Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Wednesday, March 31, 2010

Т.Төгсөө: Монголчууд мюзикл хийсэн гэж ярих болоогүй


1980-аад онд “Хошин урлагийн театрын бүжиг дэглээч” гэж тодотгосон пропусктай нэг хүн байсан нь Т.Төгсөө. Тэрбээр “Парисын дарь эхийн сүм”, “Шар тэнгисийн тарчлаан”  жүжгийн бүжгийг дэглэсэн бөгөөд энэ жүжгээрээ “Гэгээн Муза” наадмын бүжиг дэглээчийн төрөлд нэр дэвшээд байгаа юм. 
 
-“Парисын дарь эхийн сүм”жүжгийн бүжгийг хэрхэн дэглэсэн талаараа яриач.
-Судалгаа хийсэн гэж худлаа ярихгүй ээ. Энэ бол угаасаа хүн бүрийн мэддэг жүжиг. Найруулагчийнхаа санааг аваад, тодотгох зүйлүүдээ нэмээд л бүжгээ дэглэчихсэн дээ. Хамгийн түрүүнд ямар хөдөлгөөн хүмүүст таалагдах талаар бодсон. Түүнээс биш хип хоп, жазз, ардын гэх зэрэг аль нэгэн бүжгийн стиллийг дагнаагүй. Тэгээд ч театрын жүжигчид чинь мэргэжлийн бүжигчин биш. Эвсэлд нь тохируулж, аль болох хөнгөн хийчихээр зүйл бэлдэхгүйгээр хаа хамаагүй хөдөлгөөн заачихаж болохгүй. Гэхдээ хүмүүн төрөлхтөн, задгай цагаан шиг хөдөлгөөн хийчихэж бас болохгүй.

-Найруулагчийн санаа, хөгжим хоёрыг нэгэн цэг дээр уулзуулж чадах хөдөлгөөнийг хэрхэн бодож боловсруулах вэ?

-Бүжиг дэглээч хүн зохиол уншаад уран бүтээл хийчихдэг юм биш л дээ. Аяа сонсож байж л шинэ санаа төрдөг. Яг тохирох хөдөлгөөн нь нүдэнд харагдаж, тархинд тусдаг гэх үү дээ. Зохиолынхоо дагуу ажиллана. Гэхдээ хөгжим илүү чухал гэх үү дээ.

-Бүжигчидтэй ажилладаг хүн жүжигчдийг “хөдөлгөхөд” амаргүй л байх даа..
.
-Яг нууцгүй ярихад, монголчууд мюзикл хийсэн гэж ярих болоогүй. Би муу гэж хэлээгүй л дээ. Арай болоогүй гэж хэлж байна. Манай сургалтын программ их муу байхгүй юу. Жүжигчид маань миний хийсэн хөдөлгөөнийг сайн хийдэг. Гэхдээ бүжиг дуусангуут л жүжиглэлтдээ анхаараад, бүжгээ хаягдчихдаг. Ингээд л мюзикл гэдэг утгаа алдаад, холимог үзүүлбэр болчихож байгаа юм л даа.

-Нэр дэвшиж байгаа бүжгийн жүжгүүдийг үзсэн үү?

-Энэ номинацад ямар жүжиг өрсөлдөж байгааг мэдэхгүй ээ. Ямар ч бүжгийн жүжиг, мюзикл үзээгүй.

-Үзэхээр юм алга гэж үү. басаад байгаа юм уу?

-Үгүй ээ. Намайг Америкаас ирснээс хойш “Шар тэнгисийн тарчлаан”, “Парисын дарь эхийн сүм” гэдэг хоёр том жүжиг тавигдсан. Би хоюулангийнх нь бүжгийг дэглэсэн. Харин өөр мюзикл гарсан гэж дуулаагүй юм байна. Гэхдээ орон нутгийн театрууд мюзикл тависан байх. Тэдгээрийг үзэх боломж нийслэлийн бидэнд бараг байхгүй биз дээ.

-Ер нь Монголдоо ганц байдаг ийм том наадмын, бүжгийн номинацын эзнийг тодруулах эхртэй хүмүүсийг нэрлэ гэвэл та хэнийг хэлэх вэ?
-Миний багш Сэвжидийн Сүхбаатар, төрийн шагналт Жамяндагва, Миний хайртай багш Алтанцэцэг гэдэг хүмүүс байна. Миний мэдэх бүжгийн томчуул эд шүү дээ.

-Энэ гурваас гарцаагүй юу тэ?
-Бараг гарцаагүй байх аа.

-Ер нь танд зориулаад энэ номинацыг зохиочихож байгаа юм биш үү?

-Яалаа гэж дээ. Мэдээж наадам юм чинь өрсөлдөөн байж таараа. Мюзиклын төрлийг хөгжүүлэхийн тулд, цааш цаашдаа энэ төрлийн бүтээлийг олшруудахын тулд ийм номинац бий болгосон гэж бодож байна. Тэрнээс биш хэн надтай уралдаад, хэн нь ялахыг би хэлж мэдэхгүй. Би энэ улаан байшин дотроо л байж байдаг. Хоёр жүжиг дээр ажилласан. Хаанаас жүжиг орж ирээд, ямар жүжгийн бүжиг дэглээчийг нь нэр дэвшүүлснийг би таашгүй ээ. Ямартай ч бүжиг дэглээч гэдэг номинац гарч ирж байгаад баяртай байна. Мэргэжийн хувьд, дараа дараагийн жилүүдэд үзэж харах юмтай болох байх.

-Таны бүтээл яг ямар хэмжээний бүтээл болсон гэж бодож байна?

-Муу. Би одоо жаахан голонгуй л харж сууна.

-Яагаад гологдлоо хүмүүст хүргэж байгаа юм?

-Миний мугийнх биш. Монголын эдийн засаг, цаг үеийн байдал, тайзнаасаа хамаараад муу бүтээл төрчихдөг юм билээ. Би өөрийгөө доошоо хийж байгаа ч юм биш. Миний муугийнх, нийгмийн муугийнх. Миний ажил тааруу болчихлоо гээд би энэ жүжгийг бүхэлд нь муу гэж хэлж болохгүй. Хөгжим бүжиг, жүжигчид, тайз бүтэн цогцолж байж мюзикл төрдөг юм. Би яагаад өөрийнхөө ажлыг муу гээд байгаа юм гэхээр, манай театрын жүжигчдийн ур чадвар сайн ч гэлээ хэл яриандаа хэтэрхий анхаардаг талтай. Бүжиг дууслаа, драм руугаа орно. Тэгээд хөгжим дуугарангуут дуулчихна. Ерөөсөө хоорондоо наалдац харагдахгүй байгаа юм.

-Тэр наалтыг хэн хийх ёстой юм бэ?

-Ммм. Сургалт.

-Тэгвэл сургалт зохиох хэрэгтэй юм байна даа. Танд ийм зүйл санаачлах бодол бий юу?
-Театрын жүжигчдэд бүжгийн сургалт явуулбал их зүгээр гэж боддог. Бүхэл бүтэн улаан байшин, тайз, багш байна. Өглөө болгон бүжгийн сургуулилт хийгээд явбал бие нь задраад одоо байгаагаас ч илүү сайн бүжиглэдэг болно байх. Үүнээс гадна “Х төлөвлөгөө” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа. Мюзикл тавих санаатай. Ерөнхийдөө Сосорбарам ах бид хоёрын санаа л даа. Манай хөтөлбөрт 100 орчим хүн бүртгүүлсэн байгаа. Тэдгээрээс шилж сонгоод шилдэг бүтээгдэхүүн гаргана. Монголчуудад сурах чадвар өндөр хөгжсөн шүү дээ. Тэгэхээр сайн бүтээл одоо хийж болно гэж бодож байгаа. Цаашаа харахад бүжиглэж байгаа нь ойлгомжтой, наашаа харахад дуулж байгаа нь ойлгомжтой байхад боллоо гэсэн үг биш. Гол нь мюзикл тавихад хүний таван мэдэрхүй нийлчихсэн байх ёстой гэж үзээд байна.

-Муу бүтээлд “Муза” өгөх нь зөв юм уу. Жишээ нь та авбал яах вэ?
-Би гайхна аа. Гэхдээ урлаг гэдэг ухагдахууныг бодоод үзвэл хөгжүүлэхийн тулд шагнал бий болгодог байх. Хамгийн гол нь хэчнээн хүн өрсөлдөх нь сонин. Ирээдүйн залууст тэмүүлэл үүснэ. Муу бүтээл шагнал авлаа, би илүү сайныг хийнэ гэж бодож болно.

-Театрт модерн жүжиг байх хэрэгтэй юу. Үзэгчид хэрхэн хүлээж авах бол?
-Үзэгчдийн талаар тодорхой хэлж мэдэхгүй юм. Нийгэм маань зохиолын дуу, хошин шог руу анхаарлаа хандуулж байна. Сонгодог бүтээлийг сонирхох хүн хэдий олон билээ. Ямар ч хольцгүй ардын урлагийг дэмжих хүн ч хэд билээ. Энэ хэдийгээ сонирхохгүй байхад дахиад модерн, жааз гээд шинэ зүйл гаргаад ирэхээр хүмүүс хэрхэн хүлээж авахыг мэдэхгүй юм. Эхэндээ хүмүүс шуурах л байх. Хуучраад ирэхээр нь сонирхсон хэвээрээ байх үгүйг нь ч хэлж мэдэхгүй юм.

No comments:

Post a Comment