Өнөөдөр » Утасны анд |
Энэ
сарын 16, 17-нд тоглолтоо хийх гэж байгаа дуучин Т.Ариунаатай
“Гайхамшигт үдэш”-ийн талаар тодруулахаар өчигдөр 18.00 цагт холбогдов. -Сайн байна уу, тоглолтын бэлтгэл ажил хэр хангаж байна даа? -Чанартай, сайн тоглолт хийхийн тулд нэлээд бэлтгэл хэрэгтэй байдаг. Хугацаа давчуу байгаа болохоор тун завгүй гүйж явна. Уг нь СТӨ-нөөс долоо хоног бэлтгэл хийх танхим гаргаж өгөх байсан юм. Гэтэл хэлсэндээ хүрсэнгүй. Цар тахлын хорионоос болж хойшилсоор байгаад хоёрхон хоног бэлтгэх болчихоод байна. Би ямар өдөр болгон тоглодог хошин урлагийн жүжигчин биш дээ. Хоёр гурван жилд нэг удаа бие даасан тоглолт хийдэг дуучин хүн. Тэгээд ч тайзанд нэлээд мөнгө төлж, түрээсэлж байгаа. |
Үргэлж шинийг сэрж, мэдэрдэг мэргэн уншигч Таны оюуны таашаалд энэхүү блогоо "нэмэрлэж" байна. Энэхүү блогт би өөрийн ярилцлагаас сорлон, хадгалдаг билээ. 2005 оноос эхэлсэн энэ ажлаа нэлээд олон удаа завсарлаж байлаа. Улам улам дотогшоо алсарсаар байгаа оюун санаа хийгээд агуу их бүхэнд тэмүүлэх гүн гүнзгий "дурлал" минь намайг утга зохиол, яруу найраг болоод шинжлэх ухаан, далдын ертөнцийн нууц бүхэнд шимтүүлсэн. Би утга зохиол, сэтгүүл зүй гэсэн хоёр сонголтын тэг дунд нь гацсан нэгэн билээ
Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...
Monday, December 14, 2009
Т.Ариунаа: Биеийн галбир маань 1993 онд байсан тэр хэвэндээ орсон
Saturday, November 21, 2009
“Сонсохыг хүсдэг хүн биш ээ, би”
Сюрралист чиглэлээр уран бүтээл туурвидаг зураач Түвшинжаргалыг Монгол Дали гэдэг. Түүний сэтгэх чадвар нь бусад зураачийнхаас тэс өөр. Тэр яг л хэн нэгний сэтгэлийн гүнд нэвтэрч, өөрийн дотоод дуу хоолойг сонсгохыг нууцхан хүсдэгтээ зураг урлаач болсон юм шиг. Багаасаа л сонсох мэдрэмжээ, хэл яриатайгаа хамт алдсан түүний бүтээлүүдээс ямархан нэг хашхираан сонсогдох нь цөөнгүй. Магадгүй түүний хэлснээр гар, нүд хоёр нь бусад мэдэрхүйг нь орлодогтоо тэр өөрийн мэдэрхүйгээ цаасан дээр ийнхүү буулгадаг байх л даа. Түүний бүтээлээс хийсвэрлэл тэмтрэгдэж, зүүдний аль эсвэл тэр ертөнцийн өнгө амтагддаг. Сальвадор Дали, Борис Валлехо нарын бүтээлийг сонирхдог тэрээр эртний Египет, Хоросын ертөнцийг өөрийн сэтгэлийн гэгээвчээр нээн таньж, хорвоогийн чимээ шуугианаас алслагдсан аниргүй ертөнцийнхөө нарийхан мэдрэмжийг цагаан цаас, бал харандаагаар бүтээчихдэг. Тэр бүтээлийнхээ дэргэд дуугүйхээн зогсож байхдаа өөрөө зурсан биш, тэдгээр зургийнхаа нэгээхэн хэсэг мэт харагддаг гээч.
Sunday, October 25, 2009
УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр: Би зангиа зүүх дургүй
Инээхдээ хацар нь хонхойдог энэ хүнийг Гантөмөр гэдэг. Хэзээ ч билээ дээ
МТҮП-д лекц уншах байхад нь санаандгүйхэн ороод танхим дүүрэн хүний
аньсагыг чийгтүүлэх түүх ярьж байхтай нь таарсан билээ. 30 жил ээждээ
очоогүй аавынхаа өмнөөс, урьд нь харж байгаагүй эмээгээ зорьж очиход нь
“Хүний хүү ийм ухаантай, гэтэл миний хүү...” гэж хэлсэн эмээдээ гомдоод
уйлж байсныг нь сонсоод би ч бас хамгийн арын суудал дээр мэлмэрүүлж
байснаа нуух юун. Түүнээс хойш энэ хүнээс ганц удаа, богинохон ч болов
ярилцлага авахыг зорьсон маань сая л нэг биелэлээ оллоо. Сонгуулийн
тоосонд дарагдаагүй, улстөрчийн, нэр дэвшигчийн ярилцлагаа эрхэм уншигч
танд хүргэе.
Sunday, October 4, 2009
Thursday, October 1, 2009
Мөрөөдлийнхөө "онгоц"-ыг газраар жолоодсон 30 жил
30 жил автобусны жолоо мушгиж буй энэ эрхмийг С.Мөнхбат гэдэг. Ойр дотныхон нь Мөөгий ахаа л гэнэ. Тавь гарч яваа түүнийг анх харсан хүн дөчтэй л гэж хэлэх байх. Онгоцны жолооч болох эрх нь хорхой идсэн ганц шүднээс болж “хасагдсан” ч гэлээ түүний хүсэл мөрөөдөл унтарсан нь үгүй. Салхи сөрөн “давхихдаа” нисэж байгаа юм шиг жаргалтай санагддаг гэж ярих нь үүнийг гэрчилнэ. Сүүлийн дөрвөн жил хөлөглөж яваа 98 дугаартай автобусных нь хоёр талд томоо гэгч төмөр далавч ургаад замаас хальж, тэнгэрт дүүлмээр тийм сайхан мэдрэмж гэнэ гэнэхэн сэтгэлийг нь эзэмдэхэд түүний зүрх минутад хэд цохилдог бол...
Monday, July 27, 2009
Д.Ангараг: Амьдрал бол урлаг

Орчин үеийн гэрэл зурагчид уран сайхны өгүүлэмж рүү хошуурах болжээ. Энэ утгаараа бүтээлээ засаж янзлах зэргээр өөрийн донж маягийг илэрхийлэх нь түгээмэл ажиглагдана. Монголын гэрэл зурагчид дундаас өөрийн гэсэн өнгө, өгүүлэмжийг илтгэж түүнийгээ олны хүртээл болгож чадсан Д.Ангарагтай ярилцсанаа хүргэе. “Дэлхий нийтээрээ зураг засварлаж байна” гэж ярих энэ залуу Хятадын “Алтанзул цэцгийн хараал” киноны зураг авалтад оролцсон юм билээ.
Saturday, April 18, 2009
Ц.Ганзориг: Анх би энд орж ирээд л энэ миний зурах, будах, хийх, наах, урлах газар гэдгийг мэдэрсэн
Дуурь бүжгийн эрдмийн театрт 15 жил тайзны зураач хийж байгаа Ц.Ганзориг "Далд хүмүүс" буланд маань зочиллоо. Бүдэгрүүлж харахын тулд хар нүдний шилнээсээ огт салдаггүй энэ эрхэм өнгө будгийг амьдралынхаа салшгүй хэсэг хэмээн тайлбарлаж байв. Тэрбээр бяцхан урландаа зургаа зурж суухдаа хэн бүхнээс илүү аз жаргалтай байдгийг нь би түүний ярианаас тов тодхон мэдэрсэн юм. Даруухан, дуу муутай энэ хүнийг анх харсан хүн сандаруу л гэнэ. Театрын шахуу ажил энэ хүний яаруу болгосон байх аа.
Monday, March 9, 2009
А.Миеэгомбо: Монголын кино урлагийханд нэгдсэн бодлого хэрэгтэй байна
6000 орчим кинонд дуу оруулсан энэ хүний хоолой цэнхэр дэлгэцэд мөнхөрсөн. Түүнийг А.Миеэгомбо гэдэг. “Ийм нэгэн дурлал”, “Миний хөрш чөтгөр” кино болон саяхан дэлгэцнээ гараад байгаа “Амьдралын амт” киноны зохиол дээр ажилласан юм. “Чи мэднэ шүү дээ” гэж яриагаа эхлүүлдэг энэ хүнтэй хэд хоног утсаар холбогдсоны эцэст гар гараа барин уулзалдлаа.
Friday, January 23, 2009
Э.Сэлэнгэ: Би заавал топ болох албагүй биз дээ
БНСУ-ын Сөүл хотноо болсон “Asian Model” наадамд 2008 оны “Гоёл” наадмын шилдэг загвар өмсөгч Э.Сэлэнгэ, загвар өмсөгч Г.Мөнхдалай нар амжилттай оролцоод иржээ. “Asian Model” наадмаас “Star model” шагнал хүртсэн Э.Сэлэнгэтэй уулзаж, ярилцлаа.
-Энэ шагналыг ямар шалгуураар өгдөг талаар эхлээд сонирхож болох уу?
-Улс болгоны моделиудын дунд шалгаруулалт явуулж,11 модельд өгсөн байгаа. Тухайн загвар өмсөгчийг өөрийн улсыг төлөөлж, гадаадын орнуудад амжилт үзүүлж чадахуйц төвшинд хүрсэн байна гэж үзвэл өгдөг шагнал юм билээ.
-Энэ шагналыг ямар шалгуураар өгдөг талаар эхлээд сонирхож болох уу?
-Улс болгоны моделиудын дунд шалгаруулалт явуулж,11 модельд өгсөн байгаа. Тухайн загвар өмсөгчийг өөрийн улсыг төлөөлж, гадаадын орнуудад амжилт үзүүлж чадахуйц төвшинд хүрсэн байна гэж үзвэл өгдөг шагнал юм билээ.
Subscribe to:
Posts (Atom)