Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Tuesday, February 16, 2010

Театр урлагийн хөгжил дэвшилрүү ямар замаар, ямар хурдтай явж байгаагаа театрын дарга нар ярилаа

Энэ жилийн “Гэгээн Муза” наадамд хөдөө орон нутгийн театрын уран бүтээлчид нэр дэвшжээ. Тэгвэл эдгээр театрын дарга нартай уулзаж, театрын тухай яриа өрнүүллээ. Театр урлагийн хөгжил дэвшилрүү ямар замаар, ямар хурдтай явж байгаа талаараа тэд өөрсдөө өгүүлэх болно.


Баянхонгор аймгийн “Тэмүүжин” хүүхдийн театрын дарга Б.Ганчимэг:


-“Гэгээн Муза” наадамд ямар жүжгээр нэр дэвшиж байгаа юм бэ?
-Өнгөрсөн жил манай театрын жүжгийн зохиолч Х.Бат-Өлзий маань “Сүүдрээс гэрэлтэх хайр” хүүхдийн жүжгээрээ “Муза” хүртсэн. Энэ жил манай театрын “Надтай яриач ээж ээ” жүжгийн зохиолч Х.Бат-Өлзий, гол дүрийн эмэгтэй жүжигчин Д.Долгорсүрэн нар нэр дэвшиж байна.


-Театрынхаа онцлог болоод, үйл ажиллагааны чиглэлийг сонирхуулаач.
-Манай театр бол Монголд ганцхан байдаг хүүхдийн театр. Бүжгэн жүжиг, дуулалт жүжиг, драмын жүжиг, дуурь зэрэг төрлөөр уран бүтээл туурвидаг. Урын санд мань олон сайхан бүтээлүүд бий шүү. 21 жилийн өмнө “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойгоор “Тэмүүжин” нэртэй хүүхдийн дуурь тавьж, манай театр үүсч байсан юм. Энэхүү дуурийг Япон, Киргиз, Хятад,, Орос, Герман зэрэг орны үзэгчдэд хүргэж байлаа. Гадаадууд манай хөөмий, уран нугаралт, үндэсний бүжиг, чулуун царгил хуурыг маань их хачирхаж, өндөр үнэлдэг юм. Манай


-Тогтмол тоглолттой юу, жилдээ хэдэн жүжиг тавьдаг вэ?
-Жилд таван жилиг концертийн төлөвлөгөөтэй ажилладаг. Энэ жил “Нутаг гүйсэн морь” хүүхдийн жүжиг, теле жүжиг, гурван дуулалт жүжиг тавихаар зорьж байгаа. Мөн “Хүрэн морь” найраглалыг хүүхдийн жжиг болгох гэж байна.


-Орон нутгийн үзэгчдийн сэтгэл зүйг мэдмээр байна. Танай театр хэчнээн үзэгчтэй байдаг вэ?
-Манай нутгийн хүүхдүүд “Тэмүүжин” театрын сургалтад хамрагдаж, урлагийн боловсролтой болж өсдөг. Нэг ёсондоо урлагаар дамжуулан хүмүүжүүлнэ гэсэн үг шүү дээ. Тиймдээ ч тоглолт болгон дээр үзэгч дүүрэн байдаг юм болов уу, гэж боддог. “Ном сайн унш. Чамайг би ном бич гээгүй, зүгэр уншигч байж сур. Жүжиг их үз. Би чамайг жүжигчин бол гээгүй, зүгээр л үзэгч байж сур” гэдэг үг байдаг шүү дээ. Энэ зарчмын дагуу л хүүхдүүдийг хүмүүжүүлэхийг хичээдэг дээ.


-Хөдөөний театрын уран бүтээлчдийн ур чадварын талаар яриач. Хамаг л сор болсон хүмүүс нь нийслэлд, Драмын театрт ажилладаг юм шиг санагддаг юм.
-Орон нутаг нийслэл гэдэг сэтгэлээр ханддаг хүмүүс олон бий. Аргагүй шүү дээ. Бидний бүтээл өргөн цар хүрээг хамарч чадахгүй байгаа юм чинь. Гэхдээ далайцтай уран бүтээлүүд хүмүүст хүрч л байдаг. Яг түүн шиг манай театрын бүтээлүүд дунд “Гэгээн Муза” наадмын шаардлагыг хангах “ажил” байгаа биз дээ. Хөдөө ажиллаж байгаа уран бүтээлчдийн ур чадварыг голж болохгүй. Манай театрт хөрвөх чадвар сайтай, мэргэжлээ сайн эзэмшсэн уран бүтээлид бий. Угаасаа тийм байхыг үзэгчид ч шаарддаг. Үнэндээ энэ чадварыг хамтын ажиллагаа илүү тодруулж өгдөг юм. Бие биенийхээ хэлэх гэсэн санааг хэдий чэнээ сайн ойлгож байна туурвиж буй уран бүтээл төдий чинээ сайн байна.

-Танай жүжгүүдийг үзэх боломж нийслэлийн бидэнд хомс. Тэгэхээр уран бүтээлээ олонд хүргэх талаар ямар ажил хэрэгжүүлдэг вэ?
-Бид өөрсдийн бүтээлээ дэлгэцийн бүтээл болгож, телевизээр цацах, хотод тоглох талаар бодож байгаа. Юун түрүнд өөрсдийн байгаа газрынхаа оюуны боловсролд анхаарч ажиллах хэрэгтэй байдаг. Энэ чинь бидний хамгийн эхний зорилт юм шүү дээ.

Өвөрхангай аймгийн хөгжимт драмын театрын дарга Д.Түмэнжаргал:


-Театрынхаа онцлог болоод, үйл ажиллагааны чиглэлийг сонирхуулаач.
Манай театр бол орон нутгийн цөөн хэдэн мэргэжлийн театруудын нэг. Хөгжимт драмын театр гэдэг утгаараа хөгжимдөө түлхүү анхаардаг даа.
 
-“Гэгээн Муза” наадамд ямар жүжгээр нэр дэвшиж байгаа юм бэ?
-Х.Наранжаргалын зохиол “Харамсалтай нь хайртай” жүжгээр манай театрын жүжигчин Н.Номинчимэг, Н.Ариунаа нар гол дүрийн эмэгтэй уран бүтээлчийн төрөлд нэр дэвшиж байна.
 
-“Өнгөт инээд” хамтлаг бас энэ жүжгээр нэр дэвшиж байгаа. Хоорондоо өрсөлдөх нь дээ. Аль нь илүү болсон гэж бодож байна?
-Нэг адилхан жүжгийг хоёр өөр янзаар найруулж, өөр өөр жүжигчид тоглосон болохоор ялгаатай зүйл бий нь бий. Гэхдээ зохиолынхоо дагуу бүтээсэн учраас жүжигчид болон бусад уран бүтээлчдийн ур чадвараас шалтгаалаад аль нэг нь илүү сайн болсон байж магадгүй л юм. Манай жүжгийн найруулагчаар О.Бат-Өлзий ажилласан.
 
-Танай театр жилдээ хэдэн жүжиг тавьдаг вэ?
-Жил бүр гурван жүжгийн төлөвлөгөөтэй. Жил бүр урын санд байгаа жүжгээсээ нэгийг сэргээн, шинэчилж тавьдаг. Бас хоёр шинэ жүжгийн төлөвлөгөөтэй байдаг. Энэ онд шинээр тавих уран бүтээлийн төлөвлөгөөнд “Занабазар” дуурь болон Намсрайн зохиол “Алтан түлхүүр” жүжиг бий. Ер нь үзэгчид түүхэн жүжиг болон хуучны жүжгүүдийг сэргээн тавихад их сонирхон үздэг юм. Ер нь театр дээр хөл хөдөлгөөн тасардаггүй.
 
-Тэгвэл сүүлийн үеийн уран бүтээлээсээ сонирхуулаач?
-2007 онд “Учиртай гурван толгой” дуурийг шинэчлэн, найруулж тавьсан. 208 онд  Боловсрол шинжлэх ухааны яаж, монголын урлагийн ажилтны холбооноос хамтран зохион байгуулдаг фестивалийг өөрийн нутагт зохион байгуулсан. Харин 2009 оны шинэ уран бүтээл гэвэл Дармын Батбаярын зохиол “Турьхан хатны зүүд” жүжгийг тайзнаа амиьлуулсан талаар дурдаж болох юм.


Говьсүмбэр аймгийн дуу бүжгийн “Боржигон” театрын дарга Т.Батхуяг:
-Театрынхаа онцлог болоод, үйл ажиллагааны чиглэлийг сонирхуулаач.
-Боржигон овог монголын төрийг 410 жил барьсан түүхтэй, Чингисийн алтан ургийн овог юм шүү дээ. Цаг хугацааны эрхээр шинэ нэр томъёотой болж, нутаг дэвсгэр хуваагдан, аймаг болж задарахад Боржигон цэцэн вангийн хошууны төв яг энэ суурин дээр үлдсэн юм. Түүнээс хойш яван явсаар одоо боржигон аймаг болсон юм. Боржигон овогтон гэвэл Хэнтий, Говьсүмбэр, Дорно говь, Дундговь гэсэн таван аймгийн газар нутгийг хамарсан байгаа. Энэ нутгийнхны дээдэлдэг зүйлс нь Боржигон найр, боржигон уртын дуу гэж байдаг юм. Намайг жаахан айхад ч боржигон хэвийн боов ч гэж байсан. Энэ утгаараа манай театр ийм нэртэй болсон. Хэдийгээр би ингэж нэрлээгүй ч гэсэн, урьд урьдны дарга нар цаг үеэ их сайн мэдэрч байсан гэмээр санагддаг юм.


-Танай театр байгуулагдаад 25 жил болж байгаа. Гэтэл та цоо шинэ театр рекламдаж байгаа юм шиг л яриад байх юм.
-Орон нутгийн театруудтай харьцуулах юм бол манай театр шинэ. Уран бүтээл туурвиж, ажиллах нөхцөл бололцоо 2007 онд бүрдсэн гэж хэлж болно. 2007 онд л бид шинэ тоног төхөрөмж, хангамжтай боллоо. Харин энэ оны эхний өдрөөс “шинэ” үйл ажиллагаа маань эхэлж байга юм. Тэгээд л ингэж ярьж байна шүү дээ.


-Театрын дарга зохион байгуулалт сайтай ажиллавал үйл ажиллагаа нь сайн хөгждөг гэсэн. Та өөрөө их сэргэлэн хүн шиг санагдлаа. Одоо театрынхаа бүтээлийг сурталчилах үйл ажиллагаа хийх байх тийм үү?
-Тэгнэ. Хийнэ. Бид www.borjigonteatr.gov.mn гэдэг цахим хуудас нээж байгаа. Энэ хаягаар ороод манай тоглолтыг видеогоор үзэж, тоглолтын цагын хуваарь харж болох нөхцөл бүрдүүлэх гэж байгаа. Дулаарахаар, гэр бүл, хамт олноороо манай театрт ирж жүжиг үзэх аялал, амралтын хөтөлбөр зохионо оо.


-Ямар нэг маршрут гаргаад, үзэгч урих тухай бярьж байна уу?
-Яг тийм. Энэ зун л хэрэгжүүлэх байх. Нуурын эрэг дээр задгай тоглолт хийх санаа байна. Тэрнээс биш энд зорьж ирээд, театрын танхимд жүжиг үзнэ гэвэл бүтэхгүй. Холоос зорьж ирсэн жуулчид, хайран мөнгө гээд уйлна биз дээ. Тийм байдал гаргахгүйн тулд маш нарийн төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй болж байгаа юм. Их л юм бодож байна. Гэсэн ч хэрэгжүүлэхийн тулд цаг хугацаа их хэрэгтэй.


-Сүүлийн үеийн уран бүтээлээсээ дурдвал?
-“Аймшигт анчин Пандуухайн паян” нэртэй хүүхдийн жүжгийг нийслэлийн тайзнаа тавих гэж байгаа. Мөн Боржигон цэцэн вангийн хошуу үүссэн талаар түүхэн сэдэвт жүжиг  тавих талаар бодож байгаа. Энэ жүжигтээ тендэр зарласан, хэд хэдэн материал ирсэн.


-“Гэгээн Муза” наадамд ямар бүтээлээрээ нэр дэвшиж байгаа вэ?
-“Бодончар Сэцэн” жүжгийн зохиолч Д.Төрбат, бүжиг дэглээч Д.Алтанзул, хөгжмийн зохиолч С.Дашням, эмэгтэй гол дүрд Д.Буянтогтох нар нэр дэвшиж байна даа.

No comments:

Post a Comment