Хүйтэн өвлийг дулаацуулах зүйл хөршгүй халуун сэтгэлээс өөр юу сан билээ. Хэн нэгний халуун дулаан үгсийн илчинд бид бүлээцэж, хөг эгшиг нь хөлийн алхаатай нийлэх сайхан хөгжмийн хэмнэлээс илч авч, хагацалд тэврүүлээд шатаж үлдэхдээ ч үнс нурамд хувилдаггүй халуун дотно зүрхнийхээ цохилох хэмнэлээр өдөр өдрийг шинээр харж явна. Энэ л шинэ өдрүүдэд хань болдог, магад өнөөдрийнх шиг ийм л хүйтэн өдрүүдийг давж гарах эрчим хүчийг агуулсан дуу таны плэйлистэд байна уу. Миний чихэвчээр лав “Draconian”, “Lacuna Coil” бас миний үнэлж барамгүй эрдэнэ мэт Akira Yamaoka-гийн бүтээлүүд тасралтгүй хангинаж байна. Бас Чойжоогийн нэг дуу. Хөнгөхөн гунигтай, тэгсэн хэрнээ эмх замбараагүй бодол тээж, санаашралыг минь саринуулдаг нэг дуу.
“Мэднесс”
хамтлагийн “Colors of us” цомогтой хамт энэ өдрийг эхлүүллээ.
Өчигдөрхөн хэвлэлтээс ирсэн энэ цомогт танил юм шиг аялгуутай хэрнээ цоо
шинэ бүтээлүүд бий. Яг одоо би “Цэл залуухан моддын доор дурлалт хосууд
тэврэлдэн, үнсэлцэнэ. Зун цаг” гээд л дуулж байна. Энэ бол Б.Цацралын
зохиосон шинэ ая.
16
жил “Нисванис”-ийн гоцлол гитарчин байсан энэ хүн “Мэднесс” хамтлагт
нэгдээд бүтэн жил өнгөрчихжээ. Юу түүнийг өөр хэмнэл рүү “урвуулсныг”
мэдэх гэсэн хүсэл маань намайг Б.Цацрал руу хөтлөв. Бас энэ сарын 22-нд
“I loft function house”-д болох “Мэднесс” хамтлагийн тоглолтын талаар
шалгаах зүйл ч байсан юм. Ярилцлагын эзэн маань тоглолтондоо бэлтгээд
тун завгүй байлаа.















Ярилцлагад
маань тавтай морил, үзэгчид ээ. Миний өнөөдрийн зочин илэн далангүй,
хөгжилтэй, либерал үзэлтэн, Бүгд найрамдах Алек Болдуин. Бид бие биенээ
эртнээс мэдэх ч ярилцлагын танхимд уулзаж байсан удаагүй билээ. Түүнийг
бид 2006 онд гарч байсан “30 рок” шоуны Жак Донагийн дүрээр илүү сайн
мэдэх юм.
байсан тэрбээр манай өнөөдрийн зочны сэнтийд заларч байна.
Ямайкийн
ойрын зайн гүйгч, олимпийн гурван алтан медальтай тамирчин Усайн Сент
Лео Болт аль хэдийнэ дэлхийг алмайруулсан жинхэнэ алдартан болжээ. Тэр
бол нэг олимпод дэлхийн гурван дээд амжилт тогтоосон анхны хүн. Бас 100,
200 метрийн гүйлтэд олимп, дэлхийн аварга цолыг зэрэг эзэмшиж байгаа
цор ганц тамирчин. У.Болт одоо зөвхөн өөрийнхөө амжилтыг эвдэх л гэж
гүйдэг гээд хэлчихэж болно. Пирс Морганы энэ удаагийн зочин “Цахилгаан”
Болт юм. 




УИХ-ын
гишүүн З.Баянсэлэнгэ, Л.Эрдэнэчимэг болон Хүн амын хөгжил, нийгмийн
хамгааллын яамны Ахмад настан хариуцсан мэргэжилтэн М.Балжмаа, Эрүүл
мэндийн яамны Эмнэлгийн тусламж бодлого зохицуулалтын хэлтсийн дарга
Д.Мөнхбат нар сэтгүүлчдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Баянголын
аманд байрлах Улсын асрамжийн газарт зочиллоо. 

Хонконгийн
тэргүүн баяны нэг болох Сесиль Чао өөрийн үзэсгэлэнт охинтой гэрлэх
“танихгүй” эрд 65 сая доллар өгөхөө амлажээ. Орон орны ганц бие
эрчүүдийг догдлуулсан энэ этгээд зар Хонконгийг зорих эрэгтэй жуулчдын
тоог гэрлийн хурдаар өсөж байгаа. 


Зураг урлалын хорооны анхны долоогийн нэг гэдгээр нь таних хүн олон.
Өдий хэр нь зурсаар суудаг энэ хүн нэгэнтээ “Хүн хөгшрөхөөрөө мартагддаг
талтай” хэмээн санаашрангуй хэлсэн. Энэ үгийг нь гэнэтхэн санаад,
түүнтэй уулзахаар очсон юм. Учир нь тэр огт мартагдаагүй хүн юм. 

Хог
хаясан хүнийг “Та юмаа унагаачихлаа” гэдэг үгээр ичээж байя гэж цахим
ертөнцийнхөн “тохиролцсон” билээ. Энэ сайхан уриалгыг дэмжиж, хог хаяж
буй хүмүүст дамжуулахад муухай харах хүн олон байлаа. Бас “Уучлаарай”
гэж хэлээд хогоо авч явах хүн ч олон таарсан шүү. Харин нэг удаа
халааснаасаа цаас цувуулан хаяж байгаа хүнд энэ үгээ хэлээд,
төсөөлмөөргүй хариу сонсдог юм байна. “Чамд хэрэгтэй бол түүгээд ав л
даа” гэж хэлсэн тэр хүнийг хараад үнэхээр цочирдох шиг боллоо.