Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, March 15, 2010

"Солиотой жүжиг"-ийн уран бүтээлчид

“Солиотой жүжиг”-ийн дөрвөн уран бүтээлч “Гэгээн Муза” наадамд нэр дэвшжээ.
Тэгвэл эдгээр уран бүтээлчдийн хоёртой ярилцсан юм.


http://www.bolod.mn/Upload/news/erkhembayar666.jpghttp://iti-mongolia.org/Images/2008/Tuvshin.JPG






Г.Эрхэмбаяр: Урлагийн тэнгэр харж үзэж байна даа
 
http://www.bolod.mn/Upload/news/erkhembayar666.jpg 
 
Өнгөрсөн жил “Гэгээн Муза” гардуулах ёслолын тайзнаас “Охин тэнгэр” хүртэж байсан залуу жүжигчин Г.Эрхэмбаяр маш хурдтайгаар өсч яваа залуу жүжигчин билээ. Тэрбээр уран бүтээлийн олз омог ихтэй байгаагаа баталж Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан. Харин одоо “Солиолтой жүжиг”-ийн эмчийн дүрээр “Гэгээн Муза” наадамд нэр дэвшжээ.

-Та сүүлийн үед их одтой явж байна шүү.
-Урлагийн тэнгэр л харж үзэж байгаа нь тэр.

-Энэ жил дахиад нэр дэвшлээ. Шагнал авах найдлага хэр байна?
-Өнгөрсөн жил санаандгүй байж байгаад тэр хүндтэй шагналыг авчихсан. Харин энэ жил нэг их найдахгүй л байна. Учир нь орон нутгийн зургаан ч театрын уран бүтээлчид “ирж” байгаа. Хэн нь ямарыг мэдэхгүй болохоор өөрийгөө тэдэнтэй харьцуулж чадахгүй юм даа. Гэхдээ ямар ч бөх унана гэж барилддаггүй шүү дээ.


Ч.Түвшин: Хүмүүсийн лаазалсан сэтгэлгээг чөлөөлөхийн төлөө
 
http://iti-mongolia.org/Images/2008/Tuvshin.JPG
Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин найруулагч энэ жилийн “Гэгээн Муза” наадамд  хоёр жүжгээр нэр дэвшиж байгаа. Нэг нь “Солиолтой жүжиг”, нөгөөх нь Архангай аймгийн хөгжимт драмын театрын бүтээл “Юу хүсч байгаагаа мэдэх үү” жүжиг юм.

-Энэ жилийн “Гэгээн Муза” наадамд хоёр бүтээлээр нэр дэвшсэн хүн танаас өөр байхгүй.
-“Солиолтой жүжиг” бол Краснагоров хэмээх том төслийн жүжиг байгаа юм. Энэ бол уран бүтээлч хүний хийхийг хүсдэг “ажлууд”-ын нэг нь. Би ч гэсэн энэ мундаг хүний жүжгийг зориглон найруулсандаа баярлаж явдаг юм. Харин “Юу хүсч байгаагаа мэдэх үү” жүжгийн зохиолыг би өөрөө бичсэн.

-Энэ жүжгийг зөвхөн Архангай аймгийн театрт тоглосон. Юуны тухай өгүүлсэн бүтээл вэ?
-Жүжигт маань хүмүүс амьдралаас юу хүсдэг, тэдний амьдралын зорилго юу юм бэ гэдгийг үзүүлэх гэж зорьсон. Бид өөрсдийнхөө амьдралыг шорон болгоод байгаа юм шиг санагддаг. Өөрсдийнхөө зохиосон янз бүрийн хэрэглээнд боогдож амьдарч байна. Хүний мөн чанар хэчнээн гэнэн цайлган, ариун байдаг гээч. Нэгнийхээ энэ эмзэгхэн зүйл рүү битгий нулимаач ээ гэж хүмүүст хэлэх гэсэн юм. Ер нь ямарваа уран бүтээл хүний дотоод сэтгэлийн хөндүүрийг сэдрээхэд оршдог. Би хүмүүсийн лаазалсан сэтгэлгээг чөлөөлөхийн төлөө энэ зохиолоо бичсэн.

-Яагаад энэ жүжгээ Архангайн театрт тавьсан юм бэ?
-Энэ жил Архангай аймгийн театр 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Ичихорлоо гуайн нэрэмжит театр болж байгаа юм. Үүнийгээ тохиолдуулан Драмын урлагийн төрлийг сэргээхээр ажиллаж хэд хэдэн драмын жүжиг амьлууллаа. Харин би Улиам Шекспирийн “Эндүүрлийн паян”, Д.Мөнхтуяагийн “Битгий яваач” жүжгийг найруулсан юм.

-Та УДЭТ-ийн жүжигчидтэй ажилладаг хүний хувьд Архангай аймгийн жүжигчдийн ур чадварыг юу гэж тодорхойлмоор байна?
-Тэндэхийн жүжигчид мөн л ялгаагүй мэргэжил эзэмшсэн жүжигчид. Тэдний хүчээр Архангайн театр одоо “бүтэн” болсон байгаа. Хамгийн гол нь нэгэн зүгт харж ажиллаж чадаж байгаад нь талархмаар байгаа юм. Нэг жүжиг бүтээхэд л манаач, жолооч, дуучин, бүжигчид гээд л театрт ажилладаг бүх хүн жүжгийн баг болж чаддаг шүү.

-Энэ жил орон нутгаас долоон жүжиг нэр дэвшиж байгаа юм билээ...
-Мэргэжлийн үнэлэмж сэргэж байна гэж бодож байгаа шүү. Энэ олон театруудын хооронд өрсөлдөөн болно гэдэг чинь яах аргагүй аз завшаан.

-Танд амжилт хүсье, “Гэгээн Муза”-г атгах болтугай...
-Ахдаа амжилт хүсэх хэрэггүй. Шагнал энэ тэр хөөцөлдөх гэж уран бүтээл туурвиагүй юм чинь...

-Тэгвэл таныхаар амжилт гэж юу юм бэ?
-Санаснаа биелүүлсэн маань амжилт шүү дээ. Архангай аймгийн театр хөл дээрээ босч чадлаа, Краснагоровын долоон жүжгээс инээдмийн төрлөөр бүтээсэн энэ жүжиг маань “Гэгээн Муза” наадамд нэр дэвшлээ. Харин шагнал авна гэдэг үнэлэмж.

-Та энэ хоёр жүжигтээ сэтгэл хангалуун байна юу?
-Уран бүтээлч хүн хийсэн бүтээлдээ сэтгэл ханаж болдоггүй. Сэтгэл ханамж гэдэг чинь хүнийг ямар ч зорилгогүй болгож орхидог байхгүй юу. Тийм болохоор үргэлж өөрийгөө чамлаж байх хэрэгтэй. Тэгж байж л урагшаа алхана, хөгжиж, дэвшинэ шүү дээ.

No comments:

Post a Comment