Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Thursday, February 18, 2010

Д. Цоодол: Сэтгэл зүрхийг орчуулж болдоггүй


Цаг хугацааны бороонд норсон нүдэндээ томоо нүдний шил зүүсэн Дөнгөтийн Цоодол гуай Оросын их зохиолч Расул Гамзатовын тухай ярихдаа үл ялиг онийж, үгсийн ундаргаасаа магтаалыг үг шүүрдэн хэлж сууна. Тэрбээр Оросын хоёр ч зохиолчын номыг орчуулан, хэвлүүлсэн тухайгаа дуулгахаар ирсэн нь энэ. Саяхан “амаржсан” найрагчтай шинэхэн бүтээлийнх нь талаар ярилцлаа.



-Расул Гамзатовын өөр  нэг шүлгийн түүврийг та Монголд “төрүүллээ”. Шинэ бүтээл туурвина гэдэг бичгийн хүнд баяр баясал авчирдаг гэж боддог юм. Манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцана уу?
-Өнгөрсөн жил “Сарвай цуцахын талаас” гэж шүлгийн түүвэр, “Хонины боол” үргэлжилсэн үгийн ном хэвлүүлсэн. Харин тэднийгээ “дэрлүүлээд” Расул Гамзатовын “Анд нөхдөө хайрла”, Андрей Платоновын “Гэр орондоо ирсэн нь” гэдэг орчуулгын хоёр ном хэвлүүллээ.  Энэ хүмүүс миний хувьд их сонирхолтой хүмүүс байгаа юм. Бусад ажил ямар байдгийг би сайн мэдэхгүй. Гэхдээ уран зохиолыг олон арван жил оролдлоо. Одоо бүр амьдралын минь нэг хэсэг болчихсон. Нэг шүлэг бичсэн ч, нэг шүлэг орчуулсан ч, юухан хээхэн  бичсэн ч баярладаг болчихдог юм байна. Залуу цагийн сэтгэл хөдлөл хэвээрээ л байх юм. Одоо бол олон зүйлийг таньж мэдэхийг оролдох болж. Талын бор толгой харагдахад л дотно санагдана. Нэг үгээр хэлэхэд насны эрэмбэ юм уу даа. 

-Нас ахих тусам л мундаг бүтээл туурвидаг юм биш үү?
-Ер нь утга зохиол д ахархаж болдоггүй юм. Утга зохиол хэдий урт наслана, бүтээл туурвихад төдий чинээ хүндэрнэ. Тэглээ гээд шантарч бодлоггүй. Би хувьдаа дуртай юмаа хийж байна даа гээд баярлах маягтай явдаг юм. Гамзатовын шүлгийг Д.Сэнгээгийн орчуулгаар анх уншиж байлаа. Урьд нь С.Баясгалан, Д.Цэдэндорж, Чой.Лхагва, М.Баяртогтох нар орчуулж, Монголчуудтай танилцуулж байсан юм. Энэ нөхдийнхөө орчуулгыг уншаад Гамзатовын яруу найргийн шимтэгч болсон. Одоо фен фен гээд яриад байна ш дээ. Би бас түүний фен болж таарч байгаа юм. Би түүнийг ямагт дороос нь харж, шүтэж явдаг байлаа. Тэр миний хувьд од шиг өндөрт залрах хүн юм даа.

-Шүлэг бичих, орчуулах хоёрын ялгааг бичдэг, орчуулдаг хүн л хэлж чадах байх...
-Би өөрийгөө орчуулагч гэж ердөө хэлээгүй шүү. Би харин орчуулгыг ая эвийг нь тааруулчихаж чаддаг л байх. Ер нь одоо орчулга хийнэ гэдэг уламм л хэцүү болоод байна. Хөгшин үнээ ихэрлэхийн дайны л юм болох тохиолдол олон. 

-Гэхдээ та энгийн уншигчыг бодвол энэ талаар илүү дөртэй хүн шүү дээ.
-Шүлэг бичнэ гэдэг сэтгэлээн уудлахын нэр. Харин орчуулга бол өөр шүү. Бусдын санааг өөрийнхөө амаар хэлж, өөрийнхөө үгээр бичнэ гэдэг шал өөр. Го.Аким, Ц.Гомбосүрэн нарын луугар орчуулагчдын дэргэд би өөрийгөө орчуулагч гэж хэлэхэд хүнддэх биз. Би ганц хоёр юм орчуулах гэж дэмий сарвюалзаж байгаа энгийн нэг шүлэгч шүү дээ.

-Та уншигчдаа хүндлэхгүй байгаа юм биш үү?
-Үнэндээ орчуулагдадгүй юмыг л шүлэг гэдэг юм. Жишээлбэл манай Д.Пүрэвдоржийн бүтээлийг орчуулахад амаргүй дээ. Сэтгэл зүрхийг орчуулах ямагт хэцүү байдаг. 

-Та тэгээд энэ хоёр зохиолчийн сэтгэл зүрхийг яаж орчуулчихав аа?
-Оролдлого. Яаж ийгээд л орчуулж болж байгаа юм. Их удаан бодсон болоод ч тэр үү, ингээд л бүтчихлээ. Үнэндээ би онгодоор бичдэг хүн. Тиймдээ ч орчуулгыг шүлэг бичдэгтэй адилхан онгодоор бүтээдэг гэж боддог. Залхуу хүмүүс л онгод хүлээгээд суучихдаг гэж Оросын нэг зохиолч хэлж байсан юм. Үнэндээ шүлгийг, тэр тусмаа сэтгэлийн тусгалыг үгээр урлахдаа дан хөдөлмөрөөр “нүдээд” байж болохгүй л дээ.

-Ер нь орчуулга хийж байгаа хүмүүсийг ажаад байхад өөрийнхөө үзэл бодолд нийцсэн хүний бүтээлийг “барьж аваад” байх шиг ээ.
-Уул нь тэгвэл их сайн гэдэг. Гэхдээ яг ч тэгж болохгүй. Би хувьдаа бичлэгийн арга барилыг нь биширдэг, бүтээлийг нь хүндэлдэг хүнийхээ бүтээлийг орчуулж байна. Гэхдээ би ийм тийм, модерн гэхээсээ илүү бодит дүрслэл, амьдралыг бичдэг хүмүүст илүү талтай байдаг. Модерныг шинэ үеийн зохиол гэж манайхан ярьдаг болж. Бодитой зүйл бичвэл шинэ биш гэсэн үг биш л дээ. Би ч яахав, сайхан орчуулагчид төрөх хооронд унших ёстой ном зохиолыг орчуулж хүмүүст хүргэж байгаа юм. Орчуулга сайжраад л явдаг. Сүүлийн үед хадмал орчуулга дэлгэрч байна. Энэ нь оргүйгээс дээр л дээ. Ренцэн, Дамдинсүрэн, Ц.Хасбаатар гээд мундаг орчуулагчид олон байсан. Гэсэн ч өөрийн шавь нарыг бэлтгэсэн өтгөс одоо алга байна. -Надаас өөр хэн хийж чадах юм, гэж бодоод хийдэг. Сүүлд нь үзэхэд нойрны эм болчихсон тохиолдол байдаг. Энэ зөрчил дунд л явж байгаа юм биш үү. Мн йы дарханы хайрцагт янз бүрийн ям хийж байдаг. Сүүлийн жилүүдэд номгүй өнжиж байсангүй, агуулахад хэвтэж байсангүй.

-Яруу найрагчид орчуулаад эхлэхээрээ өөрийнхөөрөө бичиж чадахаа больдог гэж сонссон. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Худлаа байлгүй. Харин ч сэрдаг байж мэднэ. Би “Шар тэмээний нутаг”, “Хонины боол” нэртэй үргэлжилсэн үгийн ном гаргасан. Уншигчид урмыг минь бодсон ч юмуу, эсвэл хөөрхий хөгшин хүнийг гомдоогоод яахав гэж бодсон юмуу бүү мэд, миний номыг авч уншдаг. “Хонины боол” ном маань гурван ч удаа хэвлэгдсэн. Үүнээс гадна Константин, А.П.Чехов, Японы Рюноски Акутогава, Гиде Мопассан гээд арваад аад ном орчуулж байсан. Ер нь зав чөлөө гарвал орчуулга хийдэг. Харамсах юм алга байна. Амьдрал минь энэ болохоор бичгийн ажлаас холддоггүй. Намайг боль, битгий гэж хэлэх хүн ч алга. 

-Та тэгээд “сэрсэн” үү?
-Утга зохиолын горломоос гараад явчихаагүй цагтаа юм оролдоно.

-Расул Гамзатов аваар хэлээр зохиолоо бичдэг байсан уу. Та ямар хэлнээс орчуулсан бэ?
-Оросоос орчуулсан. Тийм болохоор дам орчуулга. Аваар хэлийг олон хүн мэдэхгүй. Дагистан чинь өөрөө цөөхөн хүнтэй. 120.000 гаруй хүнтэй гэж ярьж байхыг нь сонссон юм байна. Тэр нь дотроо 20 орчим үндэстэн ястанд хуваагддаг гэсэн шүү. Ийм хачин, үхрийн бөөр шиг газар байгаа юм.

-Дагистан гэж ямар нутаг байсан талаар “Миний Дагистан” номноос уншиж байсан. Гэхдээ ийм жижигхэн үндэстэн гэж огт мэдээгүй юм байна шүү.
-Хуучин зөвлөлт улс 100 гаруй үндэстэн ястантай байснаас 15 жижиг бүгд найрамдах улс байсан гэдэг шүү. Тэд бүгд нэг малгай, нэг шүхэр дор, цаг хугацааны бороон дор байсан юм. Зөвлөлтийг магтан дуулж, тэр нь үнэд хүрдэг тал байсан. Харин энэ үед Гамзатов өөрийнхөө үндэстэнийг дандаа тунхаглаж байсан. Уулы бүргэд, хар нүдэн хүүхнүүд, пафах малгай, зан заншллаа тунхагладаг. Жижигхэн улсын жижигхэн малгай ч түүний шүлгийг жижигрүүлдэггүй нь гайхамшигтай. Тэрбээр жижиг зүйсээр том утга санааг илэрхийлж чаддаг хүн. Үүнийг жижигхэн түлхүүрээр том цоожыг онгойлгож болно, цөөн үгээр их утгыг илэрхийлж болно гэсэн шүлэг нь ч илтгэнэ. Бас нэг үг нь санаанаас гардаггүй юм. Нэг мориор тэрэг хөллөж болно. Гэхдээ хоёр морь илүү хүчтэй. Гамзатов зөвлөлтийн, дээд зөвлөийн дебтат байсан удаатай. Элдэв цол гуншин, алдар хүндээр “даруулаад”, дуугүй болдог хүн байдаг бол Гамзатов бид өөрийнхөөрөө дуулж, өөрийнхөөрөө бодож байх ёстой гэж хэлж байсан юм шүү. Шүлэг бичихэд, ухаан уянгыг хослуулж, халуун зоригоор хурцлах хэрэгтэй. Гэхдээ ийм байна гэдэг хэцүү. Мэргэн цэцэн хүн байж болно, зориг зүрх нь дутах талтай. Харин эсрэгээрээ зЗоргитой байлаа гэхэд уянга нь дутдаг тал ч бий. Гэтэл Гамзатов бол ухаантай зоригтой, жигтэйхэн эх оронч гэдэг нь илт мэдэгдэх зүйл бичдэгээрээ их онцлогтой хүн. 

-Оросын яруу найрагчид хайрын сэдвийг тойрч гардаггүй юм шиг санагддаг. Гамзатов хайр бичдэгүй байсан хэрэг үү?
-Мартах дөхөж. Түүний нэг том жигүүр нь хайрын уянга байсан юм. Маш олон шүлгээ Патимат гэдэг эмэгтэйд зориулсан. “Я не математика, я патиматика” гэж бичиж байсан хүн шүү дээ. Гэхдээ түүний эх орноо хайрлах хайр нь бүх хайрыг бут цохьсон юм. Гамзатовыг уншсан хүн бүхэн өөрийн нутаг ус, эх орноо хайрлана. Хүн бүхэнд ийм сэтгэгдэл төрүүлж чадна гэдэг биширмээр зүйл шүү. Тэр хар дарсан зүүдээ нэг шүлэгтээ бичсэн байдаг. Үхэж гэж зүүдлээд, цээжиндээ сумтай тарчилж байж гэнэ. Тэр үед нэг ч хүн ирээгүй. Тэгсэн хоёр хүн аваар хэлээр яриад байх нь дуулджээ. Нүдээ нээлээ, улмаар амьсгал авлаа. Тэр эмээр сэхэхгүй, ийм агуу хэлтэй учраас амь аврагдах юм гэнэ. “Хэрэв эх хэл минь маргааш сөнөх болвол би өнөөдөр үхнэ” гэж бичсэн байдаг юм. Энэ шүлгийн санаа их чухал юм. Өнөөдөр даяаршил гэж яриад л байна. Үүний зэрэгцээ дангаарчлал гэж баймаар байна. 

-Та энэ хүнийг үнэхээр биширдэг болотой. Ер нь нүүр учирч байв уу. Хөрш орны, нэгэн үеийн яруу найгчид байна даа...
-Хувь заяагаар уулзаж байсан. 1976 онд Т.Очирхүү, Д.Урианхай бид гурав Зөвлөлт орост очиж,  Самед Вургуны 70 насны ойд оролцлоо. Гадаадын зохиочид ямар их хайр, хүндэтгэл хүлээсэн хүмүүс юм бэ гэдгийг анх удаа үзсэн минь энэ. Тэнд мэдээж Гамзатов ирсэн. Биднийг Монголчууд гэж мэдээд, их сайхан хандаж байсан. Д.Сэнгээтэй нэг ангид сурч байсан гэнэ лээ. Тэр ч бүү хэл  Орос хэлээ Д.Сэнгээгээс хуулдаг байснаа дурсан ярьсан юм. Бид гурав босч найман мөр шүлэг уншчихаад л буцаад суучихсан. Гэтэл Гамзатов ирээд бидэнд баяр хүргэж, та нар үнэхээр сайхан  эрчүүд байна гэж хэлсэн юм. Анх удаа хил гарч үзсэн бидний урмыг бодсон ч юм уу, үнэхээр тийм сэтгэгдэл төрсөн үү бүү мэд.  Ямартаа ч Монголчуудад их сайн байдаг байсан. Үүний дараахан  “Миний Дагестан” номын Орос эхийг М.Цэдэндорж надад өгсөн юм. Тэгэхэд л би Гамзатовыг тахин шүтсэн юм.

-Тэгвэл Андрей Платоновыг яаж “олов”?
-Платоновыг 80-аад оны сүүлээр мэддэг болсон. 1888 онд Ш.Сүрэнжав бид нар Москва, тэр үеийн зөвлөлт ород их сонин зохиолч байдаг юм байна гэж бодож байсан. Тухайн үедээ орчуулах талаар ч болдож байсан байх. Төвдөлгүй явсаар одоо л гаргалаа. 20 зууны эхээр төрж, 50-иад онд нас барсан. Тэгэхээр 30 аад жил тууж, роман, өгүүллэг бичиж л дээ. Яг сайхан бичээд байж байх үед нь зохиолыг нь хүмүүст хүргэж болохгүй үе таарчихсан. Тухайн үеийн зөвлөлт ёсонд өө сэвгүй амьдралыг номлодог байсан. Тэр нь салхи исгэрүүлээд дардан замаар давхиад байх маягийн амьдрал шүү дээ. 

-Бас нэг эсэргүү хүн юм уу. Ер нь тэр үеийн эсэргүүнүүдийг л одоо мундаг гэж яриад байх шиг ээ.
-Тэр зовсон хүнд хайртай болохоороо үнэнийг бичдэг байсан. Хүмүүсийн сэтгэлд ойрхон гэх үү дээ. Үзэл бодол нь нийгэмдээ зохицоогүй л байхгүй юу. Тэр зохиолыг нь хорьж байх үед байлдаж байгаа фронт руу цэргийн сэтгүүлчээр явсан. Цэргийн сэдэвтэй зүйлс нь хэвлэгдэж байсан. Харин дараа нь Платоновыг арын үлгэрийг судалж, хэвлүүлээд амь зуух болсон гэдэг. Нарийн уншаад үзэх юм бол мань хүн хэт задгай, чөлөөтэй, ухамсарын өөр хэлбэр орон зайг үгүйлдэг байсан нь харагдана. “Өвөө ач хүү цэцэг гурав”, “Уля”, “Болжморын аялал” зэргийг харахад утга зохиолын хийсвэлэл, бодит бус хэрнээ байж болмоор зүйлсийг эрж хайж байжээ. Тухайн үедээ хялаалгаж явж байсан гэж бодогдож байгаа юм.

Тэрбээр Разул Гамзатовоор “өвчилсөн” байлаа. Тэгээд энэ зохиолчыг би илүү “хүнд”-ээр ойлгож, бишрэх сэтгэгдэл төрсөн юм. Түүний үг бүр, ишлэл бүр “Анд нөхдөө хайрла” номын зохиолчынх юм шиг санагдахад би түүнээс сүүлчийн асуултаа асуусан юм.

-Ер нь сайхан ном яаж бүтдэг юм бэ?
-Нэг иймэрхүү асуултыг Гамзатовоос сэтгүүлч асууж байсан гэдэг. Гэхдээ арай өөр. Та сайхан номнуудыг хэзээ бичдг юм бэ, гэж. Гамзатов хариуд нь, “Анчин хүн маргааш өглөө тэдэн цагт тийм ан агнана гэж товлодоггүй. Тэр өдрийн тэнгэр мэднэ л гэдэг. Үүнтэй адилхан утга зохиолыг төлөвлөнө гэж  байдаггүй гэж хэлсэн юм”. Тэгэхээр зохиоллч хүн зүгээр лбичдэг болж таарч байгаа юм. Харин уншигчид бүтээлийг сайн муу эсэхийг шүүнэ. Би одоо үргэлжилсэн үг бичих гэж оролдож байгаа. Тэр байшин болох нь уу, тэрэг болох нь уу, шүдний чичгчдүүр болох нь уу би мэдэхгүй л байна. Магадгүй сайн бүтээл төрж байгаа ч юм билүү, хэн мэдлээ.

“Гэрэлтэй байхын тулд шатнам” гэсэн дэнлүүний бичээсийг уншаад Расул Гамзатовын нэрийг би тогтоож авсан юм. Харин өмнө минь дэлгээтэй байгаа номын “Бичээс” гэсэн бүлэгт
“Зам харгуйг хүмүүс бид тавиад л байдаг
Зассан зам биднийг бүгдийг нь нааш авчирдаг” гэсэн булшны бичээс байхыг харлаа. Эргүүлэн үзвэл олон зүйлсийн бичээс, дөрөв, найман мөртийг жирийтэл нь өрж, төгсгөлд нь домог найраглал байсанд би Цоодол гуайд гүнээ талархаж суулаа.

2 comments:

  1. тийм үү.. сониен этр

    ReplyDelete
  2. Дагестан, депутат шүү дээ. Сэтгүүлч хүний зөв бичгийн дүрэм муу байвал хэцүү шүү. Цаашид амжилт хүсье.

    ReplyDelete