Мансуурам
нил хар шөнөөр танихгүй хөлийн чимээ одод шиг л түгдэг сэн. Аль
хэдийнэ танил болсон тэр чимээнд түүртээд унтаж чаддаггүй юм. Дөтөлж
яваа алхаа ямар гутлынх вэ гэдгийг аньсан нүдэндээ төсөөлнө. Элэгдсэн
гутлын чимээ, цоо шинэ өндөр өсгийтийн хөнгөн товшилт. Яг л юм ярьж
байгаа мэт тов тодхон алхаатай хүмүүс ч бий. Тэр хүмүүс цонхны минь
доор ямар мөр үлдээснийг харах юмсан гэж тэсэлгүй ихээр хүснэ. Орой бүр
үүдэнд минь ирж зогсоод, орж ирдэг болох тэр нэгэн алхаа ямар байхыг
дүрслэхийг хичээнэ. Унтахдаа хөг жим сонсдоггүй шалтгаан минь ердөө л
энэ. Тэгээд л үл таних хүмүүсийн алхаа бодол дундуур минь туучихыг
анирдсаар үүр цайлгадагсан. Өглөө эрт хөшгөө ярахад ядруухан өндийх нар
шиг хув хуучин хүмүүс, яриад яриад дуусмааргүй тийм гүн харцнууд хаа
нэг тийшээ яарч явна. Танихгүй хүмүүст би хамгаас дуртай.
Удам
дамжсан уран бүтээлчидтэй ярилцахад үргэлж сонирхолтой байдаг. Учир нь
тэд өөрийн ажиллаж буй салбарынхаа тухай ярихдаа хэд хэдэн хүнийг
төлөөлдөг билээ. Тэгвэл кино урлагийн талаар гурван хүний өмнөөс ярьж
чадах хүнийг өнөөдрийнхөө зочноор урилаа. Тэр бол кино зохиолч Ч.Гомбын
ач хүү З.Батбилэг. Бид түүнийг кино найруулагч, сэтгүүлч Г.Золжаргалын
хүү гэдгээр нь илүүтэй мэднэ. Ер нь “Нэртэй хүний зүстэй хүү” байх
амаргүй. Аав нь, өвөө нь хэдийчинээ мундаг байна, хүүгийнх нь шалгуур
төдийчинээ өндөрсөнө. Тэр өндөр шалгуурт бүдрэхгүйн тулд, дэргэдээ
байгаа тод “од”-ны гэрэлд бүдгэрэхгүйн тулд илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй
ч гэдэг. Энэ л жимээр манайхны олон уран бүтээлч алхаж буй. Тэдний нэг
нь З.Батбилэг. Тэр ч бас өөрийнхөө дотор буй өөр нэгэн гэрлийг үзэгчдэд
харуулахаар зорьж яваа залуу уран бүтээлч билээ.




Ярилцлагад
маань тавтай морил, үзэгчид ээ. Миний өнөөдрийн зочин илэн далангүй,
хөгжилтэй, либерал үзэлтэн, Бүгд найрамдах Алек Болдуин. Бид бие биенээ
эртнээс мэдэх ч ярилцлагын танхимд уулзаж байсан удаагүй билээ. Түүнийг
бид 2006 онд гарч байсан “30 рок” шоуны Жак Донагийн дүрээр илүү сайн
мэдэх юм.
байсан тэрбээр манай өнөөдрийн зочны сэнтийд заларч байна.
Ямайкийн
ойрын зайн гүйгч, олимпийн гурван алтан медальтай тамирчин Усайн Сент
Лео Болт аль хэдийнэ дэлхийг алмайруулсан жинхэнэ алдартан болжээ. Тэр
бол нэг олимпод дэлхийн гурван дээд амжилт тогтоосон анхны хүн. Бас 100,
200 метрийн гүйлтэд олимп, дэлхийн аварга цолыг зэрэг эзэмшиж байгаа
цор ганц тамирчин. У.Болт одоо зөвхөн өөрийнхөө амжилтыг эвдэх л гэж
гүйдэг гээд хэлчихэж болно. Пирс Морганы энэ удаагийн зочин “Цахилгаан”
Болт юм. 




УИХ-ын
гишүүн З.Баянсэлэнгэ, Л.Эрдэнэчимэг болон Хүн амын хөгжил, нийгмийн
хамгааллын яамны Ахмад настан хариуцсан мэргэжилтэн М.Балжмаа, Эрүүл
мэндийн яамны Эмнэлгийн тусламж бодлого зохицуулалтын хэлтсийн дарга
Д.Мөнхбат нар сэтгүүлчдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Баянголын
аманд байрлах Улсын асрамжийн газарт зочиллоо. 

Хонконгийн
тэргүүн баяны нэг болох Сесиль Чао өөрийн үзэсгэлэнт охинтой гэрлэх
“танихгүй” эрд 65 сая доллар өгөхөө амлажээ. Орон орны ганц бие
эрчүүдийг догдлуулсан энэ этгээд зар Хонконгийг зорих эрэгтэй жуулчдын
тоог гэрлийн хурдаар өсөж байгаа. 


Зураг урлалын хорооны анхны долоогийн нэг гэдгээр нь таних хүн олон.
Өдий хэр нь зурсаар суудаг энэ хүн нэгэнтээ “Хүн хөгшрөхөөрөө мартагддаг
талтай” хэмээн санаашрангуй хэлсэн. Энэ үгийг нь гэнэтхэн санаад,
түүнтэй уулзахаар очсон юм. Учир нь тэр огт мартагдаагүй хүн юм. 

Хог
хаясан хүнийг “Та юмаа унагаачихлаа” гэдэг үгээр ичээж байя гэж цахим
ертөнцийнхөн “тохиролцсон” билээ. Энэ сайхан уриалгыг дэмжиж, хог хаяж
буй хүмүүст дамжуулахад муухай харах хүн олон байлаа. Бас “Уучлаарай”
гэж хэлээд хогоо авч явах хүн ч олон таарсан шүү. Харин нэг удаа
халааснаасаа цаас цувуулан хаяж байгаа хүнд энэ үгээ хэлээд,
төсөөлмөөргүй хариу сонсдог юм байна. “Чамд хэрэгтэй бол түүгээд ав л
даа” гэж хэлсэн тэр хүнийг хараад үнэхээр цочирдох шиг боллоо.



.jpg)


