Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Saturday, November 10, 2012

Нислэг

Цагаан, цагаан. Бас дахиад л цагаан. Нэлийсэн их гуниг. Өвөл. Цан савссан гудамжууд, цасыг ханз татан хаясан гутлын мөрүүд. Өвөл. Хамгийн гунигтай дууг өвөл дуулж, хамгийн халуун амьсгалыг өвөл л би мэдэрдэгсэн. Бодолд минь л эгшиглэх ганцхан аялгууг бодит болгож чадаагүй хүн төрөлхтөн миний тэсвэрлэдэгг үй тэсгим хүйтнээр даарахыг мэдэлг үй алхахыг өдөр бүхэн харах минь хачин аймаар мэдрэмж юм. Сүүдэр мэт гэтэн яваа энэ мэдрэмждээ дург үйлхэн гэртээ бүгэх минь олширсоор л... Бишрэн шүтэх донг минь даанч ихээр сэдрээдэг энэ улирал намайг өөр өөс минь хөндийрүүлэх хүчирхийлэгч юм. Бас бодит үнэнийг дэлгэн үзүүлэх тайз. Энэ тайзнаас би өөрийг өө үзээд, бусдыг үнэлмээр болдог.
 

Нарцисизмд гүн гүнзгий эзэмдүүлчихсэн яваа залуухан яруу найрагчдыг шоолохоо больдог. Би ч бас нарцисизмын хүлээснээс алдуурч чадааг үй болохоор ямар ч хамаагүй телевизэд ярилцлага өгч, түүнийгээ өөр өө үзэж баярладаг нэр дэвшигчдийг ойлгодог. Мундаг зохиолчийн гэрийн хаалгыг чанга гэгч нь тогшин зогсохдоо өөрийгөө нээлт хийчихсэн мэт догдлон хүлээдэг залуу насыг биширдэг. Гэхдээ өөртөө дурлах минь өвөл, өвл өөр дундраад байх шиг санагдана. Шинэ шүлэг биччихээд нисэх шахам гүйж, тэнгэрт хүрдэг шат, тагтан дээрх баллад, хайрын гудамжинд амьдардаг бүсгүй, цэнхэр нүдэн үлэмж биетэнг уншихдаа хэчнээн мөрөөдөл тээж байснаа мартжээ. Төгс сайхан бүхнийг уйлах шахам л унших болж. Том болох ер нь дэмий юм.

Магад үргэлж шинийг сэрж, мэдэрдэг уншигч байхын тулд бид том болдог байх. Бас олон олон сонголтын дунд төөр өлдөж эхэлдэг биз. Би л гэхэд утга зохиол, сэтгүүл зүй гэсэн хоёр том сонголтын тэг дунд нь гацсан нэгэн билээ. Хэчнээн жил ч юм бүү мэд аль алин руу нь үсчсээр. Сүүлдээ бүр залхаж ч үзлээ. Заримдаа халаасандаа гараа хийгээд нисэх мэт гүйдэг минь үгүй болох шиг бодогдоно. Өөртөө дурлаж, өөрийгөө шүтэхээ больсон минь нэлийсэн их гуниг шиг цайвалзана. Бас яг өвөл шиг хүйтэн. Цан савссан гудамжууд, цасыг ханз татан хаясан гутлын мөрүүд. Өвөл. Дүнсгэр хийгээд цан савссан гудамжуудыг хага яран нисэж ч чадмаар санагдах тэр их хүч минь өвлийн хүйтнээр замхардаг.

Гэсэн ч би нисэхээ больсон, эсэхээ мэдэхг үй. Харин, жилийн тэн хагасыг хүйтэнд уусаж, тэр хүйтнээр халууцан алхаж буй хүмүүсийн нэг болох гэж оролдсоор л барна. Цав цагааныг санахдаа цэцэгсийг санаад эхэлдэг шиг бусдын гэрэл гэгээг олж үзэхийн тулд өөрийг өө гэрэлтдэг гэдэгт үнэмшихээ больё. Дулаахан болж, сэтгэлд үлдсэн жижигхээн далавч минь эдгэртэл бусдын онгодоор онгоц хийж нисье.

Жич: Нарцисизмын тухайд би анх Пауло Коелогийн "Архимич" номноос уншиж байсан билээ. Нарцис гэж нэг хүү байжээ. Тэрбээр өдөржин голын усанд өөрийгөө тольдож суудаг байсан гэдэг. Харин Нарцисыг үгүй болсны дараа мөнөөх гол түүнийг үгүйлэн дурсдаг байсан нь Нарцисын нүдэнд өөрийг өө тольддог байсных ажээ. Энэ түүх нарцисизм болон толинд дурлах өвчин, нэр томьёоны эхлэл болсон гэнэ.

No comments:

Post a Comment