Төмөр хочит Майк Тайсон мэргэжлийн боксын хүнд жингийн аварга. Маш олон тэмцээнд агуу ялалт байгуулж
байсан тэрбээр манай өнөөдрийн зочны сэнтийд заларч байна.
байсан тэрбээр манай өнөөдрийн зочны сэнтийд заларч байна. Үргэлж шинийг сэрж, мэдэрдэг мэргэн уншигч Таны оюуны таашаалд энэхүү блогоо "нэмэрлэж" байна. Энэхүү блогт би өөрийн ярилцлагаас сорлон, хадгалдаг билээ. 2005 оноос эхэлсэн энэ ажлаа нэлээд олон удаа завсарлаж байлаа. Улам улам дотогшоо алсарсаар байгаа оюун санаа хийгээд агуу их бүхэнд тэмүүлэх гүн гүнзгий "дурлал" минь намайг утга зохиол, яруу найраг болоод шинжлэх ухаан, далдын ертөнцийн нууц бүхэнд шимтүүлсэн. Би утга зохиол, сэтгүүл зүй гэсэн хоёр сонголтын тэг дунд нь гацсан нэгэн билээ
байсан тэрбээр манай өнөөдрийн зочны сэнтийд заларч байна.
Ямайкийн
ойрын зайн гүйгч, олимпийн гурван алтан медальтай тамирчин Усайн Сент
Лео Болт аль хэдийнэ дэлхийг алмайруулсан жинхэнэ алдартан болжээ. Тэр
бол нэг олимпод дэлхийн гурван дээд амжилт тогтоосон анхны хүн. Бас 100,
200 метрийн гүйлтэд олимп, дэлхийн аварга цолыг зэрэг эзэмшиж байгаа
цор ганц тамирчин. У.Болт одоо зөвхөн өөрийнхөө амжилтыг эвдэх л гэж
гүйдэг гээд хэлчихэж болно. Пирс Морганы энэ удаагийн зочин “Цахилгаан”
Болт юм. 
Үнэндээ Жэймс Бондын шүтэн бишрэгчид шинэ ангийн үйл явдлыг даган хуйларч, хуучин Бондууд энэ дүрийнхээ сүүдэр болж төгсдөг. Тухайлбал Шон Конори энэ сүүдрээс гарах гэж 10 жилийг зарцуулсан бол Тимоти Далтон, Рожер Мурын карьер кинотойгоо хамт дууссан юм. Гэсэн ч Рожер Мурыг харсан хэн боловч түүнийг Бонд л гэдэг. Тэр одоо 85 настай.
Хамгийн үнэнч шүтэн бишрэгчийг фанат гэдэг. Тэгвэл фанат гэдэг үг танд хэнийг санагдуулдаг вэ. Надад лав хамгийн түрүүнд Жимми Жамп, Кенан Кахил хоёр л санагдаад байна. Тэд энэ дэлхийн хамгийн алдартай шүтэн бишрэгчид. Магадгүй тэднийг дурлалдаа үнэнч хүмүүс гээд хэлчихэж болох юм. Шүүмжлэгчид энэ тухайд, “Эхлээд тэднийг хүчтэй дурлал нь галзуу зүйл хийхэд хүргэдэг. Харин дараа нь тэд нэр хүндээ батлахын тулд жинхэнэ фанат гэдгээ хадгалан үлддэг” хэмээн бичдэг юм. Энэ дүгнэлт ортой ч байж мэднэ. Уншигч танд хамгийн алдартай хоёр фанатын тухай сонирхуулья. Дэлхий даяарших тусам фанатуудын эгнээ тэлж буй. Гэхдээ одоохондоо хэн ч тэдэн шиг алдартай болж чадаагүй байна.
Цагаан, цагаан. Бас дахиад л цагаан.
Нэлийсэн их гуниг. Өвөл. Цан савссан гудамжууд, цасыг ханз татан хаясан
гутлын мөрүүд. Өвөл. Хамгийн гунигтай дууг өвөл дуулж, хамгийн халуун
амьсгалыг өвөл л би мэдэрдэгсэн. Бодолд минь л эгшиглэх ганцхан аялгууг
бодит болгож чадаагүй хүн төрөлхтөн миний тэсвэрлэдэгг үй тэсгим
хүйтнээр даарахыг мэдэлг үй алхахыг өдөр бүхэн харах минь хачин аймаар
мэдрэмж юм. Сүүдэр мэт гэтэн яваа энэ мэдрэмждээ дург үйлхэн гэртээ
бүгэх минь олширсоор л... Бишрэн шүтэх донг минь даанч ихээр сэдрээдэг
энэ улирал намайг өөр өөс минь хөндийрүүлэх хүчирхийлэгч юм. Бас бодит
үнэнийг дэлгэн үзүүлэх тайз. Энэ тайзнаас би өөрийг өө үзээд, бусдыг
үнэлмээр болдог.
УИХ-ын
гишүүн З.Баянсэлэнгэ, Л.Эрдэнэчимэг болон Хүн амын хөгжил, нийгмийн
хамгааллын яамны Ахмад настан хариуцсан мэргэжилтэн М.Балжмаа, Эрүүл
мэндийн яамны Эмнэлгийн тусламж бодлого зохицуулалтын хэлтсийн дарга
Д.Мөнхбат нар сэтгүүлчдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Баянголын
аманд байрлах Улсын асрамжийн газарт зочиллоо.
Хонконгийн
тэргүүн баяны нэг болох Сесиль Чао өөрийн үзэсгэлэнт охинтой гэрлэх
“танихгүй” эрд 65 сая доллар өгөхөө амлажээ. Орон орны ганц бие
эрчүүдийг догдлуулсан энэ этгээд зар Хонконгийг зорих эрэгтэй жуулчдын
тоог гэрлийн хурдаар өсөж байгаа.
Хэдэн жилийн өмнө юм дээ, “Тархан
суурьсшсан монголчууд” хэмээх
нэвтрүүлгийг үзээд, нэг их догдолж билээ. Тухайн үед 800 жилийн тэртээх он
тоололд элэг нэгтнүүдээсээ тасарч, хилийн чинадад зутруухан аж төрж буй
ядруухан монголчуудынхаа тухай телевизийн дэлгэцээр үзэж суухдаа нулимс
унагасан над шиг хүн олон байх. Учир нь өвөг дээдэс маань 800 жилийн тэртээ 40
гаруй улсыг (багаар
бодоход 40 сая гаруй хавтгай дөрвөлжин газарj
) захирч, нийгэм соёлын эргэлт шинэчлэлүүдийг хийж байжээ. Гэсэн ч тэднээс
үлдсэн үр ач, хүүхдүүд нь өдгөө бууриа сэлгэлгүй цус нэгтнүүдээ дурссаар л суудаг
аж. Тархан суурьшсан монголчууд хэмээн нэрлэгдэх эдгээр хүмүүс цагаан сараараа
бидний л тухай ярьж, “Тэнгэрийн монголчууд” (тэд биднийг тэнгэрийн монголчууд гэдэг) өдий хэр нь морио
унаж, байлдан дагууллаа үргэлжлүүлсээр яваа хэмээн төсөөлдөг юм билээ.
Зураг урлалын хорооны анхны долоогийн нэг гэдгээр нь таних хүн олон.
Өдий хэр нь зурсаар суудаг энэ хүн нэгэнтээ “Хүн хөгшрөхөөрөө мартагддаг
талтай” хэмээн санаашрангуй хэлсэн. Энэ үгийг нь гэнэтхэн санаад,
түүнтэй уулзахаар очсон юм. Учир нь тэр огт мартагдаагүй хүн юм.

Хог
хаясан хүнийг “Та юмаа унагаачихлаа” гэдэг үгээр ичээж байя гэж цахим
ертөнцийнхөн “тохиролцсон” билээ. Энэ сайхан уриалгыг дэмжиж, хог хаяж
буй хүмүүст дамжуулахад муухай харах хүн олон байлаа. Бас “Уучлаарай”
гэж хэлээд хогоо авч явах хүн ч олон таарсан шүү. Харин нэг удаа
халааснаасаа цаас цувуулан хаяж байгаа хүнд энэ үгээ хэлээд,
төсөөлмөөргүй хариу сонсдог юм байна. “Чамд хэрэгтэй бол түүгээд ав л
даа” гэж хэлсэн тэр хүнийг хараад үнэхээр цочирдох шиг боллоо. “Би хүүхдийн 200 орчим дуу зохиосноос 30 нь хит болсон” гэж ярих эрхмийг Ч.Алтансүх гэдэг. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэцэрлэгийн дуу хөгжмийн багш түүнийг тус дүүргийн урлагийн үзлэгийн “бамбай” ч гэж хэлж болно. Үнэндээ манай хүүхдийн дуунуудыг бүгдийг нь нилүүлээд ч 200 хүрэхгүй гэж ярих хүн бий. Гэтэл ачир дээрээ бид хүүхдийн дуунд нэг их анхаарал хандуулдаггүй бололтой. Харин Алтансүх багшийн хэлснээр одоо болтол хүүхдэдээ “Маамуу нааш ир”, “Жижигхэн гацуурхан”, “Чигчийхэн чинээ биш ээ” дууг зааж өгч байгаа томчууд маань бяцхан үрсээ шинэ хэмнэлд татагдаж байгааг тэр бүр анзаардаггүй гэнэ. Түүний хэлсэн үгийг батлах гэсэн мэт “Рок жимс” хамтлагийн хүүхдүүд бидэнд “Гараа угаая” дууг жинхэнэ рок, попын хэмнэлээр дуулж үзүүллээ. Өхөөрдөм жаахан хүүхдүүд дуу бүхнээ хөдөлгөөнтэй нь хамт цээжилсэн нь үнэхээр сэтгэл хөдлөм байсан шүү.
http://mongolnews.mn/i/27939