Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Saturday, March 27, 2010

Музагийн “хүүхдүүд” шилдгээ тодрууллаа

“Гэгээн Муза” наадмын ёслолын ажиллагаа эхлэнийн өмнө улаан хивсний ёслол болдог. Энэ үед  уран бүтээлчид үдшийн гоёлоо сонирхуулж, хэний ч дүрд хувиралгүйгээр өөрийгөө “үзүүлдэг” билээ. Тийм ээ, театрын уран бүтээлчид жилдээ ганцхан удаа үзэгчдийн хаалгаар орж байгаа нь энэ. "Театр бол сvм, тайз бол шүтээн” гэсэн үгийг өөрийн эрхгүй дурсаад жилдээ ганц тохиох дэлхийн театрын өдрөөр ариун сүмд зочилсондоо баярлав. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа эхлэхээс өмнө уран бүтээлчидтэй цэнхэр өнгийн коктэйл тулгаж, наадмын талаар яриа өрнүүлэхдээ “Гэгээн Муза наадмын уран бүтээлчид болороор гоёно” гэсэн уриа үгийг бодож толгой сэгсэрсэн минь санаандгүй хэрэг биш ээ. Тэнд болор гоёлоос гадна болор “ундаа” байсан юм. Тиймээс л уран бүтээчиддээ “Өнөөдөр” сониноос, ганцхан асуулт “тулгалаа”...


-Олон сайхан бүтээл эн тэнцүү өрсөлдөж байна гэж ярьж байсан. Шагналууд нүдээ олж чадах болов уу?

С.Соронзонболд:
http://www.inet.mn/ispages/isimage/inetnews/gx0qi9/19061_29842.jpg
“Чадсан. Эн тэнцүү бүтээлүүд өрсөлдөхөөр сонсогчид өөрт арай илүү таалагдсанаа сайн гэж хэлдэг юм. Харин мэргэжлийн нүдээр аль нь илүү сайн болохыг тодруулахад дөмөгтэй. Хөгжмийн бүтээлүүд үнэхээр гайхалтай болжээ. Театрын бүтээлийг цогц болж байна гэж хэлмээр байна. Маш сайхан уран бүтээлчид, маш сайхан уран бүтээл гэж хэлмээр байна. Сайхан гэдэг үг л сэтгэлд тодроод байна.”ъ

Н.Сувд:

Image (наана нь миний толгой :D )
“Маш олон сайхан бүтээл, гайхалтай дүр энэ наадамд оролцож байна. Шүүгчид бид санал зөрөлдөлгүй дүнгээ гаргаж чадсан. Уран бүтээлийн чанар чансаа өсөж байна. Тэр хэмжээгээр бидний сурч мэдэх, зааж сургах зүйл ихсэж байна.”

Театр судлаач Д.Батсайхан:
 Image (надтай хамт)
“Энэ наадамд мэргэжлийн үнэлэлт дүгнэлт өгөхөд жаахан амаргүй байлаа. Гэсэн ч 80 чавганцын үлгэрээр уралдуулахыг хүссэнгүй. Жинхэнэ шилдгийг л бид тодруцулахыг зорьсон. Тиймээс үзэгчид маань сэтгэл хангалуун үлдэх байх аа.”

Ц.Эрдэнэцог: “Театры урлагийн хөгжил дахин нэг шатаар өгслөө гэж хэлэхэд болох байх. Бид санаа нэгдэж, дүнгээ гаргаж чадсан. Мэргэжлйин уран бүтээлчдийн шийдвэр үргэлж нүдээ олсон байдаг шүү дээ.” 

Өнөөдөр хэдэн градустай явж байна?

Г.Амгаланбаатар:
http://www.secret.mn/sites/default/files/7fe9b24e2ae9cff0big.jpg?1305260338
“Хүний биеийн градус 37 байдаг бол, одоо 38 л байна даа.”

С.Болд-Эрдэнэ:
 http://stat.gogo.mn/news/2009/1/30/bolderdene-middle.jpg
“Энэ коктэйл их үнэртдэг юм болов уу, хэвийн градус дээр нэг хундага коктэйл нэмэгдсэн байх учиртай.”

Г.Отгонцэцэг:
http://yahuu.mn/starnews/admin_uls/snews/14/fdgereryterty.jpg
“Их өндөр байна. Энэ наадамд анх удаа нэр дэвшлээ. Маш олон жүжигчидтэй эн зэрэгцэн эмэгэй гол дүрийн төлөө “өрсөлдөх” эрхэм нэр хүндийг авлаа. Миний анхны эерэг дүр намайг энэ улаан хивсэн дээр алхууллаа.”

Т.Хулан:
http://resource.news.mn/yellow/photo/2010/11/3487675c39556690/8ff8b80b0bc6161ebig.jpg
“80 градус байгаа байх аа. Үнэхээр сайхан байна. Театрын маань баяр болж байна. Ахдмад уран бүтээлчид маань бүгд цуглардаг ийм үзэш жилдээ ганцхан байдаг шүү дээ.”

Ингээд ёслолын ажиллагаа эхлэлээ. Тансаг хилэн хөшиг нээгдэхэд театр гэдэг их айлын тайзнаа хайр ухаарал амирлаж, нулимсны амт үе үехэн тунардаг билээ. Тэгвэл энэ өдөр зөвхөн инээд хөөр, догдлол талархалыг л тайз бидэнд “үзүүлсэн” юм. Энэ үдэш цугларсан алдартнуудын дундаас Дагвадорж аварга хамгийн том “бэлэг” байсан бол жүжигчин Г.Баттулга буюу Аглуу хамгийн эмоцтой үзэгч байлаа. Харин хамгийн азтай хүмүүс нь шагналын эзэд билээ. “Гэгээн Муза” цом эзнийхээ гарт очмогчоо, гэгээ цацруулан гялалзсаныг та харсан ч болоосой... Хэн ямар шагнал авсныг дор сийрүүлье:

Драмын жүжгийн төрөлд
Шилдэг найруулагч Ч.Найдандорж “Аянгын бороо” жүжгээр
Шилдэг жүжгийн зохиолч Х.Наранжаргал “Харамсалтай нь хайртай” жүжгээр
Шилдэг найзны зураач Н.Болор-Эрдэнэ “Аянгын бороо” жүжгээр
Шилдэг эрэгтэй гол дүр Ц.Төмөрбаатар “Аянгын бороо” жүжгийн Жоу Фу Яны дүрээр
Шилдэг эмэгтэй гол дүр И.Одончимэг “Аянгын бороо” жүжгийн Пан Игийн дүрээр
Шилдэг эрэгтэй туслах дүр Г.Мягмарнаран “Харамсалтай нь хайртай” жүжгийн Ганбатын дүрээр
Шилдэг эмэгтэй туслах дүр С.Сарантуяа “Аянгын бороо” жүжгийн Ши Пиний дүрээр

Хөгжимт жүжгийн төрөлд
Шилдэг найруулагч Н.Наранбаатар “Паримын дарь эхийн сүм” жүжгээр
Шилдэг жүжгийн зохиолч Б.Галаарид “Шар тэнгимийн тарчлаан” жүжгээр
Шилдэг найзны зураач Т.Ганхуяг “Паримын дарь эхийн сүм” жүжгээр
Шилдэг эрэгтэй гол дүр П.Цэрэндагва “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Проло хамбын дүрээр
Шилдэг эмэгтэй гол дүр У.Уранчимэг “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Эсмиральдагийн дүрээр
Шилдэг эмэгтэй туслах дүр Г.Урнаа “Шар тэнгисийн тарчлаан” жүжгийн Удган модны дүрээр
Шилдэг хөгжмийн зохиолч Б.Мөнхболд “Шар тэнгисийн тарчлаан” жүжгээр
Шилдэг бүжиг дэглээч Т.Төгсөө “Парисын дарь эхийн сүм” жүжгээр


Рекламны пауз

Шагнал гардаад тайзан дээр зогсож байх мөч ямархан болохыг  үгээр илэрхийлж чадсан хүн үгүй билээ. Тиймдээ ч доглолоос ундрах сэтгэлийн үгс энэ наадмын чимэг болдог биз. Тэгвэл “Гэгээн Муза” цом хүртсэн уран бүтээлчдийн үгээр дүрсэлсэн сэтгэлийн илгээмжийг үзэгчийн суудлаас танд дамжуулж байна.

Т.Галсан:
 http://t0.gstatic.com/images?q=tbn:ANd9GcRfFiN2towYP4rpxQD9sM1Bt2Ug6neuZDNHfhR0eTuLGXuaKBrs&t=1
“Өнөөдөр Н.Сувд гуай Тангадын Галсанг урьж биш, барьж авчир гэж унаа явуулсан байна билээ. Ойрын үед энэ театрынхан их сэжигтэй байгаа. Д.Цэрэнсамбуу намайг театрт ирж дуртай жүжгээ, хэнтэй ч хамаагүй хамт үзэж бай гэж хэлсэн. Эд нар нийлж байгаад муу өвгөнийг жүжгийн зохиолын өрөнд оруулах гээд байгаа юм.”

И.Одончимэг:
http://t0.gstatic.com/images?q=tbn:ANd9GcRhcyvvTfKORQm7WocJPuNvQjqQWBL0DVKGCZkP0dvxkQ6U1EaG&t=1
“Төмөрбаатар ах бол асаж байгаа гал. Зарим хүмүүст халтай санагддаг байж болно. Харин намайг үргэлж дулаан илчээр төөнөдөг тийм л гал. Би Төмөрөө ахын зүгээр нэг хамтран тоглогч биш, би түүний бишрэн шүтэгч нь. Тийм учраас энэ гал үргэлж дээшээ дүрэлзэн асч байхыг хүсч байна”

Н.Сувд:
http://stat.gogo.mn/news/2009/3/28/bkh_0203.jpg
“Мягмарнараан, чи намайг их уурлуулдаг шүү /инээв/. Гэхдээ бас дандаа баярлуулдаг. Олон жил хамтран ажиллаж байхдаа их олон муудалцаж, найрамдаж явсан. Чамдаа хайртай шүү. Уран бүтээлийн олж омог ихтэй байыхг хүсье.”

Т.Бархүү:
http://www.inet.mn/ispages/isimage/inetnews/gx0qi9/36747_63883.jpg
“Манай хамтлагийн “Аянгын бороо” жүжиг энэ эрхэм тайзнаас, хүндтэй шагнал гардаж байгаад тун баяртай байна. Мөн миний хайртай Одноо шилдэг гол дүрийн шагнал авсанд маш их баярлаж байна.”

Жанцанноров:
http://www.inet.mn/ispages/isimage/inetnews/gx0qi9/33292_56358.jpg
“Хөгжмийн зохиолч Бирваа гуай миний багш. Харин түүний хүү Б.Мөнхболд миний шавь. Түүнд энэ хүндтэй шагналыг гардуулж байгаагаараа бахархаж байна.”

Г.Мягмарнаран:
http://stat.gogo.mn/news/2010/3/27/mygmarnaran-middle.jpg 
“Жижиг дүр гэж байдаггүй, харин жижигхээн жүжигчин л гэж байдаг” гэж Б.Мөнхдорж найруулагч хэлдэг юм. Би туслах дүрийн шагнал хүртлээ. Үнэхээр санаандгүй юм боллоо. Ямар аймаар, бас ямар гоё юм бэ”

С.Сарантуяа:
http://mass.mn/pages/watermark.php?url=ago0dxkvg7956s6gpz5rk7qi.jpg
“Энэ алдартай жүжгийг монголын тайзнаа авчирсан хүмүүст баярлалаа. Мөн хамтран тоглосон бүх жүжигчиддээ баярлалаа. Уран бүтээлчид бид сайхан зохиол, сайхан дүрээр өлсөж явдаг юм шүү.”

Б.Галаарид:
http://www.inet.mn/ispages/isimage/inetnews/xx3ki28/18916_29656.jpg
“Анх удаа энэ шагналын эзэж болж байгаадаа баяртай байна. Уран бүтээл гэдэг үргэлж бадамлан дэлгэрч байдаг усан суурьтай лянхуа цэцэг шиг байдаг юм. Тэгвэл урлагийн энэ тайз энэ сайхан цэцгийн цөөрөм биз...”

П.Цэрэндагва:
http://iti-mongolia.org/Images/2008/Tserendagva.JPG
“Энэ шагнал маш их үнэ цэнээр миний гар дээр ирлээ. Монголчуудын хайртай хүү, их аварга Д.Дагвадорж хэмээх эрхэм дүүгийн гараас “Гэнээн Муза” гардан авсандаа маш их баярлаж байна. Ижий бурханаа дэргэд минь байхад хийсэн сүүлийн ажил минь энэ жүжиг байлаа.”

У.Уранчимэг:
http://yahuu.mn/starnews/admin_uls/snews/14/sfgsdfhdf.jpg
“Би шагнал авна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байсан. Эсмираьлда чамд баярлалаа.  Хайрт хань Цоггэрэл, хонгор охиндоо баярлалаа. Драмын театрын 15 тоот өрөөний бүсгүйчүүддээ баярлалаа.”

Г.Эрхэмбаяр:
http://www.mongolnews.mn/uploads/201006/news/thumb/ea41e3072c2eef763705dfad95da12ea_x3.jpg 
  “Үнэхээр санаандгүй хэрэг боллоо. Залуу жүжигчдэд олгодог энэ шагналыг гардан авсандаа тун их баяртай байна. Энд манай найзууд ирсэн байгаа. Тэдэндээ хэлэхэд, хэдүүлээ өнөө орой жаахан ажилтай болчих шиг боллоо...”

Х.Наранжаргалын хүү:
http://resource.news.mn/politics/photo/2011/2/c33f8ad80b8826ed/d35e89286c83772dbig.jpg
“Ээж маань Америк улсад ажилтай яваа. “Харамсалтай нь хайртай” жүжгийн уран бүтээлчидэд бүгдэд нь баярлалаа. Энэ цом тив алгасан, ээжид минь хүрэх болно оо”

Энэ үдшийн хамгийн том шагнал болох гранпри шагналд “Х-түц” хамтлагийн “Аянгын бороо”, драмын театрын “Парисын дарь эхийн сүм” жүжиг тунаж үлдсэн билээ. Эцсийн мөчид зургаан “Муза” гардсан “Парисын дарь эхийн сүм” жүжгийн уран бүтээлчид болор суурьтай цом, таван сая төгрөгөөр шагнуулаа. Энэ цом Н.Наранбаатар найруулагчийн хөдөлмөрийн үр шим билээ.

Ингээд хамбан улаан хөшиг хаагдлаа. Г.Равдан гуайн “Үдшийн үлгэр” амирлаж, “Харанга” хамтлагийн Б.Лхагвасүрэн, хийлч Дээгий, дуучин Т.Ариунаа, Уянга, С.Сосорбарам, “Voice” хамтлагийн дуу хуур цангинасан наадам өндөрлөлөө. Тайзан дээр, хаалттай хөшгийг яран зогсоо уран бүтээлчид цэцгийн баглаа, урмын үгсээр дүүрэн театр хэмээх ариун сүмээс биднийг үдлээ. Жүжгийн дараа үзэгчид алга ташиж, уран бүтээлчдээ үддэг бол жилдээ ганцхан удаа тэд гараа даллан, үзэгчдийг үддэг нь энэ билээ...

Image(Тайзны зураач Аянга ах, бас Би :р )

No comments:

Post a Comment