Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, December 17, 2012

“ЦАХИЛГААН” БОЛТ: ЗАРИМДАА ДҮРЭМ ЗӨРЧМӨӨР САНАГДДАГ

Ямайкийн ойрын зайн гүйгч, олимпийн гурван алтан медальтай тамирчин Усайн Сент Лео Болт аль хэдийнэ дэлхийг алмайруулсан жинхэнэ алдартан болжээ. Тэр бол нэг олимпод дэлхийн гурван дээд амжилт тогтоосон анхны хүн. Бас 100, 200 метрийн гүйлтэд олимп, дэлхийн аварга цолыг зэрэг эзэмшиж байгаа цор ганц тамирчин. У.Болт одоо зөвхөн өөрийнхөө амжилтыг эвдэх л гэж гүйдэг гээд хэлчихэж болно. Пирс Морганы энэ удаагийн зочин “Цахилгаан” Болт юм. 








 

 
-Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хурдан хүн бол Усайн Болт. Тэр миний баатар. Түүгээр ч зогсохгүй ирээ дүйн их нэр алдрын эзэн билээ. Лондонгийн олимпийн гур ван алтан ме даль хүртэж, гүйлтийн рекор дыг ар араас нь тогтоож байсныг бид тод хон санаж байна. Усайн Болт бол яах аргагүй энэ дэлхий дээрх долоон тэрбум хүнээс хам гийн хурдан нь. Усайн Болт, та миний баатар болохоор сэтгэл хөдлөл маань ал дуурчихаад байна. Та миний баатар шүү.
-Таатай байна, таатай байна. (инээв) 

-Өдөрт хэчнээн хүнтэй уулздаг вэ. Тэдний хэд нь таныг “Миний баатар” гэдэг бол?
-Маш их, үнэхээр олон хүн тэгж хэлдэг шүү (инээв). Ихэвчлэн аяллаар явж байхад хүмүүс хүндэтгэлтэй ханд даг л даа. Үнэхээр сайхан.

-Би хүүхэд байхдаа анх олимпийн тоглолт үзэж байсан юм. Тухайн үед Оросын тамирчин Валерий Борзовын оролцсон 100 метрийн гүйлтийн тэмцээн миний анхаарлыг их татсан юм. Олимпийн наадамд сэтгэл хөдөлгөм мөч олон байдаг хэдий ч 100 метрийн гүйлт л эрчүүдийн хувьд хамгийн агуу шалгуур байсан шиг санагдаж байна.
-Тэр ч тийм шүү.

-Юу гээч, миний бодлоор өнгөрсөн жил хагасын хугацаанд санаатайгаар удаан гүйгээд байх шиг ээ. Өдөөд байгаа ч юм шиг. (инээв)
-Аваргын тэмцээнд түрүүлж, олим пийн аварга болох юм бол хүн бүхэн аварга гэдгээр нь мэддэг болж, хүндэлдэг болно. Өөрөөрөө бахар хаж, аз жаргалтай явдаг. Би лав өөрийг өө хянаж чадахаа больтлоо баярладаг. Учир нь эргэн тойронд байгаа найз нөхөд, хамт олон маань намайг үргэлж дэмждэг. Тэдний дэмжлэг туслалцаа надад түлхэц болдог. Тиймээс би үргэлж ялахыг хүсдэг.

-Аварга болоход юу чухал вэ. Хуучны аваргуудаас ялгарах жинхэнэ аварга болоход гэх гэсэн юм.
-Бэлтгэл сургуулилалт, хичээл зүтгэл чухал. Дээр хэлсэнчлэн сайн баг, хамт олон хэрэгтэй. Би энэ жил маш сайн байгаа. Би ялагдаж үзсэн. Олон ч хүнд давааг туулж байлаа. Хүнд санагдсан үедээ би дасгалжуулагч, төлөөлөгч болон найзууддаа анхаарал хандуулдаг. Тэдэнтэй ярилцаад л. Тэд надад олон зүйлийг ойлгуулдаг. Ялангуяа дасгалжуулагч маань намайг элдэв зүйлд санаа зовохгүй байхад тусалдаг. Бид гурав дөрвөн долоо хоногоор ч юм уу, эсвэл бүтэн сарын турш тасралтгүй бэлтгэл хийдэг.

-Тэмцээнд амжилт гаргахад тань юу хөтөлдөг вэ. Ялалт, мөнг ө, хүүхэн аль нь вэ?
-Би бүх зүйл гэж хариулна. Бүгд л хамт ирнэ шүү дээ. Гэхдээ надад шүтэн бишрэгчид минь их чухал. Тэд надад эрч хүч өгдөг учраас би үргэлж л ялалт руу тэмүүлдэг. Энэ жилийн олимпийн наадмаар хүмүүс намайг дэмжих гэж тийм халуунд зогсож байхыг хараад их гайхсан. 

-Та ямайк хүн. Ямайкчуудын ийм хурдан байдаг нууц нь юу юм бэ?
-Нууц энэ тэр байхгүй ээ. 

-Ямайкийн амтлаг төмс шидтэй биш гэж үү...
-Би бага байхдаа амтлаг төмс идээд л хэвтэж байдаг байлаа. Магад гүй үүнийг тэгтлээ их идээгүй бол өндөр болохгүй байсан ч байж мэднэ. Гэхдээ одоо бол нэг их хэрэглэдэггүй.

-Та ямар тамирчнийг шүтдэг вэ. Өөрийнхөө баатрын тухай яриач.
-Ммм, Майкл Жонсон лав эргэлзээгүй нэг нь. Бас намайг 200 метрт гүйж байхад Дон Куарри сайн өрсөлдөгч байсан шүү. Мауричи Греенийг харж байснаа санаж байна. Тэр үнэхээр эрч хүчтэй тамирчин. 

-Та сая Майкл Жонсоныг өөрийнхөө баат руудын нэгээр нэр лэ лээ. Надад нэг муу мэдээ байна. Тэр таныг сайн гүйдэг гэж бодохгүй байгаа. Би түүн тэй Лондонд байхдаа ярилцаж байсан юм. Хэсгээс нь сонирхуулья.
Майкл Жонсон:
-Би түүний хурдыг би ширдэг. Түүнийг гайхалтай гэдэг ганцхан үгээр илэрхийлэхийн аргагүй. Америкийн рекордыг эзэмшигч Тайсон Гэй, Ямайкийн хөнгөн атлетикийн тамирчин Асафа Повель нар өөрийн гэсэн техниктэй байхад Болт зүгээр л гүйгээд байдаг. Тэр зүгээр л хурдан гүйдэг хүн.

-Тэгэхээр тэр таныг сайн гүйж чадна гэж бодохгүй байна шүү дээ.
-Би юу гэж хэлэх ёстой вэ. Би Бээжингийн олимпод 200 метрт гүйж байснаа санаж байна. Тэр үед Майкл Жонсон бас л иймэрхүү зүйл ярьж байсан. Намайг дэлхийн рекордыг шинэчилж чадахгүй, өөртөө тохирсон техникийг бий болгох хэрэгтэй гээд л... Гэхдээ намайг шинэ рекорд эвдэхэд тэр чимээгүй л байсан (инээв). Би техникийн тал дээр төгс биш гэдгээ хүмүүст хэлж л байсан. Гэхдээ, би амжилтад хүрсэн шүү дээ. 

-Та спортод допинг хэрэглэх гэх мэт шударга бус өрсөлдөөний талаар ямар бодолтой байдаг вэ. Саяхан дугуйн спортын “Tour de France” тэмцээний долоон удаагийн аварга Ленс Армстронг допинг хэрэглэсэн шалтгаанаар цомуудаа хураалгасан шүү дээ. Энэ таагүй явдлыг сонсоод тамир чид ёстой уулга алдсан байх шүү.
-Надад лав хүнд цохилт болсон. Спортынхон бид хүнд, хэцүү бэлтгэл сургуулилалт хийж байж өндөрлөгт хүрдэг. Ялагч болохын тулд олон жил хөдөлмөрлөж, хэдхэн хормын дотор чадах бүхнээ хийдэг. Хэн чаддаг нь ялдаг болохоор хүмүүс аваргуудыг эргэн санадаг. Тиймээс допинг хэрэглэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ энэ үйл явдал надад их хүнд туслаа. 

-Шийтгэл нь арай л хатуу санагдаж байна уу. Таныг бас допинг хэрэглэсэн хэрэгт сэжиглэж байсан.
-Тамирчны хувьд энэ үнэхээр хүнд. Учир нь бидэнд юу ч тохиолдож болно шүү дээ. Бид зүгээр л энгийн энергийн ундаа ууж болохгүй. Үдэшлэгт явлаа гэхэд шар айраг уух ч хориотой. Тэр ч бүү хэл кофейн ихээр агуулдаг бүхийл зүйлс бидний амьдралд хорио той. Заримдаа энэ дүрэм надад дэндүү хэцүү санагддаг. Гэхдээ дүрэм бол дүрэм. Мэдээж сайхан ажилтай байхын тулд ямар нэгэн дарамт зайлшгүй үүснэ шүү дээ. 

-Та хэр сайн дуулдаг вэ. Ямайкаас Боб Марли хэмээх алдарт дуучин төрсөн шүү дээ. Таныг түүн шиг дуулж чадах нь уу гэдгийг л мэдэх гэсэн юм.
-Үгүй ээ, чадахгүй. 

-Таныг муу гэдэгт нэг л итгэхгүй байна шүү.
-Би үнэхээр дуулж чаддаггүй юм. Ийм авьяасгүй л дээ.

-Жаахан ч байхгүй гэж үү. Надад Боб Марли болж үзүүлээч дээ?
-"Оne love, one heart, let's get together and feel all right" (сулхан дуулав). 

-Харав уу, чи дуулж чадаж байна. Би чамайг дуулж чадна гэж мэдээд байсан юм аа.
-Би үүнийг их олон удаа давтсан юм.Энэ миний мэддэг цор ганц дуу байх шүү. 

-Нээрэн Энэтхэгийн баруун хэсэгт явж байхад дуулж чаддагаасаа илүү крикет тоглох нь их юм билээ.
-Өө, тэгэлгүй яах вэ. Бид одоо ч крикет, хөлбөмбөг толодог хэвээрээ шүү.

-Гангнам стайл бүжиглэж чадах уу?
-Бага зэрэг чадна. Гэхдээ энд үзүүлмээргүй л байна шүү.

-Рио Де Женейрогийн талаар ярих уу. Та Риогийн олимпод оролцох уу?
-Дасгалжуулагчдаа энэ талаар хэлж байсан ч бид тухтай ярилцаагүй. Мэдээж би ирэх дөрвөн жилд ямархуу байхаас л хамаарах байх. Хэрвээ ирэх хоёр жилд хангалттай ялалт байгуулах юм бол Риог зорих нь тодорхой. Мэдээж би өөрийгөө зөв залах юм бол надад боломж бий. Чадах бүхнээ харуулах болно. 

-Болт, би хүмүүсээс нэг зүйлийг дандаа асуудаг юм. Хэрэв танд өнгөрсөн үедээ очих таван минутын эрх өгвөл та амьдралынхаа аль үеийг сонгох байсан бэ?
-2002 онд Ямайкд болсон “World Junior championship” буюу Өсвөрийн ДАШТ руу буцаад очих байлаа. Амьдралдаа туршлага хуримтлуулах нэг боломжийг би тэнд алдсан юм. Уралдаан эхлэх дохио өгөхөд би юу ч хийж чадаагүй. Айсандаа алхаж ч чадаагүй ээ. Гэхдээ энэ үе миний амьдралын хамгийн сайхан дурсамж юм шүү дээ. Тийм болохоор заавал өөрчлөх гэхгүй л дээ. Тэр үед олж авсан энергээрээ би бусад уралдаанд ялсан юм.

-Та амьдралдаа хэдэн удаа хайртай учирч байсан бэ.
-Жинхэнэ хайр гэвэл ганцхан л юм даа.

-Ганцхан уу?
-Тийм ээ. Би нэг бүсгүйтэй долоон жил үерхсэн.

-Таны амьдралд ганцхан эмэгтэй байдагт та жаргалтай байдаг уу?
-Үгүй дээ. Би одоо ганц бие.

-Тэр зүрхийг чинь шархлуулаа юу?
-Вайс Верса бид хоёрт өөр өөрсдийн муу чанар байсан. Гэхдээ бид одоо ч найзууд хэвээрээ байгаа нь бидний сайн тал юм уу даа.

-Тэгэхээр эмэгтэйчүүдэд боломж байгаа юм байна. Тийм үү?
-Тэгэлгүй яах вэ (инээв).

-Дэлхийн хамгийн хурдан хүн гэдгээсээ өөр юу санал болгомоор байна, тэдэнд. Таны цуглуулсан алт нэлээд жин дарах байх шүү.

-Намайг хараач дээ. Би юу хэлэх вэ дээ, залуу минь (инээв).
-Болт, тантай ярилцахад үнэхээр таатай байлаа. Та миний баатар шүү гэдгийг дахин хэлье.
 
Т.НИПОНЬ

No comments:

Post a Comment