Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, December 10, 2012

Рожер Мур:Даниель Крэйг жинхэнэ алуурчин байжээ


 










 Жэймс Бонд цувралын 23 дугаар анги болох “Skyfall” үзэгчдийг шуугиулсан хэвээр байна. Уг кино анх 1962 онд дэлгэцнээ гарч байжээ. Тэгвэл Жэймс Бондын дүрийг долоон удаа бүтээсэн Рожер Мур саяхан “Пирс Морган”-ы ярилцлагын шоунд уригдсан байна.
               Үнэндээ Жэймс Бондын шүтэн бишрэгчид шинэ ангийн үйл явдлыг даган хуйларч, хуучин Бондууд энэ дүрийнхээ сүүдэр болж төгсдөг. Тухайлбал Шон Конори энэ сүүдрээс гарах гэж 10 жилийг зарцуулсан бол Тимоти Далтон, Рожер Мурын карьер кинотойгоо хамт дууссан юм. Гэсэн ч Рожер Мурыг харсан хэн боловч түүнийг Бонд л гэдэг. Тэр одоо 85 настай. 



-Өнөөдрийн маань зочин бол Бонд, Жэймс Бонд. Ноён Рожер Мур. Тэр бүхий л цаг үеийн турш хамгийн найрсаг Бонд байж чадсан юм.
-Дахин уулзахад таатай байна Пирс. Гэхдээ намайг зүгээр л Рожер гэж дуудаж болохгүй юм уу. 

-Чадахгүй ээ. Та аль хэдийнэ Бондын дүрийг долоон удаа бүтээчихсэн. Тийм болохоор америкчууд зөвшөөрөхгүй л дээ. Саяхны нэг ярилцлагыг тань харлаа. “Skyfall” киног үзсэн сэтгэгдэлдээ, “Миний үзэж байсан Жэймс Бондын дүрүүдээс хамгийн шилдэг 007 бол Даниель Крэйг байсан” гэсэн байна лээ.
-Үнэн шүү. Европын “Box office” үүнийг хүлээн зөвшөөрсөн. Дөрөв, таван сарын өмнө би “Bond on Bond” номыг бүтнээр нь уншиж дуусгалаа. Тэгээд л “Skyfall” киног үзэхийг тэсэн ядан хүлээж байсан юм. Шинэ үзэгдэл нэмж оруулсан эсэх нь сонирхолтой санагдсан юм. 

-Киног нь үзсэнийхээ дараа үнэхээр сайн бүтээл болсон гэж бодож байна уу?
-Даниель Крэйг маш агуу байсан. Сайхан кино болсон. Сэм Мэндес үнэхээр мундаг найруулагч юм билээ.

-Тэр их олон орлон тоглогчтой байсан шүү. Харин танд орлон тоглогч байгаагүй шүү дээ.
-Би хоёр удаа хайр дурлалын үзэгдэлд тоглож байсан. Тэгэхээр орлон тоглогч байсан шүү (инээв). 

-Бондууд бүгд л бааранд зодоон үүсгэдэг. Тэднээс Шон Коннери бүхий л цаг үеийн хамгийн чанга эр байсан юм шиг ээ. Харин та тулааныг алгасан хүүхнүүд рүү ирмэж, сээтэгнэдэг биз дээ.
-Би дандаа л Шоныг сайн алуурчин, өөрийгөө жинхэнэ нууц амраг байсан гэж боддог юм. Гэхдээ үнэндээ Даниель Крэйг ёстой жинхэнэ алуурчин байжээ гэж бодох болсон.

-Таныг Бондын дүрийг долоон удаа бүтээж байхад тэнд шилэгдсэн сайхан хүүхнүүд олон байсан. Тэдний хэн нэгнийг нь аваад эзгүй арал руу яв гэвэл та хэнийг нь сонгох байв?
-Мэдээж би эхнэрээ аваад явна. Эргэлзэх зүйлгүй. 

-Таны эхнэр биднийг үзэж байгаа болохоор ингэж хэлж байна, тийм үү?
-Эхнэр маань үзээгүй ээ. Би баталж чадна шүү. 

-Хэрвээ тэр танд ийм даалгавар өгсөн байвал яах вэ?
-Хэрвээ юү, (инээв). Хэрвээ швед эмэгтэй байвал яах вэ. Яг Мауди Адамс (Жэймс Бонд цувралд хамт тоглож байсан эмэгтэй) ч юм уу. 

-Тийм гэж үү?
-Би шведээр “Би чамд хайртай” гэж хэлж чадна шүү. 

-Жэймс Бондын дүрийг бүтээсэн зургаан залуугийн тав нь амьд байгаа. Та, Шон Коннери, Даниель Крэйг, Тимоти Далтон, Пирс Бронсон. Бас бидний мартах шахсан Жорж Лазенби. Ер нь Жэймс Бонд байх ямар вэ. Бүгд л таныг Бонд гэдгээр чинь мэддэг гэж хэлэх гээд байна л даа.
-400 удаа “Намайг Бонд гэдэг. Жэймс Бонд” гэж хэлсний дараа юу болохыг өөрөө туршаад үз л дээ.

-Сүүлийн 50 жилийн турш хэчнээн бүсгүйн толгойг эргүүлэв дээ. Жэймс Бондын дүрд тоглосноос чинь хойш шүү дээ.
-Дөрвөн удаа гэрлэсэн. 

-Тэд үнэхээр таныг дөрвөн удаа гэрлэлтэд уруу татаж чадлаа гэж үү дээ. Итгэмээргүй юм. Уг нь би таныг бүсгүйчүүдтэй жил гаруйхан л зугаацдаг гэж бодож байлаа.
-Би... Уг нь би... Би үгүй гэдэг хариултыг яаж өгөхөө мэдэхгүй байна. Магадгүй би муу эр хүн байх. 

-Та тогтворгүй бүсгүйчүүлтэй гэрлэж байсан уу. Дандаа л галын халуун цэгт бачимдаж байна шүү дээ.
-Яг ч тийм биш л дээ. Ер нь эмэгтэй хүний асуултад хариулахгүй л бол тэд уцаарлаж эхэлдэг. Би бусад шиг маргаан үүсгэхийг хүсдэггүй юм. 

-Тэгэхээр та үргэлж тайван байдаг хэрэг үү?
-Зүгээр л уярамтгай, зөөлөн байхыг хичээдэг.

-Өөрийг чинь юу гэж тодорхойлох вэ?
-Согтуу л гэж таамаглах байх. Энд тэнд унаж, янз бүрийн зочид буудалд сэрээд л. Бүр хамт яваа хүмүүсээ ч танихгүй гээд л бод (инээв).
 
-85 настай золголоо. Танд харамсдаг зүйл бий юү?
-Энэ бүхнийг дахиад эхлүүлж чадахгүй гэдэгтээ харамсдаг. Би дахиад Бонд болж чадахгүй ээ.

-Та бүхий л амьдралынхаа турш өөрийнхөөрөө байж чадсан юм шиг санагддаг юм. Амьдралынхаа турш өөрийхөөрөө байж, амьдрал хэчнээн хангалуун болохыг үлгэрлэж чадсан хүн. Мэдээж танд сайн, муу бүхий л зүйл тохиолдож байсан. Гэсэн хэдий ч та амьдралыг хэзээ ч буруутгаж байгаагүй.
-Би маш их азтай байсан. Яагаад сонгогдсоноо ч мэдэхгүй юм. Нэг л өдөр аз минь шовойж, сонгогдсон нэгэн болсон юм. Тэглээ гээд би шаргуу хичээл зүтгэлээ орхиогүй ээ. Амьдралынхаа аз жаргалтай мөчүүдийг энэ кинонд мөнхөлсөндөө бахархдаг. 

-Эргээд бодоход Бондын цуврал 50 жилийн түүхийг бүтээжээ. Бонд өдий хэр нь амжилттай явааг та гайхдаг уу?
- Үнэндээ энэ зохиолын амжилт цаашаа үргэлжилсээр байна гэдэгт итгэж байна. 

-Аав тань цагдаа. Кинонд тоглохыг чинь хэрхэн хүлээж авсан бэ?
-Тэр үнэхээр баяртай байсан шүү. Үнэндээ тэд байгаагүй бол би жүжигчин болохгүй л байх байлаа. Би дайны үед хилийн чинадад сурч байсан юм. 

-Та ерөнхийдөө амьдралынхаа түүхийг өгүүлчихэв үү дээ.
-Дийлэнхийг нь дэлгэчихлээ. 

-Та Обамагийн фэн үү?
-Би улс төрийн чанартай ямар ч асуултад хариулахгүй. Би чинь Юнисеф-д ажилладаг шүү дээ.

-Бидний яриа үнэхээр сонирхолтой байлаа. Гайхамшигт, ноён Рожер Мур “Жэймс Бонд” киноны 50 жилийн ойн үеэр бидэнтэй хамт байсанд баярлалаа. Энэ бол нэр төрийн хэрэг.
-Баярлалаа.

-Рожер Мур бол жинхэнэ домог.

 
Т.Нипонь

No comments:

Post a Comment