Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Tuesday, May 8, 2012

ГАЗРЫН АЛБА БОГД ХААНЫ МУЗЕЙГ ДЭЭРЭМДЛЭЭ



Зуун жилийн өмнөх арванхоёрдугаар сарын 29-нд монголчууд Манж гүр нээс салж, тусгаар тогтносноо дэлхий дахинд зарлаж, VIII Богдыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн түүхтэй. Монгол төр, шашныг хослон баригч наймдугаар Богд Жавзандамбын Дэнчин галбын хэрмэн дэх шар ордон шатсан тул Туул голын хөвөөнд ногоон ордны уран барилгын цогцолбор сүндэрлүүлсэн гэдэг. Билгийг хөгжүүлэн бадруулагч эл сүмийг 1893 оноос эхлэн 13 жил барьсан бөгөөд 1926 оноос эхлэн музей болгожээ. Гэтэл энэ түүхт газрын дэргэд авто зам тавьж, зочид буудал барихаар болоод байна.

Энэ нь хэд хэдэн хууль, тогтоомж зөрчсөн үйлдэл гэдгийг Богд хааны музейн ажилтнууд ярив. Уг нь 2001 оны дөрөвд үгээр сарын 25-нд Гандантэгчинлэн хийд, Гэ сэр сүм, Чойжин ламын музей, Дамбадаржаа хийд, гэр хэлбэрт модон дуганууд бүхий Дашчойлин хийд, Чин ван Ханддоржийн өргөө зэрэг түүх дурс галын үнэт өв болсон долоон газарт хамгаалалтын бүс тогтоож байжээ. Үүний нэг нь Богд хааны Ногоон ордны 5,7 га талбай юм. Энэ нь 1998 оны хамгаалалтын бүс тогтоох тухай 235 дугаар тогтоолд ороогүй “сул” газрыг хамгаалах зорилготой гэдэг. Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн зургаа дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас эдгээр сүм дуганыг хамгаалалтад авсан нь энэ. Тэр ч бүү хэл “Монгол Улсын боловсролыг 2006- 2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарын хамтын ажиллагааны санамж бичигт энэ тухай дурдсан байдаг. Энэ нь “Хотын захирагч болон түүний албаныхан Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёл шинжлэх ухааны байгууллагын эзэмшил газарт өөр зориулалтаар газрын зөвшөөрөл олгохгүй байх эрх зүйн баримт бичгийг мөрдөж, хяналт тавина” гэсэн 2.2 заалтыг ч зөрчиж байна.







ХУУЛЬ, ТОГТООМЖИД УЯЛДАА ХОЛБОО БИЙ ЮҮ 

Саяхан Нийслэлийн газрын албанаас Богд хааны музейд хаягласан мэдэгдэл иржээ. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон Авто замын трасс уг музейн 1204 ам.метр талбайг дайран өнгөрч байгаа тул газар чөлөөлөх шаардлагатай гэнэ. Мэдэгдэл илгээсэн Нийслэлийн газрын албаны дэд дарга М.Буяндэлгэрээс энэ тухай лавлалаа.

-Нийслэлийн Авто замын газ раас бидэнд зам тавих газар чөлөөлөх тушаал илгээсэн. 120 мянгатын тойргоос Зайсан хүртэлх 1,3 км замд өргөтгөл хийх гэж байгаа. Үүнд зөвш өөрөл олгохгүй байж болохг үй. Бид Авто замын газрын хүсэлтийн дагуу газар чөлөөлөх ажил хийж байна.

-Газар чөлөөлөхөд өмн өх хууль тогтоомж хамаардагг үй хэрэг үү. Богд хааны музей хамгаалалтын бүс шүү дээ.
-96 дугаар тогтоолын хоёр дугаар заалтад тодор хой тусгасан байгаа. Бид хамгаалалтын бүсэд халдаагүй гэлээ. Түүний хэлсэн 96 дугаар тогтоолын хоёрт, “Хамгаалалтын бүсэд түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуу лах, барилга барихгүй байх”-ыг Нийслэлийн Засаг даргад даалгажээ. Богд хааны Ногоон ордны 5,7 га талбайг хамгаалалтын бүсэд авсан байтал зам өргөтгөх ажлыг хам гаалалтын бүсэд тооцохгүй байгаа нь гайхмаар. Богд хааны музейн барилгыг хөндөхгүй байхад л болно гэсэн бодолтой хүмүүс олон бололтой. Түүний нэгэн жишээ нь АПУ компани. Тус компани хэдэн жилийн өмнөөс музейн цэцэрлэгийн хойд хэсэгт асар барьж, шар ай рагны баяр зохион байгуулан ашиг олж байгаа билээ. Үүнийг тойрсон маргаан нэг хэсэг өрнөсөн ч АПУ компани Засгийн газрын 96 дугаар тогтоолоос өмнө уг газар дээр барилга барьж эхэлсэн тул өмчлөлийн эрх үүссэн гэсэн үндэслэлээр энэ асуудал намжжээ. Уг нь мөнөөх 96 дугаар тогтоолын Засгийн газрын хуралдааны шийдвэр бү хий тэмдэглэлд, “Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүй лийн хамгаалалтын бүсэд Засгийн газрын тогтоол гарахаас өмнө баригдсан барилга бай гууламжийн асууд лыг зохицуулах талаар Нийс лэлийн Засаг даргатай ярил цаж, шийд вэрлэхийг Бо ловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад даалгав” хэмээн цохсон нь бий. Саяхан Богдын музейд газар албадан чөлөөлөх захирамж барьсан хүмүүс дайрч орсон нь “Грийн эйр гарден” компанийнхан байлаа. Тэд 2011 оны долоодугаар сарын 539 тоот шийдвэрийг үзүүлсэн бөгөөд Богдын музейн дөрв өлжин хашааг үлдээж, гаднах нээс шаар дах учиртай. Гэтэл Богд хааны музейд мэдэгдэл явуу лаад байгаа нь нэг л хачин. Эндээс үзвэл манайхан хууль, тогтоомж, санамж бич гүүдийг үйлдэхдээ өмнөх тогтоол, шийдвэрээ нягталж хар даг гүй, өөр хоорондоо уялдаагүй үйл ажиллагаа явуулж байгаа нь илэрхий.



БОГДЫН МУЗЕЙГ ШИНЭ БАРИЛГУУДАД “ДЭЭРЭЛХҮҮЛЭХГҮЙ” ГЭЖ ХАМГААЛАЛТАД АВААГҮЙ ГЭЖ ҮҮ

Богд хааны Ногоон ордон музейн менежер Баттогтох:

-100 жилийг үдсэн музейн дэргэд барилга барих нь осолтой санагдах юм. Музейн хана нурж байгаа гэж сонссон.
-Өнгөрсөн жил замын урд талд “Жигүүр гранд” компанийнхан барилга барьсан. Энэ үеэр музейд барилгын ажлын чичиргээ мэдрэгддэг байлаа. Өвлийн ордноор аялж байсан япон жуулчин газар хөдөллөө гээд толгойгоо барьж зугтсан тохиолдол гарсан. Тэгэхээр манай музейн эргэн тойронд барилга барих нь үзмэр болон барилгуудыг гэмтээх юултай. Үнэхээр санаа зовж байна. Музейн барилга, үзмэрүүд нь Монгол Улсын үнэт өв шүү дээ. Энд зочид буудал барьчихвал музей маань дөрвөн талаасаа бүслэгдэнэ. Түүхийн үнэт сан хөмрөгийг хамгаалах газар алга. Газрын алба ч хууль зөрчиж байна. Ховор нандин зүйлсээ хам гаалах ёстой байтал ингэж хавчина гэдэг дэндүү муухай юм.

-Урьд нь танай газрын асуудал нэлээд хурцдаж байсан. Одоо болтол бүтэн шийдээгүй байгаа хэрэг үү?-Тийм ээ. 1998 онд АПУгийнхан өөр компанийн нэрээр газрын зөвшөөрөл барьж ирж байсан гэсэн. Тэр асуудал нэлээд хүндэрсний эцэст Засгийн газрын 235 дугаар тог тоол гаргаж, музейг хамгаалалтын бүс болгосон. Харин 2001 онд сул газруудыг нь хэм жиж, хамгаалалтын бү сээ том руулсан. Учир нь олон жи лийн түүхтэй энэ эмзэг байгууламжийн ойролцоо ба рилгын ажил хийж болдоггүй юм.

Т.Нипонь

1 comment:

  1. уншлаа. яах аргагүй анхаарал тавих, ноцтой асуудал үүсчээ. энэ асуудал дээр сэтгэл нэгдэх ТББ-ууд, олон нийтийн дэмжлэг хэрэгтэй байх... эрэн сурвалжлах сэтгүүл зүй, өмгөөлөл, ТББ-уудын, ... нэгдсэн хүчирхэг баг яагаад байдаггүй юм бол.

    ReplyDelete