Үргэлж шинийг сэрж, мэдэрдэг мэргэн уншигч Таны оюуны таашаалд энэхүү блогоо "нэмэрлэж" байна. Энэхүү блогт би өөрийн ярилцлагаас сорлон, хадгалдаг билээ. 2005 оноос эхэлсэн энэ ажлаа нэлээд олон удаа завсарлаж байлаа. Улам улам дотогшоо алсарсаар байгаа оюун санаа хийгээд агуу их бүхэнд тэмүүлэх гүн гүнзгий "дурлал" минь намайг утга зохиол, яруу найраг болоод шинжлэх ухаан, далдын ертөнцийн нууц бүхэнд шимтүүлсэн. Би утга зохиол, сэтгүүл зүй гэсэн хоёр сонголтын тэг дунд нь гацсан нэгэн билээ
Tuesday, June 29, 2010
Хөгжмийн утас амраадаггүй ТУУРАЙН ТӨВӨРГӨӨН
Monday, June 28, 2010
"Дэлхийн цээжнээ орших элгэн нутгийн гийчид"
"Туурайн төвөргөөн" олон улсын шинэ хөгжмийн наадмаар овоглосон аялагчид Хэнтий аймаг, Хэрлэнгийн хөдөө арал, Аварга тосон рашаан гэсэн чиглэлээр явж, тав хоногийн турш хөгжимдөөд ирлээ. ХБНГУ, Бельги, Дольш, Индонез, Швейцарь орноос ирсэн хөгжимчид 39 хэмийн халуунд хөгжим тоглож, шинэ аялгуу "сэдэж" байгаа нь урлаг гэгч хаа нэгтээгээс ундардаг болохыг сануулна. Тиймдээ ч тус наадмын зохион байгуулагчид “Морин туурайгаар дэлхийн талыг бөмбөрдөж байсан монголчууд хөгжмийн эгшигээр байгаль дэлхийг бөмбөрдөх цаг болжээ” хэмээн ярих нь бий.
Tuesday, June 8, 2010
Tuesday, May 25, 2010
П.Одгэрэл: Энэ тэмцээнийг би уран бүтээл гэж нэрлэмээр байна
Э.Балжинням: Сүхбаатарын талбайд ч хөлбөмбөгийн дэлгэц байрлуулахыг үгүй гэхгүй
Monday, May 24, 2010
Ц.Сумъяахүү: Японы хөгжил Манга-наас хамаардаг
Saturday, May 22, 2010
Амай: Би нэг нууц хэлье, Монгол орон хамгийн сайхан нь
69 орноор аялахад дөрвөн жил, зургаан сар зарцуулсан тэрбээр өөрийгөө дэлхийг тойрсон гэж ярихыг хүссэнгүй. Харин, “Би бүх газрын тухай бичиж, тэмдэглэхийг хүсээгүй ээ. Миний очиж үзээгүй олон газар үлдсэн. Тэр бүхнийг өөр монгол залуу нээгээсэй гэж хүсэж байна. Би ганцаараа аялаад, бүх улс орныг дуусгачихаж болохгүй ш дээ гэж бодсон” гэж ярьж байлаа. Амай Монголд ирээд, анх удаа сонинд ярилцлага өгч байгаа нь энэ…
Wednesday, May 12, 2010
Амайгийн эх орондоо ирэх болсон зургаан шалтгаан
Дэлхийг тойрох аялалд гарсан Амай эх нутагтаа хөл тавилаа. 2005 оны арваннэгдүгээр сард хилийн дээс алхсан тэрбээр дөрвөн жил зургаан сарын турш 69 орноор аялсны эцэст өчигдөр Монголдоо ирлээ. Амай аян замын тэмдэглэл хөтөлж байсан тул түүнтэй хамт дэлхийг тойрсон уншигчид бий. Тэгвэл Амай хамгийн сүүлд блог дээрээ “Би Монгол руу гарахдаа бүх мөнгөө төгрөгөөр солиулаад, хэтэвчиндээ нэг юань үлдээсэн. Дээр нь “миний аяллын хамгийн сүүлчийн гадаад мөнгө” гэж бичээд, хадгална хэмээн бичжээ. Амайгаас ярилцлага авах гэж хамт яваа найзтай нь утсаар холбогдсон боловч утасны сүлжээ унаад байсан тул бидний яриа тасарлаа. Тэд одоо Сайншандад яваа. Амай одоо эх орныхоо өнцөг булан бүрт аяллаа үргэлжлүүлэхээр зэхээд байна.Тиймдээ л энэ бямба гаригт нийслэлийн төв талбайд айлчлах нь хойшлогдсон. Энэ талаар зохион байгуулагч Б.Тодролоос лавласан юм.
Thursday, April 22, 2010
Г.Намсрайноров: Миний зорилго дан өгсүүр замтай
Хонгор чамд минь дуулан жиргэж хүргээ юм болвуу” гэсэн танил аялгууг телевизээр олон удаа сонсоод дуучин Г.Намсрайновров бие даасан тоглолтоо хийх нь гэж таамагласан юм. Үнэхээр энэ таамаг маань оновчтой байсан бөгөөд тэрбээр энэ сарын 10-нд Бөхийн өргөөний тайзнаас үзэгчидтэй уулзах гэнэ. Тиймдээ л энэ дууг амьлуулсан уран бүтээлчтэй уулзахаар бөхийн өргөөний зүг алхлаа. Бөхийн өргөөний дэргэдэх шар өнгөтэй гэрт ороход хар парьтотой залуухан эр намайг угтсан нь дуучин Намсрайноров байсан юм. Төв аймгийн Өндөр ширээт сумын уугуул энэ хүн санасныг бодоход залуухан хүн байсан тул ярилцахад ч хялбар байв. Ингэж хэлэх учир нь Намсрайноров намайг “автомат хариулт”-аар огтхон ч залхаагаагүй билээ. Бидний яриа түүний машинд өрнөсөн юм.

Saturday, April 17, 2010
Wednesday, April 14, 2010
Урьд нь хэзээ ч энд ТӨРӨӨГҮЙ, БАЙГААГҮЙ юм шиг
2010-04-14 17:14
Газар шүргэсэн урт цагаан даашинз тай охин шөнийн хотоор алхаж явааг хараад гайхаж байлаа. Нүд унахгүй байхын аргагүй сайхан д а а ш и н з т а й охи ныг би ингэж анх харсан юм. Түүнийг Мөөнөө гэдэг. “Дэлхийд алдартай Долче Габанна, Диорын загварын ордонд ажиллахаас илүү дуртай хамтлаг, д у у ч д ы н х а а хувцсыг урлах нь сайхан санагддаг” гэж ярихдаа жаахан охин шиг инээмсэглэсэн юм. Хэн ч түүнийг хараад 23 настай гэж хэлэхгүй л болов уу. Учир нь тэр инээмсэглэл шигээ жаахан охины дүртэй билээ. Мөөнөөгийн бодол санаа, уран бүтээлийнх нь хэв маяг бусад дизайнеруудаас нэг л онцгой. Зэрвэсхэн харахад ч нүдэнд өртөх цаанаа л чамин, этгээд загварууд түүнийх. “Өөрийн сонсдог хөгмөө загварууддаа шингээдэг гэхийг” нь сонссоны дараа түүний урласан хувцаснаас ямархан нэг хүчтэй хөгжим мэдрэгдэх шиг болсонсон. Тэр өөрөө ч бүтээлээсээ алгагдах зүйлгүй онцгой нэгэн гэдгийг энд онцолмоор байна. Этгээд хувцаслалт, содон дүр төрх нь түүний эрх чөлөөт амьдралыг улам л чимдэг юм. Мөөнөөг залуу уран бүтээлч гэхээсээ илүүгээр өсөх ирээдүйтэй дизайнер гэж тодорхойлбол онох болов уу…
Мартагдсан “Мadness” Дуу шигээ гоё залуу

Tuesday, April 13, 2010
Рагу: Монголчууд дууны эффект, цуурайнд дуртай
"Universe best songs 2010" тэмцээний шүүгч Рагутай уулзахаар "Prosound" студид зочиллоо. Ногоон модон хаалга нь их зузаан тул дуу чимээ нэвтрүүлдэггүй гэнэ. Түүнийг "Дэв" киноны дууг бичиж байхад нь очсон минь энэ. Рагу монголоор давгүй ярьчихдаг хэдий ч өөрийгөө буруу илэрхийлэхээс эмээж байгаагаа нуугаагүй юм. Бидний яриа англи, монгол болон дохио зангааны хэлээр ийнхүү үргэлжиллээ.
Monday, April 12, 2010
“Гэгээн Муза” эзнийхээ гарт хүрмэгцээ гэгээ цацруулан гялалзана
Friday, April 2, 2010
Б.Галаарид: Хүмүүс намайг их эртний хүн гэж боддог юм
2010-04-02 19:49:22

Сэтгүүлч, зохиолч Б.Галааридаар овоглосон “Шар тэнгисийн тарчлаан” жүжгийг үзээд, “аав”-д нь талархаж суув. Тэгмэгцээ ирээдүйг зөгнөж туурвисан энэ бүтээлийг “бичсэн” хүн элсэн цөлд анхаарлын тэмдэг барьчихсан зогсоо дүр нь сэтгэлд буув. Олон жил нэртэй нь “танил” байсан болоод ч тэр үү, зүгээр л уулзмаар санагдав. Ингэж би хуучны танилтайгаа уулзах гэж байгаа юм шиг “Зууны Мэдээ” сонины зүг яаран алхсан юм. Тэрбээр энэ сонины ерөнхий эрхлэгчийн албыг хашдаг юм.
Wednesday, March 31, 2010
Т.Төгсөө: Монголчууд мюзикл хийсэн гэж ярих болоогүй
Театр судлаач Батсайхан: Театр гэдэг чинь нийлмэл урлаг
Tuesday, March 30, 2010
Ц.Төмөрбаатар: Бид жүжгийнхээ орчинд үзэгчдийг дагуулж очдог
Хятадын зохиолч Цо Юугийн зохиолоор бүтээсэн энэ жүжгийг “Х Түц” хамтлаг тайзнаа амилуулахдаа, “Манай жүжигт туслах дүр байхгүй, бүгд гол дүр” хэмээн ярьж байсан юм. Үнэхээр л энэ жүжгийн дүр бүхэн “тод” байлаа. Эднээс Жоу Фу Яны дүрийг бүтээсэн Ц.Төмөрбаатар гуайг онцолж цөөн хором ярилцсанаа хүргэе.
Monday, March 29, 2010
“Хунт нуур”-ын тусгал дахь "Хүн-Хунгууд"
Sunday, March 28, 2010
Эсмеральдагийн зүрх монголоор цохилохыг анирдлаа
“Шилдэг тайзны зураач” номинацд нэр дэвшсэн: Т.Ганхуяг
“Шилдэг эмэгтэй гол дүр” номинацд нэр дэвшсэн: У.Уранчимэг, Г.Отгонцэцэг
“Шилдэг эрэгтэй гол дүр” номинацд нэр дэвшсэн: Г.Эрхэмбаяр, Г.Амгаланбаатар, С.Болд-Эрдэнэ
“Парисын дарь эхийн сүм” жүжгийн уран бүтээлчидтэй ярилцах гэж олон хоног Драмын театрыг зүглэхдээ жүжгийн бэлтгэл, зураг авалт, бүжиг дэглэлт, оройн тоглолт зэрэг ар араасаа цуварсан их ажлын дундуур бидний яриа ийнхүү өрнөсөн юм.
Буржгар үс, ягаан цув. Бодлогошронгуй хэрнээ гэнэн харц. Хэзээ ч юм төсөөлөлд минь байсан тэр л Эсмеральдаг У.Уранцэцэг бүтээжээ. Нүдээрээ "Яагаад" гэж асуух шиг цоо ширтэнэ. Харцаараа шатаана... Харин Г.Отгонцэцэг миний огт мэдэхгүй Эсмеральда байлаа. Хүүхдэрхүү инээд, урин дуудах шиг харц нь намайг тайзны зүг хөтөллөө. Гоо үзэсгэлэнгийн билэгдэл болсон Эсмеральда магад ийм л охин байсан болов уу гэж шүүрс алдмаар гээч... Ингэж би тэс өөр араншинтай хэдий ч Эсмеральдатай тун адилхан хоёр бүсгүйтэй танилцлаа.
Saturday, March 27, 2010
Музагийн “хүүхдүүд” шилдгээ тодрууллаа
Monday, March 22, 2010
Айсуй цахилах “АЯНГЫН БОРОО”
“Х Түц” хамтлагийн бүтээсэн энэхүү эмгэнэлт уянгын жүжгийн найруулагч Н.Найдандорж болон жүжигчин Одончимэг Пан Игийн дүрээр, Ц.Төмөрбаатар Жоу Фу Яны дүрээр, Б.Нарансолонго Си Фан Игийн дүрээр, Т.Бархүү Жоу Пиний, Л.Баттулга Лу Гуйн дүрээр, С.Сарантуяа Ши Пиний дүрээр “Гэгээн Муза” наадамд нэр дэвшжээ. Нэг жүжгээс ийм олон уран бүтээлч нэр дэвшиж байгаа нь энэ уран бүтээлийн чанар чансааг илтгэх үзүүлэлт билээ. Хэрэв та энэ жүжгийг үзэж амжаагүй бол энэ сарын 2-нд драмын театрыг зориорой. “Гэгээн Муза” наадамд зориулан дахин нэг удаа тоглох гэж байгаа юм билээ.
Saturday, March 20, 2010
Гэгээн Муза 2009 наадмын зохион байгуулагчид
“Өчигдөр, өнөөдөр, маргааш гэсэн гурван цагын хэлхээсийг “атгаж” суудаг ажилтай” гэж ярих энэ хүн бол Драмын Эрдмийн театрын захирал Д.Цэрэнсамбуу. Түүнд маш олон түлхүүр бий. Янз бүрийн цоож онгойлгох хэрэгтэй байдаг тул сүүлдээ “түлхүүр тааруулагч” болсон гэж ярина лээ. Драмын театрын уран бүтээлчид бүгд өөр өөрийн гэсэн цоожтой гэсэн. Тэрбээр энэ тухайгаа ярихдаа “Олон янзын араншинтай хүмүүсийг түлхүүрдэж чадвал бид бие биенээ илүү ойлгож, хэн хэндээ чин сэтгэлээсээ хандана шүү дээ” гэсэн юм. Д.Цэрэнсамбуу гуай “Гэгээн Муза” наадмыг санаачлан, зохион байгуулагчдын нэг учир тус наадмын талаар яриагаа эхлүүллээ.
Wednesday, March 17, 2010
“Алиса гайхамшгийн оронд”
“Boxoffice”-т багтсан бусад есөн киноны ашиг орлогыг нийлүүлээд ч 62 сая долларын үнэд хүрэхгүй байгааг дорх жагсаалтаас харж болно. Сонирхуулахад тус киноны хөзрийн хатны дүрийг найруулагчийн эхнэр Хелена Бонхам бүтээжээ. Харин Жони Деппийн хувьд Тим Бартонтой хамтран бүтээсэн долоо дахь кино болжээ. “Алиса гайхамшгийн оронд” зохиолыг бичсэн Льюис Керолл зөвхөн математиктай холбоотой бүтээл туурвидаг байсан гэдэг. Гэхдээ Английн хатан хаан түүнийг дуудаж, бүх бүтээлээ авчрахыг шаардах хүртэл шүү дээ. Ингэж тэр математикаас хальж, уран зохиолын ганцхан бүтээл туурвисан нь “Алиса гайхамшгийн оронд” хэмээх гайхалтай бүтээл билээ. Тэрбээр яруу найргийн олон түүвэр хэвлүүлсэн боловч хүн төрөлхтний оюун санаанд хамгийн тод үлдсэн нь Алисагийн аялал юм.
Льюис Керолл гайхамшигт зохиолынхоо санааг хүүхдүүддээ зориулан зохиодог үлгэрээсээ авсан гэдэг. Өрнийн утга зохиол судлалд 100 гаруй жилийн турш энэхүү зохиолын талаар судалж, олон төрлийн онолын санаа гарган дэвшүүлсэн бөгөөд Квантын физик онолыг судалж байгаа хүмүүсийн заавал унших номын жагсаалтад “Алиса гайхамшгийн оронд” ном байдаг юм. Уг номыг 40 жилийн өмнө Д.Алтанхуяг монгол хэлнээ хөрвүүлжээ.
Tuesday, March 16, 2010
Г.Золбоот: Эр хүнийг цаг, бөгж хоёр нь бүрэн дүүрэн харагдуулдаг

-Манай “Өнгөт инээд” хамтлагийн хамгийн сүүлийн үеийн уран бүтээл энэ нэр хүндтэй наадамд өрсөлдөж, би өөрөө нэр дэвшсэндээ их баяртай байна. Мөн хамтран ажилласан уран бүтээлчид болон нэр дэвшигчиддээ амжилт хүсье.
Monday, March 15, 2010
"Солиотой жүжиг"-ийн уран бүтээлчид
Тэгвэл эдгээр уран бүтээлчдийн хоёртой ярилцсан юм.

Sunday, March 14, 2010
Д.Энхдаваа: Гарын үзүүрээр урлах гэж олон жил сурдаг юм
Friday, March 12, 2010
“Гэгээн Муза” наадмын жил жилийн өнгө
Thursday, March 11, 2010
Найруулагч Б.Баатар: Мөнгө олохын тулд үзэгчдийг татах хэрэгтэй ш дээ


Wednesday, March 10, 2010
Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээс - “Шар тэнгисийн тарчлаан”
Найруулагч Б.Мөнхдоржийг би “Үлэмжинй чанар”, “Харц хатан” жүжгээр нь эчнээ таних юм. Тэрбээр хамгийн сүүлд хүн төрөлхтөнд “заналхийлж” буй цөлжилтийн тухай өгүүлэх “Шар тэнгисийн тарчлаан” дуулалт жүжгийг найруулсан билээ. Энэ бүтээл түүнийг “Гэгээн Муза” наадамд нэр дэвшүүлсэн. Энэ жүжигт элсийг шар тэнгис гэж нэрлээд, хэрхэн тарчилж байгаа тухай өгүүлдэг. Дэндүү хийсвэр санагдаж байгаа биз. Гэхдээ л энэ хийсвэр бодлыг найруулагч Б.Мөнхдорж тайзнаа амилуулсан юм даа.
Н.Наранбаатар: Одоо надад дэлхийн сонгодог руу “дайрах” л үлдсэн
Амгаланбаатар: Хоёр өөр цаг үеийн холбоос нь тайз юм уу даа
Бүсгүйчүүдийн хайр сэтгэлээр зугаа хийж, торгон алчуур бэлэглэдэг цэргийн жанжинг Феб гэдэг. Ёсорхуу, эрхэмсэг төрх нь хэний ч зүрхийг догдлуулах авч үнэндээ хэдхэн зоосны үнэтэйг мэдэх хүн үзэгчдээс өөр үгүй билээ. Түүний дүрийг бүтээсэн цагаан фрактай залуу “Гэгээн Муза” наадамд нэр дэвшсэн нь Г.Амгаланбаатар байлаа.
Thursday, March 4, 2010
ям: Урьд зохиосон хөгжмийг энэ цагт тохируулан найруулсан хүнийг л хөгжмийн зохиолч гэдэг
Цал буурал үстэй хэдий ч нүдэндээ галтай энэ хүн 10 орчим дуулалт жүжгийн хөгжмийн зохиол бичжээ. Ярианых нь хэмнэл огцом өндөрсөж, заримдаа сонсогдохооргүй аяархан болно. Түүний сэтгэл хэмээх хөгжмийн өнгө данга гэмээр энэ ярианд би дасаж эхэллээ. Царайных нь хувирлыг ажвал ямархан нэг чимээ хайгаад байх шиг ээ. Нүдээ аньж, нам гүмийг үүсгэнэ. Тэгснээ яг л мөрөөдлөө ярьж буй жаал шиг гараараа агаарт дүрсэлж эхэлнэ. Тэр дүрслэл нотноос огт өөр байсан тул би төсөөлөл нь зөвхөн өөрт нь сонсогддог гэж бодсон юм. Тэрбээр энэ жилийн “Гэгээн Муза” наадамд “Бодончир Сэцэн” жүжгээрээ нэр дэвшиж байгаа юм. “Юм яриад эхлэхээрээ дуусдаггүй” гэж эхлэсэн ярилцлагаасаа “Сонсогчид мэдлэг хэрэгтэй” гэсэн үгийг онцолмоор байна.
Thursday, February 18, 2010
Намсрайн Сувд: Жүжигчин гэдэг зааж болдоггүй ч сурч болдог мэргэжил
Д. Цоодол: Сэтгэл зүрхийг орчуулж болдоггүй
Wednesday, February 17, 2010
С.Сарантуяа: Урлагийн охин тэнгэрийг залах мөч айсуй
Tuesday, February 16, 2010
Театр урлагийн хөгжил дэвшилрүү ямар замаар, ямар хурдтай явж байгаагаа театрын дарга нар ярилаа
Thursday, February 11, 2010
"Парисын дарь эхийн сүм"-ийн бөгтөр
Monday, February 1, 2010
Үлгэрийн мэт өнгөлөг ертөнцийн эзэн Үл үзэгдэгч “ноён Даярга”
![[jinhene+zambraagui.jpg]](http://web.archive.org/web/20100914060927im_/https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiCJXUVxrwefnq1_NulVrg1r12_vaYHPdTAfAx8brgwxpo_INQqL6EZJzLBWNzjLcftLDxl6X9f8d_ezqMrAoIXFbOfkPIpWoxTcT9ddgRR3axfBYkji4Q-sLhSgVWN86CD1RMtUKKzw7ir/s1600/jinhene+zambraagui.jpg)
Сурталчилгааны хуудас, үзвэрийн тасалбар, номын хавтасны зургийг зурж суудаг залуугийн талаар ярихдаа сайн аав гэдгийг нь дурдах хэрэгтэй. Тэр өөрийгөө гэртээ ажилладаг гэж ярих боловч үнэндээ гэрээ урлан болгочихсон гэмээр санагдсан шүү. Цаас харандаа, зурагт хуудас “овоорсон” ширээнээс нь л түүний уран бүтээл төрдөг. Тэрбээр хүүхдүүдэд зориулсан зурагт хуудас, зөвлөгөө, заавар зэргийг чадварлаг зурдаг хэдий ч сурах бичгийн зураг зурах хамгийн хэцүү гэж ярьдаг боловч 26 сурах бичгийн зураач дизайнераар ажилсан юм шүү. Үүнээс гадна 260 орчим номын хавтас урласан ...... тэдгээр номноосоо нэгийг нь ч уншаагүй тухайгаа ярьж байлаа. Гэхдээ үүнийгээ зөвтгөхдөө, “Ер нь комик чинь хүнийг залхаадаггүй, уншиж ойлгоход хялбар эд шүү дээ. Хэрэв би ном уншаад байвал комиксоо нуршуу хийх байх гэж боддог юм” гэж байсан шүү. Тэрбээр Монголын дизайн урлаг болон график зургийн хөгжилд даацтай хувь нэмэр оруулж байгаа залуу уран бүтээлч билээ. ......ын ярианаас залуу хүн амжилтад ойрхон байдаг тухай сонсоод, түүнийг хэрхэн график дизайны ажилтай холбогдсон талаар сонирхлоо.
Tuesday, January 26, 2010
Б.Баярсайхан: Морин хуурчид хөгжим урлаачийн бүтээлийг төвөггүйхэн танинаitle
Friday, January 22, 2010
Б.Номинсувд: Харилцааны соёл бол инээмсэглэх, тал засах, мэхийх, бөхийх аль нь ч биш
Өнгөрсөн оны сүүлчээр Малайзын Куала лампур хотод зохиогдсон “Miss Tourism International” тэмцээнээс “Авъяас мисс” шагнал хүрсэн Б.Номинсувдтай уулзаж ярилцлаа. Тэрбээр тун удахгүй олон улсын миссүүд, өөрийн орноо сурталчлах долоо хоногийн өдөрлөгт орлцохоор Хятад улсыг зорих юм.
Monday, January 18, 2010
Эрчүүдийн хайртай хүүхэлдэйн киноны супер бүсгүйчүүд
“Glamour” сэтгүүл яагаад эрчүүдэд хүүхэлдэйн киноны эмэгтэй баатрууд таалагддаг талаар талаар өгүүлэхээр бэлтгэлээ. Энэ талаарх судалгаанд хамрагдсан эрчүүдийн сэтгэгдлээс харахад тэд Sharon Stone, Charlize Theron зэрэг Холливуудын халуухан бүсгүйчүүдээс илүүтэй хүүхэлдэйн киноны баатруудад сэтгэл татагддаг гэжээ. Тус сэтгүүлийнхэн судалгааны үр дүн дээр тулгуурлан сэтгэл судлаачийг урьж авчран дүгнэлт хийлгэсэн байна.
Fiona /Shrek/
Sunday, January 3, 2010
Ц.Ганзориг: Театрат орж ирээд л энэ миний урлан гэдгийг мэдэрсэн
Monday, December 14, 2009
Т.Ариунаа: Биеийн галбир маань 1993 онд байсан тэр хэвэндээ орсон
| Өнөөдөр » Утасны анд |
| Энэ
сарын 16, 17-нд тоглолтоо хийх гэж байгаа дуучин Т.Ариунаатай
“Гайхамшигт үдэш”-ийн талаар тодруулахаар өчигдөр 18.00 цагт холбогдов. -Сайн байна уу, тоглолтын бэлтгэл ажил хэр хангаж байна даа? -Чанартай, сайн тоглолт хийхийн тулд нэлээд бэлтгэл хэрэгтэй байдаг. Хугацаа давчуу байгаа болохоор тун завгүй гүйж явна. Уг нь СТӨ-нөөс долоо хоног бэлтгэл хийх танхим гаргаж өгөх байсан юм. Гэтэл хэлсэндээ хүрсэнгүй. Цар тахлын хорионоос болж хойшилсоор байгаад хоёрхон хоног бэлтгэх болчихоод байна. Би ямар өдөр болгон тоглодог хошин урлагийн жүжигчин биш дээ. Хоёр гурван жилд нэг удаа бие даасан тоглолт хийдэг дуучин хүн. Тэгээд ч тайзанд нэлээд мөнгө төлж, түрээсэлж байгаа. |
Saturday, November 21, 2009
“Сонсохыг хүсдэг хүн биш ээ, би”
Сюрралист чиглэлээр уран бүтээл туурвидаг зураач Түвшинжаргалыг Монгол Дали гэдэг. Түүний сэтгэх чадвар нь бусад зураачийнхаас тэс өөр. Тэр яг л хэн нэгний сэтгэлийн гүнд нэвтэрч, өөрийн дотоод дуу хоолойг сонсгохыг нууцхан хүсдэгтээ зураг урлаач болсон юм шиг. Багаасаа л сонсох мэдрэмжээ, хэл яриатайгаа хамт алдсан түүний бүтээлүүдээс ямархан нэг хашхираан сонсогдох нь цөөнгүй. Магадгүй түүний хэлснээр гар, нүд хоёр нь бусад мэдэрхүйг нь орлодогтоо тэр өөрийн мэдэрхүйгээ цаасан дээр ийнхүү буулгадаг байх л даа. Түүний бүтээлээс хийсвэрлэл тэмтрэгдэж, зүүдний аль эсвэл тэр ертөнцийн өнгө амтагддаг. Сальвадор Дали, Борис Валлехо нарын бүтээлийг сонирхдог тэрээр эртний Египет, Хоросын ертөнцийг өөрийн сэтгэлийн гэгээвчээр нээн таньж, хорвоогийн чимээ шуугианаас алслагдсан аниргүй ертөнцийнхөө нарийхан мэдрэмжийг цагаан цаас, бал харандаагаар бүтээчихдэг. Тэр бүтээлийнхээ дэргэд дуугүйхээн зогсож байхдаа өөрөө зурсан биш, тэдгээр зургийнхаа нэгээхэн хэсэг мэт харагддаг гээч.
Sunday, October 25, 2009
УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр: Би зангиа зүүх дургүй
Sunday, October 4, 2009
Thursday, October 1, 2009
Мөрөөдлийнхөө "онгоц"-ыг газраар жолоодсон 30 жил
Monday, July 27, 2009
Д.Ангараг: Амьдрал бол урлаг
Орчин үеийн гэрэл зурагчид уран сайхны өгүүлэмж рүү хошуурах болжээ. Энэ утгаараа бүтээлээ засаж янзлах зэргээр өөрийн донж маягийг илэрхийлэх нь түгээмэл ажиглагдана. Монголын гэрэл зурагчид дундаас өөрийн гэсэн өнгө, өгүүлэмжийг илтгэж түүнийгээ олны хүртээл болгож чадсан Д.Ангарагтай ярилцсанаа хүргэе. “Дэлхий нийтээрээ зураг засварлаж байна” гэж ярих энэ залуу Хятадын “Алтанзул цэцгийн хараал” киноны зураг авалтад оролцсон юм билээ.
Saturday, April 18, 2009
Ц.Ганзориг: Анх би энд орж ирээд л энэ миний зурах, будах, хийх, наах, урлах газар гэдгийг мэдэрсэн
Monday, March 9, 2009
А.Миеэгомбо: Монголын кино урлагийханд нэгдсэн бодлого хэрэгтэй байна
Friday, January 23, 2009
Э.Сэлэнгэ: Би заавал топ болох албагүй биз дээ
-Энэ шагналыг ямар шалгуураар өгдөг талаар эхлээд сонирхож болох уу?
-Улс болгоны моделиудын дунд шалгаруулалт явуулж,11 модельд өгсөн байгаа. Тухайн загвар өмсөгчийг өөрийн улсыг төлөөлж, гадаадын орнуудад амжилт үзүүлж чадахуйц төвшинд хүрсэн байна гэж үзвэл өгдөг шагнал юм билээ.
Tuesday, June 3, 2008
Топ модель Г.Уранцэцэг: Найз залуу, тэрний дараагийн найз залууг бодно гэдэг одоо утгагүй асуудал
2008 оны топ модель Уранцэцэг. Түүний содон дүр төрх болоод харц нь тайзыг
тэр чигээр нь өөртөө уусгачихсан юм шиг нэг л содон хөдөлгөөн түүнээс
Урнаатай сургуулийнх нь буфетэнд болзсон юм. Тайзан дээр хувцас
гайхуулан алхдаг эмэгтэйг хүлээж суусан боловч энгийн л нэг эмэгтэй
өмнө минь хүрээд ирсэнийг нуух юун. Загварын гэх тодотголтой энэ том
ертөнцөд өөрийн гэсэн орон зайг эзэлж, шилдгүүдтэй мөр зэрэгцэн алхдаг
энэ бүсгүй өдгөө 23 настай. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 3-нд түүний
төрсөн өдөр.
Sunday, May 25, 2008
Темон: Лекц уншина гэдэг тайзан дээрээс сургамж айлдахтай адилгүй
Өнөөдөр миний гар дээр “Super speaker” нэртэй шинэхэн ном дэлгээстэй байна. Харилцааны соёлоор хэний ч талархал сайшаалыг хүлээх хүсэлтэй хүн бүрийн шиээний ном. Үүнтэй холбогдуулан уг номын зохиолч дуучин Темон маань маргааш буюу тавдугаар сарын 26-ны 14 цагт “UB Palace”-д “Бэрхшээл бүхэнд гарц бий” нэртэй лекцээ та бүхэнд толилуулах гэж байна. Энэхүү лекц сурагчийн ширээг орхин, оюутны ширээний босгыг алхах гэж байгаа залууст зориулагдах бөгөөд үнэ төлбөргүй.
Saturday, May 24, 2008
Темон: Лекц уншина гэдэг тайзан дээрээс сургамж айлдахтай адилгүй
Өнөөдөр миний гар дээр "Super speaker” нэртэй шинэхэн ном дэлгээстэй байна.Харилцааны соёлоор хэний ч талархал сайшаалыг хүлээх хүсэлтэй хүнбүрийн шиээний ном. Үүнтэй холбогдуулан уг номын зохиолч дуучин Темонмаань маргааш буюу тавдугаар сарын 26-ны 14 цагт “UB Palace”-д“Бэрхшээл бүхэнд гарц бий” нэртэй лекцээ та бүхэнд толилуулах гэжбайна. Энэхүү лекц сурагчийн ширээг орхин, оюутны ширээний босгыг алхахгэж байгаа залууст зориулагдах бөгөөд үнэ төлбөргүй.
Thursday, May 8, 2008
ВХ: Би өөрийгөө царайлаг гэж хэлэхгүй
/2008 оны 5 сарын 8/
Залуу дуучин ВХ-тэй ярилцлага хийх гэж ямар удаан хөөцөлдсөнөө хэлээд ч хэрэггүй байх. Аз таарч өчигдөр ВХ Их засаг сургууль дээр ярилцлага өгөхөөр ирсэн юм. Хүзүүгээрээ улаан алчуур ороож, дэгжин малгай духдуулжээ.Ойртоод ирмэгц нь жижиг,жижиг цагаан таван хошуутай хар цүнх нь нүд булааж байлаа.
-За сайн байна уу, ВХ ээ. Хоёулаа ямар ч их хөөцөлдөв дөө. Та ер нь сэтгүүлчидтэй муур, хулгана болж тоглох дуртай юм аа даа?
-Энд, тэнд очоод долоон булчирхайгаа тоочоод явах сонирхол төрдөггүй л дээ. Жаахан хаалттай байх дуртай.
Monday, April 21, 2008
Дуучин Нара: Яагаад эмэгтэй хүн мөнгөтэй байж болдоггүй юм бэ?
-Хэ хэ хэ. Ихэнх хүмүүсийн төсөөлөл тиймэрхүү байдаг байх аа. Нэг л их дэрвийж сэрвийсэн эмэгтэй гээд л. Би чинь энгийн үед байгаагаараа л байдаг ш дээ. Пүүз жинс өмсч, үсээ задгай тавиад, бага зэргийн будалттай явж болно биз дээ.
Thursday, April 10, 2008
Люмино хамтлагийн ахлагч Тэмүжин: Гэр бүлийн амьдрал таалагдаж байгаа
Монголын хип хоп урлагийн анхдагч "Люмино" хамтлаг энэ жил 10 нас хүрнэ. Хамтлагийн ахлагч МС буюу Тэмүжинтэй уулзаж ярилцлаа. Саяхан л хэн нэгнийг хайрлахыг хүсч байгаа тухайгаа ярьж байсан бол тэр одоо гэр бүл зохиож, хоёр ч хүүхдийн аав болжээ. Түүний амьдралын хэв маягт асар том өөрчлөлт гарсан хэдий ч уран бүтээлээ орхихгүй гэдгээ сонсогчиддоо хэлэхийг хүссэн юм.
Wednesday, April 2, 2008
Топ модель Г.Уранцэцэг: Найз залуу, тэрний дараагийн найз залууг бодно гэдэг одоо утгагүй асуудал
2008 оны топ модель Уранцэцэг. Түүний содон дүр төрх болоод харц нь тайзыг тэр чигээр нь өөртөө уусгачихсан юм шиг нэг л содон хөдөлгөөн түүнээс олж хардаг. Хүмүүнлэгийн ухааны сургуулийн төгсөх курсийн оюутан Урнаатай сургуулийнх нь буфетэнд болзсон юм. Тайзан дээр хувцас гайхуулан алхдаг эмэгтэйг хүлээж суусан боловч энгийн л нэг эмэгтэй өмнө минь хүрээд ирсэнийг нуух юун. Загварын гэх тодотголтой энэ том ертөнцөд өөрийн гэсэн орон зайг эзэлж, шилдгүүдтэй мөр зэрэгцэн алхдаг энэ бүсгүй өдгөө 23 настай. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 3-нд түүний төрсөн өдөр.
Monday, March 24, 2008
Н.Сүндэриа: Төөрч будилахгүйн тулд зохиосон хөгжмийн урсгалууд нь төөрмөөр олон болчихсон
Гараараа дүүрэн бөгж зүүдэг хүмүүс хэтэрхий нүсэр харагддаг. Гэхдээ түүний зүүсэн бөгжнүүд яагаад ч юм нэг л өөр. Гоёмсог гэхээсээ илүү дулаахан мэдрэмжийг төрүүлж байсан юм. Магадгүй надтай ярилцаж байсан хүмүүсээс хамгийн тод нь Сүндэриа байх аа.
Ямар ч хүлээсэнд баригдалгүйгээр өөрийнхөө санаа бодлыг хурц илэрхийлж чаддаг хэрнээ бусдын үгийг үгүйсгэж, өөрийнхөөрөө зөрүүдэлэхгүй нь сонин. Бусдын хувьд гаж ч гэмээр сэтгэхүй нь түүнийг улам чимдэг юм шиг санагдсан шүү. Тэр байгалийн хүч болоод, оюун санааны довтолгооныг юу юунаас ч илүү эрхэмлэдэг гэдгээ хэлж байсан юм. Хөгжмийн ертөнцөд маань өнгө хөг нэмэхээр уран бүтээлийн довтолгооноо эхлээд буй дуучин Сүндэриа. Түүний клипнээс утсан хүүхэлдэйн амьдралыг үзэж болно. Шинэхэн ертөнцөд тавтай морил...
Monday, March 17, 2008
Quiza: Би өөрт оногдсон ачааг үүрэх хүчтэй болтлоо хүлээдэг хүн биш
Anton Mosimann: Хайсан хүнсний бүтээгдэхүүнээ Монголоос олж авчихаад их гайхсан шүү
Дэлхийн шилдэг тогооч Монголд айлчлаад буцлаа. Тэр зүгээр ч нэг шилдэг тогооч биш, дэлхийд нэг дүгээрт бичигддэг хамгийн сайн гэх тодотголыг зүй ёсоор хүртэх эрхтэй алдарт тогооч. 50 жил тогоочын үүрэг гүйцэтгэж, амтат хоолоороо алдаршсан хүнийг хатан хааны одонгоор шагнадаг. Харин Anton Mosimann Obe хоёр ч одонтой. Анхныхаа одонг 28 настайдаа хүртсэн гээд бодохоор түүний чадварыг маш өндөрөөр үнэлжээ. Харин гадаад үзэмжийг нь тогтож ажиглавал тас хар өнгийн гялалзсан гутал, өмднийх нь цаанаас час улаан оймс цухуйж байлаа. Харин туслах тогооч нартаа үүрэг огч, гараагаа даллаж, зангаж байгаа нь яг л усан онгоцны ахмадыг санагдуулам. 60 хоногын хугацаатайгаар авто аялал хийж байгаа тэрээр Монголд ирээд тав хонож байхад нь бид уулсан юм. Машин нь эвдэрсэн учир сэлбэгээ захиалчихаад хүлээж байгаа гэнэ. Түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө эрхэм уншигч танд хүргэе.
Monday, January 14, 2008
“Алтан ураг”: Хуриманд оччихоод сүйт бүсгүйд нь зориулж аймаар рок тоглоод байж болохгүй биз дээ
Thursday, December 27, 2007
Б.Мөнгөлдэй: Би өөрөө их том ертөнц
Зураач С.Саранцацралтын охидын стилл имиж, амьдралыг үзэх үзэл хийгээд ирээдүйн тухай яриа нь олон хүмүүсийн сонирхлыг татдаг. Зураач аав, ээжтэй, дуучин эгчтэй, дизайнер Б.Мөнгөлдэйг ярилцлагынхаа буланд урилаа. Түүнийг мэдэх олон хүмүүс өөр өөрсдийнхөө төсөөллөөр хүлээж авдаг байх. Харин өнөөдөр бас нэгэн өөр нүдээр түүнийг харсан юм. Урьд нь ярилцаж байснаас тэр өөр өнгөөр тэр бид хоёр ярилцлаа.
Saturday, December 22, 2007
Friday, December 21, 2007
Wednesday, December 19, 2007
Дуучин Б.Хонгор: Би өөрийгөө дуучин гэж боддоггүй
Хонгортой ярилцахад маш хялбархан. Яг л жаахан хүүхэд шиг нэг амьсгаагаар бүх зүйлээ ярьчихад бэлэн байдаг. Магадгүй түүнд бусдаас нуугаад байхаар зүйл олон байдаггүй болохоор ийнхүү чөлөөтэй ярьчихдаг байх. Уран бүтээлийнхээ гарааг 2004 оноос эхэлсэн тэрээр бие даан гаргасан хоёр цомогтой. Хуучны дуунуудыг дуулдаг түүвэрлэн дуулдаг байсан Хонгор шинэ уран бүтээлүүддээ өөрийн өнгө аясыг тусгаж, залуусын сонирхолд нийцсэн бүтээл хийхийг хүсчээ. Тэр дуулах үнэхээр дуртай. Дуу дуулж байх үед хамгийн аз жаргалтай байдаг гэсэн. Түүнтэй ямар ч сэдэвт баригдалгүйгээр элдэв зүйлийг хүүрнэлээ.
-Чиний сонсогчид голдуу нас тогтсон хүмүүс байдаг. Тэд одоогийн залуучууд гэж толгой сэгсрээд байгаа хэрнээ чамайг ингэтлээ өхөөрдөөд байдгийн нууц нь юу вэ?
Tuesday, November 6, 2007
“Донор”: Тайз биднийг хүлээж л байг
Ганболд буюу Арагорн - дуучин, хамтлагийн ахлагч
Monday, October 22, 2007
Sunday, October 14, 2007
Wednesday, September 26, 2007
Дуучин Б.Мишээл: Хүнд бурханлаг шинж давамгайлдаг гэдэгт би итгэдэг
Этгээд араншин, өвөрмөц хувцаслалт, тэр ч бүү хэл амьдралын хэв маягийнх нь талаар олон хүн дүгнэж, тодорхойлохыг хичээдгийг ч тэр хайхардаггүй. Хэн нэгэн түүний талаар ярьж, муугаар хэлсэн ч түүний амьдрал өрнөдгөөрөө өрнөж, үргэлжилдэгээрээ л үргэлжилнэ гэдэгт тэр итгэдэг.
Байгаа байдал нь л бусдын сонирхлыг татчихаж дөнгөдөг түүний хүүхдэрхүү байдлыг анзаарсан бол магадгүй түүнийг могойтой зүйрлэх ч юм билүү. Түүний “Би могой байсан юм” хэмээх дууг сонсохдоо “Мишээл чинь могой юм байна ш дээ” гэсэн тэнэгдүүхээн бодол тархинд харван орж ирсэн юм. Өнгөрсөн өвөл түүнтэй уулзахаар цаг болзоод хүлээж зогсохдоо хажуугаар өнгөрсөн ягаан нэхий малгайтай охиныг анзаараагүйгээ нуух юун. Тэр өдөр нүүрэндээ ганц ч будаг хүргээгүй болов уу гэмээр арьс нь толийж, телевизээр гарахдаа өмсдөг өнөө л хар өмсгөл, гялтгар гоёлоо зүүгээгүй байсан юм. Магадгүй энэ дүр зураг таны төсөөлснөөс ч онцгой харагдаж байсан байх. Түүнийг зураач С.Саранцацралтын том охин гэдгээр нь мэдэх хүн олон. Би түүнээс хамгийн түрүүнд асуух асуултаа аль хэдийн олчихсон байлаа. Энэ бол гэр бүлийн тухай үзэл бодол...
Wednesday, September 5, 2007
"Булсара" азийн хамтлагуудтай өрсөлдөхөөр боллоо
Tuesday, July 17, 2007
Дизайнер Н.Соёлмаа: Би сая доллартай болмоор байна
Тэр хэд гуравхан үг хэлээд л босоод явчих юм. Одоо болоо, гүйцээ. Би ажилтай байна. Үгүй ээ, чи чинь яасан хүний үг ойлгодоггүй юм бэ? Завгүй гээд байхад чинь хүн шалгаагаад зогсох юм... гэсээр буцаад хүрч ирнэ. Ингэж хэлэх тусам нь цаашаа ярилцах хүсэл улам төрж явмааргүй санагдахыг яана. Угаасаа л түүний араншин гэдэгтэй эвлэрэхээс өөр аргагүй. Харин ч бүр яг өөрийнхөөрөө байдаг түүнд алга ташмаар санагдсан. Сайн таньж мэдэхгүй хүмүүс “муухай ааштай” гэж эндүүрмээр түүний хэтэрхий шулуун байдал, үг үйлдэл нь бусдын сонирхлыг бүр ч ихээр татдаг бололтой. Хувцас хунартай хориод жил ноцолдсон гэж өөрийгөө тодорхойлох түүнийг мэдээж дизайнер Соёлмаа гэдэг. аптаун сэтгүүлийн анхны дугаарт зориулан хийж байсан ярилцлага маань энэ байна даа...
Wednesday, June 20, 2007
Яруу найрагч Д.Энхболдбаатар: Сингапур л таалагдсан юм даа
-Танд хамгийн таатай сэтгэгдэл төрүүлсэн улс орон?
-Хамгийн анх зургадугаар ангийн жаахан хүү Орост очиж байлаа. Одоо бодоход явж байсан газруудаас минь хамгийн гоё газар Москва хот байсан юм шиг санагддаг юм. Тэр үедээ л гоё гээд сэтгэлд хоногшчихсон болохоор ч тэр үү бүү мэд. Миний тэр үеийн төсөөлөл шиг сайхан орон биш ч юм бил үү. Гэхдээ хамгийн сүүлд Сингапур явсан юм чинь тэр талаараа ярья.
Sunday, June 3, 2007
ВХ: Би өөрийгөө царайлаг гэж хэлэхгүй
Залуу дуучин ВХ-тэй ярилцлага хийх гэж ямар удаан хөөцөлдсөнөө хэлээд ч
хэрэггүй байх. Аз таарч өчигдөр ВХ Их засаг сургууль дээр ярилцлага
өгөхөөр ирсэн юм. Хүзүүгээрээ улаан алчуур ороож, дэгжин малгай
духдуулжээ.
Ойртоод ирмэгц нь жижиг, жижиг цагаан таван хошуутай хар цүнх нь нүд булааж байлаа.
-За сайн байна уу, ВХ ээ. Хоёулаа ямар ч их хөөцөлдөв дөө. Та ер нь сэтгүүлчидтэй муур, хулгана болж тоглох дуртай юм аа даа?
-Энд, тэнд очоод долоон булчирхайгаа тоочоод явах сонирхол төрдөггүй л дээ. Жаахан хаалттай байх дуртай.













.jpg)













