Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, December 24, 2012

Майк Тайсон: Манайх 100 гаруй тагтаатай

 Төмөр хочит Майк Тайсон мэргэжлийн боксын хүнд жингийн аварга. Маш олон тэмцээнд агуу ялалт байгуулж байсан тэрбээр манай өнөөдрийн зочны сэнтийд заларч байна.  


-Сонин юу байна даа, Майк?
-Өө, гайхалтай, гайхалтай. 

-Бүхнээ алдаж, мөнгө ч үгүй, итгэл ч үгүй үлдэж байсан үеэ сана даа. Тэгээд сая сая доллартай болж байсан мөчүүдээсээ юу ч үгүй болтлоо хоосорсон үедээ буцаад үз. Надад ялгааг нь хэлж өгөөч. Жинхэнэ аз жаргал хаана байдгийг мэдэх гэсэн юм.
-Жинхэнэ аз жаргал бол миний өөрийгөө хүндлэх алс хэтийг харсан сэтгэлээс минь ундран гардаг. Яг чиний хэлсэн шиг миний амьдрал хүнд сорилтуудаар дүүрэн байсан. Би бүхий л сорилт, тэмцээнд ялахыг хичээж, тэмцдэг байлаа. Бүхий л үед би өөрийнхөө зүрх сэтгэлээс тамир тэнхээ олж авдаг байсан. Надад аз жаргалтай мөчүүд тийм ч олон байгаагүй л дээ. Ер нь л миний амьдрал нэг л эмх цэгцгүй болчихсон байсан юм. Чиний хэлээд байгаа, хүн бүхний эрж сураад байгаа аз жаргалыг би дэлхийн хаа нэгтээгээс олж аваад, юу байдгийг нь мэдрэхийг хүсэж байгаа. Гэхдээ би олж авч чадаагүй. Гэхдээ нэг зүйлийг олж мэдсэн.
Амьдрал бол өөрийн дотор хүнтэйгээ тэмцэх үйл ажиллагаа юм. Би амьдралаас энэ бүх зүйлийг сурч ойлгож авсан. Аз жаргал гэж юу вэ гэж асуугаад байх ч хэрэггүй. Үүнийг бид өөрсдөө л бий болгоно. Хар л даа, би асуудал үүсгэхээ байсан. Эмэгтэйчүүдтэй орооцолдохоо болж, шөнийн клубт хэнтэй ч нударга зөрүүлэхгүй байгаа. Яагаад гээч... Би дахиад хуучин шигээ амьдралыг хүсэхгүй байгаа болохоор л тэр. Ердөө л энэ. Би зүгээр л амьдралдаа өөр нэгэн шинэ хэв маяг бүтээхийг оролдож байна. Мэдээж энэ бүхэн надад, зөвхөн надад л хэрэг болж байна шүү дээ. 

-Тайсон, өчигдөр Нью-Йорк хотод Линдсей Лохан дахиад л асуудал үүсгэж, цагдаагийн газар хүргэгдсэн гэж байна. Тэр охин үнэхээр асуудал тарихаасаа айдаггүй бололтой. Саяхан шоронгоос гарсан гэж байсан. Та ч гэсэн иймэрхүү асуудлыг туулаад л гарсан хүн. Линдсей өөрийн нэр төр, гэр бүл болон бусад бүхий л зүйлийг асуудалд оруулж байна. Та иймэрхүү хүмүүст юу гэж зөвөлмөөр байна.
-Юу гээч, би Линдсейг өөрийн бүх муу муухай зуршлаа ялан дийлээсэй л гэж хүсэж байна. Би өмнө нь хэлж байсан. Юу хүсэж байна, түүндээ хүрэхийн төлөө тэмц гэж. Би залуу байхдаа түүнээс ч муу залуу байсан шүү дээ. Гэхдээ тэр нэг муухай газарт л очих гээд байх шиг байна. Түүний хүсээд байгаа зүйл нь хүйтэн, харанхуй маш муухай л газар байгаа шүү дээ. 

-Тэгэхээр Майк, түүнийг энэ хорт зуршлаас нь юу салгаж чадах бол?
-Түүнд маш их дэмжлэг туслалцаа хэрэгтэй. Сайхан хамт олон болон сайхан харилцаа л чухал. 

-За одоо боксын талаар ярилцъя. Та залуу од Жастин Бибэрт тулааны талаар зөвлөгөө өгч байв уу?
-Үгүй дээ, би түүнд тусалж байгаагүй. Тэр өмнө нь өөрөө яаж тулалдахыг мэддэг байсан. Би анх уулзаж байгаа хүн бүхэнд боксын талаар заагаад байж чадахгүй шүү дээ. 

-Мэргэжлийн боксын домог болсон Майк Тайсон “Шар талт” кинонд тоглоод амжсан. Үнэхээр сайн жүжиглэсэн байна лээ шүү. Надад маш их таалагдсан.
-Баярлалаа, баярлалаа. 

-Гэхдээ эхний хоёр ангид нь тоглочихоод гуравдугаар ангид нь ороогүй гэж сонссон юм байна.
-Юу гээч, би тэр кинонд тоглохдоо их жаргалтай байсан. Энэ л надад хангалттай.


-Та одоо болтол шууданч тагтаануудтай хамт амьдардаг уу?
-Тийм ээ. Одоо бараг 100 шувуухай манайд бий шүү. 

-Тэдэндээ хайртай биз дээ?
-Мэдээж. Би тэднийг хайрлах ёстой шүү дээ. 

-Хамт байхдаа юу мэдэрдэг вэ?
-Би өөрийгөө диваажинд байгаа юм шиг мэдэрдэг. Би эхнэр, хүүхдийнхээ дуу чимээг сонсохгүйгээр зөвхөн шувуудыг хараад аз жаргалтай болчихдог юм. 

-Гайхалтай юм. Үргэлж ийм мэдрэмж авч чадна гэж үү. Уйдахгүй юу?
-Үргэлж. Үргэлж шүү. Хэрвээ надад тагтаанууд маань байхгүй байсан бол миний гэрлэлт бүтэлгүй болох байсан биз.

-Тэгвэл танай эхнэр тагтаануудад сайхан ханддаг байх даа.
-Хайртай байлгүй яах вэ (инээв).

-Би нэг хүний талаар тантай цухасхан ярилцахыг хүссэн юм л даа. Тэр хүн бол таны амьдралыг хөглөж өгсөн гайхалтай дасгалжуулагч Кус Д.Амато. “ONE MAN” шоуны үеэр та түүний талаар ярьж байсан. “Тэр намайг энэ дэлхий дээрх хамгийн шилдэг тулаанч болоход тусалсан хүн” гээд л... Нэг бичлэг үзүүлье.
Кус Д.Амато: Би түүнд маш их өртэй. Би энэ тухай яаж ойлгуулахаа ч мэдэхгүй юм. Хэрвээ Майк байгаагүй бол магадгүй би өнөөдөр амьд байхгүй ч байж болох л байсан. Гэхдээ тэр маш сайн байсан. Хийж байгаа зүйлээ сайнаас сайн луу хүргэхийг зорьж байсан. Энэ нь надад бусдаас илүү амьдрах итгэл өгсөн. 

-Таныг том амжилт гаргахаас өмнө энэ хүн танд ингэж итгэж байсан байна. 1985 онд таалал төгссөн ч гэсэн тэр танд маш их итгэж байжээ. Үүнийг үзээд танд ямар мэдрэмж төрж байна?
-Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Надад үнэхээр хүнд байна шүү, залуу минь. Тэр ингэж бодож байсан нь маш сайхан байна. Одоо бодоход, би түүнд хэзээ ч баярлалаа гэж хэлж байгаагүй юм байна. Юу хийхээ ч мэдэхгүй байж. Гэхдээ, түүний хэлсэн үгнүүд л миний амжилтыг далласан юм даа. 

-Хүн бүрийн ард асуудал байж л байдаг. Ар гэрийн гачигдлаас болж хүүхдийн асрамжийн газрууд дампуурч, хүүхдүүдээ үрчлүүлэхийг л хүсэж байлаа. Хүүхдүүд ядуу тарчгаасаа болж хатуу амьдралыг багаасаа мэдэрч, амьдралын төлөө тэмцэж ирсэн байдаг. Майк та ч бас тэдний нэг. Кус Д.Амато шиг хүн тэд нийг үрчилж авдаг бол ямар байх байсан бол?
-Сонсооч, хүн бүхэн Кус шиг хүнийг хүлээдэг үгүйг би мэдэхгүй. Гэхдээ мэдээж хүүхдүүд халамжтай сайхан гэр бүлийг л хүсэж, хүлээж байдаг шүү дээ. Харин надад заяасан гэр бүл бол Кус юм. Би түүнийг аз жаргалтай болгохыг хүсдэг байсан. Би цагдаад баригдчихаад, түүний царайг харахыг хүсэхгүй, хар тамхи хэрэглэчихээд нүүр тулахыг хүсэхгүй. Би энэ бүх болохгүй зүйлийг хийчихээд, “Өө бурхан минь, би одоо яаж түүний нүүрийг харна аа. Би ч үхсэн байх аа” гэж айдаг байсан. Гэхдээ хачирхалтай нь, тэр надад нэг ч үг хэлдэггүй байсан юм. Бидэн шиг асрамжийн газрын хүүхдүүд яг түүн шиг хүнийг хүлээж байдаг. Бидэнд сайхан зүйлийг мэдрүүлж чадах тийм л хүнийг хүлээдэг.

-“ONE MAN” шоуны талаарх яриагаа үргэлжлэх үү. Та дараа нь юу төлөвлөсөн байгаа вэ?
-Бид Америкийн 36 мужид зочлох төлөвлөгөөтэй байгаа. Хамгийн түрүүнд Индианаполис орно. Хөгжилтэй байх болно шүү. Би тэнд өөрийнхөөрөө, чөлөөтэй байж чадах байх. Магадгүй би заргач хийх ч юм билүү. Магадгүй би өөрийнхөө хуульчтай таарах ч юм бил үү. Би тэдэнд захидал илгээсэн л дээ (инээв). Мэдээж маш их мөнгөний асуудал тулгарч байна шүү дээ. 

-Та хэзээ хамгийн сүүлийн удаа ширэн бээлий угласан бэ?
-Сүүлийн удаа би өгзөгөө өшиглүүлсэн шүү дээ. 

-Хараач, бидэнд 30 секундын хугацаа л үлдсэн байна. Та нэг асуултад маш хурдан хариулах хэрэгтэй боллоо. Хэрвээ би хэн нэгнийг шууд нокаутанд ортол цохиж унагаахыг хүсвэл хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ?
-Хүнийг нокаутанд оруулна гэвэл мэдээж хамгийн хүчтэй цохилтоо хийнэ. Рингэн дээрх залуус ямар хүчтэй цохилтоор тулж байна, энэ чинь өр сөлдөгчөө ганц цохилтоор л унагаах гэсэн оролдлого байгаа юм.

 Т.Нипонь

No comments:

Post a Comment