Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Thursday, March 11, 2010

Найруулагч Б.Баатар: Мөнгө олохын тулд үзэгчдийг татах хэрэгтэй ш дээ

 “Эхнэрээ зээлээч” жүжгээрээ “Гэгээн Муза” наадамд нэр дэвшиж байгаа найруулагч Баатартай уулзлаа. Түүний бие тааруу байсан тул гэрт нь очиж ярилцахаар болов. Халуурч байсан хэдий ч орноосоо өндийгөөд нарийхан урт тамхи гарган, асаалаа. Эхнэрийнх нь хийж өгсөн хар кофег оочингоо бид ийнхүү ярилцав.
 
http://farm3.static.flickr.com/2439/3637731916_436d1b2446.jpghttp://stat.gogo.mn/news/2009/6/16/baatar120070527-middle.jpg



-Энэ бүтээлийг найруулах болсон тухайгаа яриач. Ямар санаа нь танд таалагдаад “бариад авчихав” аа?
-Төв аймгийн театрын дарга Ганхуяг надад зохиолыг нь авчирч өгсөн. Уншаад үзэхэд эцгийн хайрыг харуулсан бүтээл байсан. Би өөрөө аав хүн болохоор хүмүүст хүргэхэд их амар байсан л даа. Тэгээд зориуд инээдмийн хэлбэрт оруулж найруулсан. Эрэгтэй хүн эхийг орлоно гэдэг их инээдтэй харагддаг юм байна л даа. Байгалиасаа эр хүн эмэгтэй хүн шиг байж болдоггүй гэмтэй. Ингээд л жүжгийнхээ ажилд орсон доо.


-Сүүлийн үеийн жүжгүүд нэрнээс нь харахад л мөнгөний бүтээл гэдэг нь тодорхой болж.
-Сонгодог жүжиг мөнгө олохдоо их муу ш дээ. Тэгэхээр нэрээрээ хүн татах хэрэгтэй. Нэрэнд нь “дурлаад” ороод ирсэн хүмүүст гол санаагаа ойлгуулчих хэрэгтэй. Үзэгчгүй бол мянган сонгодог тоглоод ч нэмэргүй биз дээ.


-Энэ жүжиг ч бас үзэгчдэд зориулсан нэртэй юу?
-Уг нь “Аав аа” гэдэг нэрээр өгөх гэж байсан юм. Мөнгө олохын тулд үзэгчдийг татах хэрэгтэй ш дээ. Зарим хүмүүс нэрийг нь сонсоод л “болиоч ээ, та нар” гэх юм. Дандаа доошоо бодох хэрэггүй ш ээ. Зарим нь жүжиг үзэхгүй. Дам яриаг нь өлгөж аваад л бөгс бөөртэй холбоод бодчихдог юм. Гэтэл бид энд урлаг хийгээд байна шүү дээ. Үзэгчдийн хүсэлд нийцүүлж байна гээд балай балай юм хийгээд байж болно. Бид тэгээгүй. Аахар шаахар хэрэгцээний талаар жүжиг тавьсангүй ээ. Арай жаахан дээрдүүлэх гээд үзэж байна.


-Ахиц харагдаж байна уу?
-Олон жүжиг тавьсны эцэст нийтийн хүлээн авах байдал сайжирч байна. Манай театрынхан ч гэсэн их сайн ажиллаж байгаа. Гэхдээ дэлхийн жжшигт хүрэх хаа байсан юм. Болоогүй. Эхлээд үзэгчдэд тааруулахын тулд үзэгчдийг ялгаж байж ёстой. Зарим газруудад залуучуудад зориулсан тоглолт, хөдөөнийхөнд зориулсан үзүүлбэр хоорондоо адилгүй байдаг. Нэг жүжгийг хэд хэдэн янзаар бэлтгээд үзэгчиддээ тохируулна гэсэн үг. Харин манайд тийм боломж байхгүй.


-Тэгвэл “Эхнэрээ зээлээч” жүжгийг хүмүүс хэрхэн хүлээн авч байна?
-Янз бүр. Хүүхдүүд үзэхээрээ хөхөрч унаад л... Залуус нь ч бас инээгээд л байх юм. Томчууд нь болохоор ойлгоод байгаа юм. Гол нь энэ их инээдмийн цаана хайр, ухаарал байх учиртай. Хүүхдүүдэд ойлгуулахын тулд бас нэг хэлбэрээр найруулах хэрэгтэй байгаа биз дээ.


-Шинэ залуу жүжигчидтэй ажиллах танд ямар байв?
-Дажгүй ээ. Театрын ажилд балбуулаад дөнгөж нүд нь нээгдсэн хүүхдүүд ирж байна. Хамтран ажиллах тухайд бол дажгүй л гэх абйх. Гэхдээ эд нар болоогүй. Цаашаа дахиад балбуулна. Өшөө хөгжинө.


-Балбуулж байгаад юм сурсан жүжигчдийг нэрлэвэл, хэн хэнийг хэлэх вэ?
-Балбуулна гэж зодохыг хэлэхгүй ш дээ. Эрдэнэбилэг, Болд-Эрдэнэ гээд л нэрлэж болохоор байна. Эд нар чинь хатуу гараар хүмүүжсэн жүжигчид. Одоо энэ дэлгэций бүтээлд толгой цохиж байна ш дээ. Кино, клипэнд манай театраас хүн байхгүй бол нэг л жул болоод явчихаж байгаа биз дээ. Ер нь намайг шалгаагаад байхаас илүү театрт тавигдаж байгаа жүжгүүдийг үзчих хэрэгтэй. Тэгж байж л хэн ямар байгааг мэдэж болно. Тэгэхгүй бол нөгөө Баатар театрынхаа жүжигчдийг магтлдаа гээд цуу үг гарч мэднэ.


-Цуу үг гэснээс. Өнгөрсөн жилийн “Гэгээн Муза” наадмаар та хамгийн цуутай нь байсан шүү. Цомоо хаяад явчихсан энэ тэр гээд л...
-Аан. Тэгж яриад л байдаг юм. Үнэндээ мартаад явчихсан л даа. Цомоо мартсанаас болоод тайзан дээр хэлсэн үгийг маань мушгиж гуйвуулах хэвлэл олон байсан шүү. “Баатар уурлаад, Музагаа авахгүй гээд шидээд гарсан” ч гэх шиг.. Уг нь би зөв л юм хэлсэн гэж боддог. Уран бүтээл туурвиж багйаа улсуудад дараагийн бүтээлээ туурвих мөнгө хэрэгтэй шүү дээ. Тэр үгийг хүлээж авсан хүмүүс одоо ялагчдад бага сага мөнгөн шагнал өгөөд байгаа.


-Тэгвэл энэ жилийн наадмын талаар жаахан ярих уу?
-Олон театр оролцож байгаа юм билээ. Энэ их том дэвшил. Драмын театр жилдээ дөрвөн бүтээл туурвидаг. Тэдгээр бүтээлийг хооронд нь өрсөлдүүлээд байлтай биш. Тэгэхээр гадну бүтээлүүд оролцож байгаа нь тун сайшаалтай хэрэг. Орон нутгийн театруудын хөгжилд ч гэсэн нэмэртэй шүү дээ.


-Та түрүүн сонгодог жүжиг бараг үзэгчгүй гэж хэлж байсан. Цөөхөн жүжиг тавиад байгаа болохоор тэгдэг юм болов уу?
-Үгүй дээ, үгүй. Яалаа гэж. Сонгодог жүжиг хавьгүй өндөр өртгөөр бүтдэг. Дэлхийн жишигт нийцүүлэх гэж, өндөр хөжилтэй орнуудын тайзтай барьцаж бүтээж байгаа болохоор тэр. Тэр их хөрөнгөөр бүтээчихээд зардлаа ч нөхөж чаддаггүй байхгүй юу. Тэгээд олноор нь хийх төсөв мөнгө ч хэцүү. Баахан жүжиг тоглоно. Тэгж тэгж мөнгө ороод ирэнгүүт л сонгодог зохиолоо бариад авчихаж байгаа юм. Хөрөнгө мөнгөний асуудал л уран бүтээлийн хөдөлгүүр болж байна ш дээ. Хэцүү, хэцүү.


-Та урьд нь Монголын үндэсний олон нийтийн телевизийн ерөнхий найруулагч байсан байх аа?
-Тийм.


-Өөр ямар ажил хийж байсан бэ. Театраас холдож байв уу?
-Радио жүжиг найруулж байсан. Театраас холдож байгаагүй ээ. Энэ л миний амьдрал юм шиг багаа юм.


-Радио жүжиг гэдэг чинь тайзны бүтээлээс огт өөр биз дээ.
-Ургуулан бодох чадвартай хүмүүс радио жүжигт их дуртай байдаг юм. Сонсдог бүтээл. Гэхдээ зөвхөн чихээр ороод байгаа юм биш. Янз бүрийн дүрслэлийг сонсохоор аяндаа төсөөлөгдөг биз дээ.


-Яаж огт өөр хоёр зүйлийн дунд урваж хөрвөдөг юм бэ?
-Би хоюуланг нь зэрэг хийдэг байсан. Тэглээ гээд аль нэгэнд нь автаагүй. Гол нь хийж байгаа зүйлдээ анхааралтай хандахад л болно. Дуу дуулж байна гээд бодоход ая, үг хоёрыг нийлүүлдэг биз дээ.

Ингээд бидний яриа өндөрлөсөн юм. Түүний бие тааруу байгаа талаар дээр дурдсан шүү дээ. Хэдийгээр яриагаа дуусгаагүй ч гэсэн дараа үргэлжлүүлэх тохиролцоо бидэнд бий. Хоолойд тээглэх гашуун кофе түүний шулуун зантай адилхан юм. Түүний энэ хатуу занг ямар ч жүжгээс нь олж харахгүй. Учир нь түүний сэтгэлд агуу их зөөлөн бий. Тэгэхээр хэлэх гэсэн үгээ хэлж орхидог энэ занг мэддэг хүмүүс, түүнд гомдож чаддаггүй байж мэднэ.

2 comments:

  1. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    whatsapp: 15733337443
    Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802


    ReplyDelete
  2. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    whatsapp: 15733337443
    Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802


    ReplyDelete