гэж ярьдаг.

-Уран бүтээлийн чанар нь юун даа байдаг вэ? -Илэрхийлэлдээ. Тухайн уран бүтээл цаанаа нэг зүйл өгүүлдэг байх ёстой. Дууны үг нь, ая нь, эсвэл зүгээр сонсоход л сэтгэл хөглөх “шид”-тэй байх нь чухал. Харин бүх зүйл нь хүмүүст таалагдаж, олон жилийн турш догдлуулж, уярааж, гэгэлз үүлдэг хэвээрээ байж чадвал жинхэнэ чанартай уран бүтээл гэсэн үг.

-Сүүлийн үед дуучид маань дууны амин сүнс нь найруулга гэж ярих болсон байна лээ.
-Тэгэлгүй яах вэ. Буруу зохион байгуулалттай найруулгаасаа болж сайхан хөгжмийн зохиолчийг гутаах үе байна. Бас дуучиндаа зохихгүй стилиэр бүтээлээ “янзлах” юм бол шинэ дуучныг ард түмэн хүлээж авахгүй.

-Та хүмүүсийн сонсгох чадварыг мэддэг болсон юм шиг ярьж байна.
-Бидний сонсголын түвшин янз бүр л дээ. Тийм
ээс бид удаан амьдрах дуу, шууд хүнд хүргэх арилжааны бүтээл зэрэг төрөл бүрийн дуу бүтээдэг. Зарим нь чанартай уран бүтээл хийх гээд хэтэрхий мэргэжлийн түвшинд ажиллах нь бий. Ийм төрлийн уран бүтээл хүмүүсийн сонсголын хэм хэмжээнээс давчихаар тэдэнд “сонирхолгүй” сонсогдоно. Харин мэргэжлийн хүмүүс нь сайн гэдэг үнэлгээ өгнө шүү дээ.

-Хүмүүс мэргэжлийн байхыг хүсдэг. Тэд мэргэжлийн түвшинд уран бүтээл туурвихдаа мэргэжил нэгт нөхдүүддээ зориулдаг гэсэн үг үү?
-Тэгж хэлж болно. Бас удаан хадгалж, хөгжмийн боловсрол дээшлэх үед гаргаж ирэх гэж хийх үе ч бий. Гэхдээ бидний сонсох дуртай, үе үеийн хит дуунууд бүгд л энгийн байсан. Гол нь энгийн зүйлийг агуу байлгаж чадаж байгаа нь ч уран бүтээлч хүний чадвар юм. Дэлхийн олонхийг татах хэмнэл гэж байхад зөвхөн аль нэг үндэстний сэтгэлийг уяраах эгшиг, аялгуу гэж бий. Үүнийг дууны найруулагч хүн тооцоолох ёстой юм даа.

Амар тайван амьдрах хүсэлтэй гэдгээ олон янзаар илэрхийлсэн
тэрбээр өөрийгөө хөглөж, эрч хүч авдаг. Нэг л тайван энэ хүнийг элдэв
шуугиант бодлоор дармааргүй санагдсан тул бидний ярилцлага
уран бүтээлийн талаар ийнхүү өрнөж, эхэлсэн шигээ
намуухан төгссөн билээ.


Т.НИПОНЬ

No comments:

Post a Comment