Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Tuesday, March 16, 2010

Г.Золбоот: Эр хүнийг цаг, бөгж хоёр нь бүрэн дүүрэн харагдуулдаг

  
http://stat.gogo.mn/news/2009/7/9/zolboot-middle.jpg
-Манай “Өнгөт инээд” хамтлагийн хамгийн сүүлийн үеийн уран бүтээл энэ нэр хүндтэй наадамд өрсөлдөж, би өөрөө нэр дэвшсэндээ их баяртай байна. Мөн хамтран ажилласан уран бүтээлчид болон нэр дэвшигчиддээ амжилт хүсье.



-Дүрийнхээ талаар сонирхуулаач...
-Би эрэгтэй гол дүр болох Төмөрийн дүрд тоглосон. Миний дүр насаараа цахилгаан станцийн дарга хийсэн хүний тухай өгүүлнэ. Төмөр бол социализмын үеэс өдийг хүртэл энэ ажлаасаа салаагүй, хуучирсан арга барилаа хамгийн мундаг нь гэж боддог хүн. “Би л энэ ажлыг мэддэг, надаас өөр хүн чадахгүй” гэж боддог. Тиймдээ ч ажлаасаа халагдах дургүй, орчин үеийн шинэ залуу үеийнхэнд ажлаа өгөхийг хүлээн зөвшөөрдөггүй. Их хурц. Чи төсөөл дөө... Цүдгэр гэдэгстэй, костюмнаасаа салдаггүй хүн байдаг даа.


-За...
-Нүдэнд чинь харагдаж байна уу?


-Төсөөлөгдөж байна аа.
-Яг тийм хүн байхгүй юу.


-Юу нь муу байгаа юм бэ?
-Гол нь гэр бүлдээ хүйтэн хөндий харилцаа үүсгэчихсэн байхгүй юу. Даргын дүрээр амьдраад сурчихсан болохоороо хүн бүхэнтэй өндрөөс харьцдаг. Бүр гэрийнхэнтэйгээ ч бас тэр маягаараа ярьдаг гээд бод л доо. “Гэрэлгүй тоггүй болбол хүн амьдарна гэж байхгүй. Би энэ амьдралын гэрэл гэгээг гаргаж байна” гэж ярьдаг хүн дээ. Харин эхнэр нь анагаах ухааны салбарт ажилладаг хүн.


-Хоёр өөр салбарт ажилладаг юм байна. Энэ хоёр юунаас болж зөрчилддөг юм бэ?
-Мэргэжлийнхээ онцлогоос болно доо. Төмөр гуай чинь “Надгүй бол гэрэлгүй” маягийн юм ярьж явдаг байхгүй юу Харин эхнэр нь “Би ч гэсэн хүний амь авардаг эмч” гээд, хоорондоо зөрчилдөөд байдаг юм.


-Эхнэрийнх нь дүрд С.Өлзийхүү тоглож байгаа юм билээ. Хамтран ажилласан хүмүүсийнхээ талаар яриач.
-Тийм. С.Өлзийхүү болон гавъяат жүжигчин Г.Мягмарнаран ахыг мэдэхгүй хүн байхгүй. Бүтээсэн дүрээр нь моноглын ард түмэн мэднэ. Ийм мундаг жүжигчидтэй ажилласан болохоор зоригтой байлгүй яах билээ.


-Мундаг жүжигчидтэй хамтран тоглохоор өөрөө мундаг болчихсон юм шиг байдаг гэж сонсож байсан юм. Та тэрэнтэй л адилхан ярьж байна шүү.
-Үнэн ш дээ. Харилцан тоглож чадах л юм бол бие биенээсээ авах, сурах зүйл их. Алдааг нь хараад залруулаад хэлээд өгөх хүн байна. Мундаг жүжигчдээс маш сайн тоглолт ирж байгаа юм. Харилцан тоглолт хийхэд урамтай шүү дээ.


-Хошин урлагийн жүжигчин драмын бүтээлд гол дүр “авах” ямар байв?
-Их сайхан. Гэхдээ гол дүр авахаар айдас бий болдог юм.


-Та энэ дүрийг сайн хийсэн гэж бодож байна уу?
-Өөрийнхөө хувьд маш сайн хийсэн гэж бодож байна. Би их баяртай байгаа. Жүжигчин бүр, урлагийн тогоонд буцалж явсан хүн бүр “Гэгээн Муза” наадамд нэр дэвшихийг нэр төрийн хэрэг гэж боддог юм. Тэгээд ч дэлхийн театрын өдрөөр мэргэжил нэгт нөхөдтэйгөө хамт улаан хивсэн дээр алхана гэдэг сайхан биш гэж үү.


-Сайхан шүү. Улаан хивс гэснээс... Та улаан хивсний ёслолд юугаар гоёх гэж байна?
-Миний хувцасыг оёж өгч байгаа Эрдэнэт хотын “Эрд сүлд” компанийнханд баярлахаас аргагүй. Хаа байсан Эрдэнэтээс давхиж ирээд, миний хэмжээг авчихаад буцаад явдаг. Миний улаан хивсэн дээр өмсөх хувцасыг тааруулж өгөх гэж, намайг сайхан харагдуулах гэж их хичээж байгаа. Би тэдэнд бүр чин сэтгэлийн талархал илэрхийлмээр байна.


-“Муза”-д оролцож буй бүсгүйчүүд болроор гоёно гэж байсан. Тэгвэл таны гоёо юу вэ?
-Бүсгүйчүүлийн гоёо гэвэл болор, очир алмааз гээд л явж өгнө. Энэ талаар яриа дэлгэвэл би гүйцэхгүй. Гэхдээ болрын тухайд яривал чамин тансаг л гэж хэлбэл дүйнэ. Харин эр хүний гоёо цаг, бөгж юм болов уу. Энэ хоёрыг л сайн сонгоод зүүчих юм бол бүрэн дүүрэн харагддаг гэж боддог юм.


-Тийм байх аа. Таныг гоёж гангалсан байхыг огт хараагүй. Одоо цаг бөгж хоёрыг чинь л хараад байя.
-/Инээв/ Би нэг их гоёж гоодож, стилл имиж хөөдөг хүн биш л дээ. Жинс, яак өмсөөд явж байх сонирхолтой. Ботинк энэ тэрийн оронд пүүз хамаагүй эвтэйхэн. Гэхдээ улаан хивсний ёслолд пүүз өмсөхгүй л дээ.

No comments:

Post a Comment