Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Saturday, November 17, 2012

Б.СУВД: БИ БҮХНИЙГ ТӨГС РҮҮ ОЙРТУУЛАХ ГЭЖ ХИЧЭЭДЭГ


 
 
Бүхий л цаг үеийн янз донжийг хувцас загвар бэлхнээ илтгэнэ. Тиймдээ ч аль ч газрын соёл иргэнш лийн түүхийг бүтээж буй хамгийн “тод өнгө”-ийг хувцас загвар гээд хэлчи хэж болох байх. Тэгвэл өнөөдөр бидний хэд нь хувцас загварт гүн гүнзгий дурлаж, хэд нь өнөөгийн Монголын загва рын ертөнцийн ирээдүйг сэтгэж, даавуунд шингэн үлдэх гоц түүхийг өөрийн гараар шаглаж суугаа бол. Энгийн атлаа чухалд тооцогдох энэ л бодол маань намайг “Бямбын ярилцлага”-ын зочин руу хөтөлсөн юм. Тэрбээр “Монгол костюмс”-ын захирал, Үндэстний хувцас суд лалын академийн тэргүүн доктор, профессор, Монгол Улсын шилдэг зохион бүтээгч Б.Сувд юм. Түүнийг би энэ цаг үеийн уран үйлчдийн нэг гэдгийг бахархалтайгаар хэлж чадах байна. Номын дэлгүүрт саатахдаа мон гол, англи хэл дээрх “Mongol costumes” номыг сөхөж үзсэн хүн бүхэн надтай санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна.
Түүний ажлын өрөөнд гоём сог хээ, хуар бүхий сандлуудаас гадна орон орны хүүхэлдэй бий. Бас Б.Сувд эгчийн чанх ард байх харц булаах нэгэн бүтээл нь түүний аав, ээжийн хөрөг аж. “Энэ эмэгтэй Б.Сувд мөн үү” гэж эргэлзэхэд хүргэсэн энэ хөргийг “Мөрөөдлийн шат” зургаараа нэрд гар сан Насанцэнгэл зуржээ.

. -Таныг анх удаа монгол хүний биеийн онцлогийг судалсан гэдгээр нь хүмүүс мэдэх байх.
-1980 онд Украйны Киев хотын Хөнгөн үйлдвэрийн технологийн дээд сургуулийг хувцасны инженер зохион бүтээгч мэргэжлээр төгсч байлаа. Үнэ, стандартын улсын хорооноос намайг явуулсан хэрэг. Тухайн үедээ Оёмол бүтээгдэхүүний инженерийн ангид орсон юм. Мэргэжлийн нэршил маань тодорхой бус байлаа. Угаасаа тухайн үеийн гадаад сургуулийн мэргэжлийн чиглэлүүд бидэнд танил бус байсан шүү дээ. Хорооноос надад байнга даалгавар өгнө. Дипломын ажлаа бичихдээ Киевт сурдаг оюутнуудаас биеийн хэмжээ авч, судалгаа хийж байлаа. Төгсөж ирээд Үнэ, стандартын улсын хороонд ажилласан. Тэнд арав гаруй жил ажилласан юм байна. Энэ хугацаанд аливаа ажлыг мэргэжлийн өндөр түвшинд олон талаас нь ул суурьтай, өргөн хүрээтэй, эдийн засгийн тооцоо судалгаатай, цэгцтэй зохион байгуулах чадварыг эзэмшиж, зах зээлийн үед хөрвөх чадвартай боловсон хүчин болно гэсэн зорилттой л байлаа шүү дээ.

-Хувцас загвартай хол богд сон тань санаандгүй хэрэг байж ээ?
-Санаандгүй сонголт бай сан. Гэхдээ л өөрт минь тохирсон сайхан мэргэжилтэйгээ би санаандгүй танилцаж, маш удаан ханилж байна даа. Одоо ажилдаа бүр ч илүү хайртай болсон.

-Монгол хүний биеийн онцлог одоо таны судалгааны жишгээр явж байгаа юу?
-Монгол хүний биеийн онцлог сонин. Азиуд бол биднээс өөр, туранхай, ясархаг. Гэхдээ одоо монгол хүний бие өөрчлөгдсөн байх шүү. Судалгаа хийж байсан үеээс хамаагүй өөр болсон.

-Докторын зэрэг хамгаалсан сэдэв тань тухайн үедээ өндөр үнэлэгдэж байсан гэдэг. Ямар сэдэв байсан юм бэ?
-1997-2000 оны хооронд сурч байсан сургуульдаа очиж докторын зэрэг хамгаалсан. “Монгол хувцасны элементийг тусгасан орчин үеийн хувцасны загварыг боловсронгуй болгох нь’’ гэдэг сэдэв. Эрдэм шинжилгээний ажил хийж байхад үндэсний хувцасны цогц үйл ажиллагаа явуулдаг төв байгуулах санаа төрсөн. Санаагаа олон жил бодож, цаасан дээр буулгаж байж 2003 онд “Монгол костюмс” төвийг байгуулж байлаа. Бид монгол хувцасыг зүгээр нэг үйлдвэрлэхгүй харин сургалт, судалгаа хийж, дэлхийд үндэсний хувцсаа таниулахаар зорьж байна. 

-Та “Гоёл” наадмыг анх санаачилж байсан. Одоогийн “Гоёл” наадмыг үнэлэх үнэлэмж тань ямар байна?
-Хувцасны шилдэг загвар шалгаруулах “Гоёл” наадмыг анх санаа чилж, Монголын дизай неруудын холбоог үүсгэн байгуулж, 1988 оноос эхлэн эхний дөрвөн жил нь “Гоёл” наадмыг биечлэн удирдаж зохион байгуулсан. “Гоёл” наадамд үндэсний хувцасны номинацийг оруулж байлаа. Одоогийн “Гоёл” наадам миний санасан хэмжээнд хүрэхгүй л байгаа.

-Тэгвэл “Монгол костюмс”-ийн ирээдүй хаашаа чиглэж байгаа вэ?
-Үндэсний хувцсаа судалгаатайгаар хөгжүүлж, “Монгол костюмс” нэрийг дэлхийд таниулах. Энэ бол “Монгол костюмс”-ийн эцсийн зорилго. Энэ нэрийг бодож олсон маань ч зорилготой маань салшгүй холбоотой. Миний дүү “Сэмүүн” студийн захирал Б.Болд юм. Бидний сонирхол, зорилго нэгэн чигт байдаг учраас би дүүтэйгээ хамтран ажилладаг юм. Цаашдаа жинхэнэ гоё музейтэй болох талаар яриад л байгаа.

-Нээрэн тийм, таныг анхны хувийн музейтэй хүн гаж ярьдаг юм билээ.
-Дээхнэ үед, би “Монгол костюмс”-ийнхаа хаягны дэргэд музей гэдэг үг нэмсэн юм. Нэг давхартаа загварын тайзтай хоёр давхар музей байгуулж, үндэсний хувцасныхаа үүх түүхийг нийтэд түгээе гэж бодсон юм. Хувь хүмүүс, залуус л их үзсэн дээ. Манайд зөвхөн үндэсний хувцас дэлгэсэн музей хэд билээ дээ. Мэдээж их сайхан зүйл хийе гэж бодсон. Харамсалтай нь татварын албаныхан хоргоож эхэлсэн. Галын хор, самбар зэргээс өгсүүлээд баахан л юм авах ёстой юм билээ. Уг нь би хувийн эд зүйлсээ өндөр зэрэглэлээр хамгаалж байгаа. Гэсэн ч хууль дүрэм нь огт өөр юм билээ. Зөвхөн торгох, бараа шахах зэргээр хэмжигддэг. Уг нь төр засгаас ард иргэдээ дэмжих юм бол олон ч хувийн музей бий болж, улс орны маань түүх соёлын өв эх оронд минь хадгалагдан хойч үед маань өвлөгдөж гадна, дотнын жуулчдын нүдийг хужирлах юм. Эргээд төр, засгийн ажил ч хөнгөрнө.

 -Үндэсний хувцасыг өөрчилж, шинэ загвар бүтээх тал дээр дэг журам гэж бий юу?
-Хэт их загварчилж, өөрчлөх нь эргээд уламжлалаа хадгалахад сөрөг нөлөөтэй. Зөв шинэчлэл хийх нь зүйтэй. Гэхдээ үндэсний элемент оролцуулж байгаа л бол нэг их дэг гээд байх зүйл байхгүй ээ. Тухайлбал, би дизайнеруудтайгаа энэ талаар санал солилцдог. Нүүдэлчдийн хувцас хүн төрөлхтний олон хувцасны эхлэлийг тавьж байсан нь судалгаанаас тодорхой харагддаг. 

-Манайхан өөрсдөө л судалгаа хийж, эх орныхоо нэрийг дэлхийд таниулах аян, “дайн”-д явж байгаа харагдах юм.
-Манайх хувийн компани. Бид өөрсдөө л судалгаа хийж байгаа. Шинжлэх ухааны академид Үндэсний хувцас судлал байхгүй. Үндэсний хувцсанд чиглэсэн бодлого үгүйлэгдэж байгааг нуугаад яах вэ. Хувцас захиалгын газрын оёдолчид хятад эсгүүрийн ном харж дээл оёж, даашинз эсгэж байна. Тэднийг буруутгаж болохгүй. Байгаа юмаараа л тэд болгосоор ирлээ. Бид өөрсдөө эсгүүрийн гарын авлагатай болмоор байна.

-Гаднынхан манай үндэсний хэв маяг бүхий хувцасыг хэрхэн үнэлдэг вэ?
-Тэд манай хувцас загварын түүхийг биширдэг. Бид ОХУ-ын загварын шоунд оролцоод бүхий л шагналыг нь түүх үед, “ОХУыг, энэ их гүрнийг гайхшруулна гэдэг амар зүйл биш” гэцгээж байсан. Гэхдээ монгол түүх, монгол урлал агуу учраас бидний загварууд гадныхныг бишрүүлдэг. Тува, Халимаг, Буриад, Өвөрмонгол зэрэг улсуудад бид багшлах дайны юм болдог. Очих бүрт, загвар зохион бүтээгчид нь “сайн хараад ав, ажиглаарай” гэсэн “тушаал”- тай угтна. Саяхан “Монгол костюмс” ном хэвлэгдэх үед Шанхайн их сургуулийн доктор монгол үндэсний хувцас он цагийн уртад дэлхий даяар түгсэн тухай ярьж байна лээ. Хятадын урдаа барьдаг хүн шүү дээ. Түүх, ёс заншил нь тэднийг хэчнээн өөрөөр ухуулаад ч мундагууд нь үнэнийг олоод мэдчихсэн байдаг юм билээ. Тэгэхээр бид өөрсдийнхөө өв, соёлоор бахархах ёстой юм.

-Үнэхээр монголын хувцас хэрэглэл дэлхийг чимсэн гэж үү?
-Япон, солонгос, хятад, турк үндэсний хувцаснууд монгол үндэсний хувцаснуудтай харьцуулахад үнэхээр ядуу. Манайх шиг хувцасны түүхээр баян газар хаа ч үгүй. Тэд зүгээр л үндэснийхээ хувцасыг үзэгчдэд киногоор дамжуулан түгээж, төрийн бодлогоор гадаадуудад хоногшуулж байгаа юм. Харин манайд үндэсний хувцасыг дэлхий нийтэд таниулах бодлого гэж алга. Гэсэн ч энэ бүхэн дэлхийн өнцөг булан бүрт хүрч байна. Цөөхөн агентлагууд, цөөхөн урчууд ажиллаж байгаа хэдий ч үндэсний бахархал маань агуу учир бид өдий зэрэгтэй явна. 

-Хувцас загвар төгс зүйл мөн үү?
-Би юуг ч төгс гэж хэлж чадахгүй. Бурхны бүтээлд ч гэсэн эргэлзээ бий шүү дээ. Харин хүмүүс төгс байхын тулд л бүтээж, туурвиж байна. Тиймээс бид бүхнийг төгс руу ойртуулах гэж хичээдэг. 

-Та ямар стиллийн хүн бэ? 
-Этно. Хув цас загвар өөрчлөгд лөө ч гэсэн стиль өөрчлөгддөггүй гэдэг. Энэ бол үндэсний хэв мая гийг харуул даг хамгийн оновч той сонцголт юм. Нэг их гял цал биш. Бас хэт энгийн ч биш. Би хилийн чанадад ажлаар явахдаа хөнгөн нимгэнээр нь янз бүрийн хээ, хуартай хувцсаа авч явна. Үдэшлэгт, хүлээн авалтад очсон ч гангандаа тооцогдно. Этно гэдэг ийм л агуу зүйл юм. Нэрт загвар зохион бүтээгч Jean Paul Gaultier, “Ардын хувцасны янз, маяг бол загварын ертөнцийн цус сэлбэлт юм” гэж хэлсэн байдаг.

-Урьд нь ямар стильтэй байсан бэ?
-Тухайн үед бидэнд хувцасны сонголт бараг л байсангүй дээ. Гэхдээ ажлын журмаар голдуу костьюм өмсдөг байлаа. Гадаадад арваад жил амьдрахдаа хэзээ өмсөх нь мэдэгдэхгүй баахан костюм худалдан авч байсан. Ирээд нэгийг нь ч өмсөөгүй юм. 

-Таны өмссөн хувцасны хээ хуар монгол юм уу?
-Энэ энэтхэг. Бүх хээ Монголоос үүдэлтэй гэж чи мэдэх үү. Хээ, хуар бол мал амьтны эвэр, туурайн хээ юм. Үүнийг хадны сүг зургаас тодорхой харж болно. Эдгээр нь он цагийн уртад хувирч, шинэчлэгдсээр өнөөдөртэй золгосон юм. Манай үндэсний хээ гэхэд л хэчнээн түм, бумаар тоологдох юм бүү мэд. Хамгийн гол нь бид үүнийг бүртгэж, өмчлөөгүйд л байгаа юм. Гэхдээ удахгүй олон зүйл монголчуудаас эхтэйг батлах цаг ирэх байх аа. Манайхан одоо л өөрсдийгөө таниулах тухай бодож эхэлж байна. Ардчилал гараад дөнгөж 20 гаруйхан жил улирлаа шүү дээ.

-Хээ хуар надад их ганган санагддаг юм. Ер нь ганган байхыг та юугаар хэмждэг вэ?
-Өөртөө зохьсон, донжтой байхыг л ганган байна гэж хэлэх байх. түүнээс биш нэг их гоёж гоодохыг ганган гэж хэлж болохгүй. Аливаа юм хэм хэмжээтэй, тэр хэм хэмжээ нь зохицолтой байх учиртай.

-Тэгвэл энэ шинэ жилийн гоёл тань юу вэ?
-Шинэ жилээр нэг их гоёж гоодоод байдаггүй. Эмэгтэй хүн цаг ямагт өөрийн жиндээ байх ёстой. Түүнээс биш баяр ёслол дөхүүлээд жин хаяж, нүүрээ айхтар будах хэрэггүй. Манай салонд “Өнөөдөр л гоё харагдах ёстой” гэдэг эмэгтэйчүүд их ирнэ. Тэд ганцхан өдөр гоё харагдах гэж бүтэн сар хичээдэг. Харин би тэднийг өдөр бүр л гоё байгаасай гэж хүсдэг. Манай ажлын охид, бүсгүйчүүд шинэ жилээр гоёх гээд бөөн юм болно. Тэднийг хүндрүүлэхгүйн тулд хямд, ганган бас шинэлэг байхыг уриалдаг. Нэг удаа цасан дээр шинэ жил тэмдэглэнэ гэж хэлж байсан удаатай. Цасан дээр даашинз хэрэггүй. Завхан нүүр будалт, үсний засалт л чухал шүү дээ. Харин энэ жил өөр юм сэдэж олно оо.

-Та ер нь хамгийн сүүлд хэзээ жинс өмссөн бэ?
-Би жинснээс уйдахгүй шүү. Дуртай. Байнга өмсөнө. Бас жингээ барихад минь их тусалдаг юм. Заримдаа жинс минь багтахгүй бол жингээ анхаарна. Тэгээд ч миний насны эмэгтэйчүүд биеийн галбиртаа их анхаарал хандуулах хэрэгтэй болдог юм. Тэгэхээр жинс бол их сайхан хувцас юм даа. 
 
Сувд гэдэг хүнийг жинс өмссөн байгаагаар би огтхон ч төсөөлж чадсангүй. Гэхдээ түүнтэй ярилцаж байх зуураа Б.Сувд эгч нэр хүнд, үнэт эдлэл, сайхан хувцас зэргийг өөртөө наах гэдэггүй хүн болохыг нь тодхон анзаарсан юм. Гэхдээ тэр их өмчирхүү хүн. Юу гээч, тэр Монголынхоо үүх түүхээс өгсүүлээд хээ хуарыг хүртэл Монголынх гэж өмчлөх дуртай. Бүхий л өв, соёлын дурсгал бүхнээ биднийх гэдгийг залуу үедээ үлдээх гэж хичээдэг нэгэн билээ. Монголд айлчлаад буцах гэж байгаа Монгол судлаач унгар эмэгтэйтэй уулзсанаа ярина. Тэгснээ, “Атилла гэдэг чинь монгол хаан байсан юм байна. Бид нэрийг нь хэчнээн харлуулж яваа вэ. Унгар гэдэг үг ч монголоос гаралтай аж. Тэр судлаач эмэгтэй бидний мэдэхгүйг ч мэдэж байна. Болж өгвөл монголын түүх, соёлын тухай гадныхнаас сонсож байх хэрэгтэй”гэсэн билээ. Яг л энэ эгшинд түүний “түгээн дэлгэрүүлэх, хуваалцах” гэсэн чин хүсэл сэтгэлд минь хүчтэй хүрсэн юм. Магад Сувд эгчийн энэ “сэтгэл” тэр чигээрээ үүрдийн ой санамжинд минь үлдчих шиг болсон юм. Ямартай ч Б.Сувд үндэсний хувцсыг бидний өдөр тутмын амьдралд буцаан авчирсан юм шүү.


No comments:

Post a Comment